Буриадын нийслэл Улаан-Үд хотын "Орда” хэмээх угсаатны урлагийн галерейд өчигдрөөс эхлэн монгол бичгийн дамжаа нээгдэн хичээллэж эхэлжээ. "Тэнгэрийн бичиг” хэмээх төслийн хүрээнд зохион байгуулж буй энэ хичээлд Буриадын улсын их сургуулийн Дорно дахины тэнхимийн багш нар, мөн Монголоос нэртэй уран бичээч Д.Ганбаатар тэргүүтэй мэргэжилтнүүд хичээл заах гэнэ. Хичээл долоо хоногт гурван удаа, тус бүр гурван цагаар явагдах аж.
Л.Ган
Эх сурвалж:Тоншуул.мн
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1041 сэтгэгдэл