Улстөрчид улайрчээ

709
Улстөрчид эрх ашиг нийлсэн л бол хээрийн боохойтой хүртэл нийлж хоттой хонио хиаруулахад бэлэн гэдгийг уржигдар парламентаар баталсан Өршөөлийн хууль нотлов. Энэ хууль батлагдмагц, төсвийн буюу иргэдийн татварын мөнгийг дур зоргоороо үрж, авлига авч, өгсөн төрийн албан тушаалтнууд хуйгаараа цайрах нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Гэхдээ хууль батлагдсаны дараа л иргэд үнэнийг мэдсэн нь УИХ, Засгийн газарт итгэх үнэлэмжийг буурууллаа. 

Эхнээсээ дуустал хаалттай горимоор хэлэлцсэн энэ хуулийн төсөл батлагдсанаар "Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй Л.Гансүх, албан тушаалаараа далайлган тендер авч, 4.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Г.Дэнзэн, Ашигт малтмалын лиценз хууль бусаар олгож 31 тэрбумыг завшсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Татварын Ерөнхий газарт ажиллаж байхдаа нууц амрагаа тэрбум, тэрбумаар нь эрхлүүлдэг байсан гэх алдарт 17 тэрбумын Ч.Гансүх, агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр 4.5 тэрбум төгрөг завшсан Н.Хүрэлсүх тэргүүтэй авлигач, албан тушаалтнууд суллагдаж, гэм буруугүй, улсад төлөх өр төлбөргүй болох юм. Энэ бол Монгол Улсын авлигын эсрэг авч байгаа арга хэмжээ, олон жилийн хичээл зүтгэлийг хормын дотор үгүй хийсэнтэй ав адил. 
Мөн энэ хуулийн төслийг эсэргүүцэж, дуу хоолойгоо гаргах УИХ-ын гишүүн байгаагүй нь хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүд дунд бүх л намын төлөөлөл байдагтай холбоотой. Бүр гишүүд ганц нэгээрээ мэдэгдэл хийхдээ хүртэл, намын харьяалал, үзэл бодол өөр, бие биеэ үзэн яддагаас үл хамааран "Бүх намын төлөөлөл оролцож байж хуулийн төсөл боловсруулсан” гэдэг болж. Энэ бол сөрөг хүчингүй парламент, хяналтгүй засаг төр бий болж байгаагийн жишээ. Мэдээж, сөрөг хүчингүй парламент байна гэдэг улс төрийн хувьд хямрал нүүрлэсний дохио.

Ерөнхийлөгчийн дараагийн алхмаас шалтгаалж, сайд нарын нэрс тодорно 

Азаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаад Өршөөлийн хуулийг эсэргүүцэж, ард түмний талд зогслоо. Ээлжит бус чуулганы олон маргаантай асуудлын талаар байр сууриа илэрхийлээгүй тэрээр энэ удаад дуугүй өнгөрч чадсангүй. Учир нь, ард түмний шүүмжилдэг шиг Монгол Улсын ганц дайсан нь аалзны тор шиг хэрсэн авлигын сүлжээ гэдэгтэй Ерөнхийлөгч санаа нийлдэг. Тиймээс түүнийг УИХ-аас баталж, хүчин төгөлдөр болсон Өршөөлийн хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих болов уу, гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа юм. 


Ерөнхийлөгчийн дараагийн алхмаас шалтгаалж, сайд нарын нэрс тодорно 

Ингэж байж, Өршөөлийн хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин авч, хэлэлцэх боломжтой болох билээ. Тиймээс олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг Ерөнхийлөгчийг шахаж шаардах иргэд онлайн ертөнцөд нэмэгдсээр байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд заасан хугацаанд буюу ажлын тав хоногт багтан Өршөөлийн хуульд хориг тавих юм бол тус хуулийн төслийг УИХ хориг тавьснаас 10 хоногийн дотор нээлттэй хэлэлцэж эхлэх юм. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуух бүрэн эрхтэй бөгөөд хамгийн чухал нь иргэд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэж, харж болно. Өөрөөр хэлбэл, хэн, авлигачийг өршөөж, хэн авлигатай тууштай тэмцсэн бэ, гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Тухайлбал, МАН-ын зарим гишүүн Өршөөлийн хуулийг батлах ёсгүй байсан, авлигчдыг өршөөлөө зэргээр байр сууриа илэрхийлж байгаа ч АН-ынхан МАН-ын гишүүдийг хаалттай хуралдаанд Өршөөлийг хуулийг дэмжиж кнопдсон гэж байгаа юм. Тиймээс дээрх хуулийн төслийг нээлттэй горимоор хэлэлцвэл, хэн нь үнэн, хэн нь худал ярьсан нь зах зухаасаа мэдэгдэх учиртай.      
Мөн Төрийн ордны эх сурвалжийн хэлснээр Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд хориг тавьж магадгүй гэдэг үндэслэлээр Засгийн газрын зургаан гишүүнийг нөхөн томилох тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихгүй түр хүлээж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хориг тавих асуудлаас шалтгаалан сайд горилогчдын нэрс нааш, цааш хөдлөх хувилбар боловсруулсан бололтой.
Юутай ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа, "Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу” гэж бичсэн юм. Мөн "Ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйлдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид - УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрх үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” гэж бичлээ. 


Г.Дэнзэн болж байхад яагаад Ц.Мөнхбаяр болохгүй гэж


Өршөөлийн хуулиар албан тушаалын хэрэгтнүүдийг ялаас мулталчихвал, уул усныхаа төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр яах вэ, гэдэг асуулт хэзээ нэгэн цагт урган гарах л байсан. Тиймээс улстөрчид анх удаа авлигачдыг суллаж байгаа шигээ анх удаагаа төрийн эсрэг үйлдсэн буюу зандалчлах гэмт хэрэгтэй ялтанг суллах эсэхийг хаалттай хэлэлцсэн. Гэхдээ Ц.Мөнхбаярын зандалчлах гэдэг зүйл анги Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй хүнд гэмт хэрэгт тооцогддог учраас түүний галт зэвсэг хэрэглэсэн зүйл ангийг нь өршөөлийн хуульд хамруулж. Зарим иргэд үүнийг Ц.Мөнхбаярыг өршөөж байгаа бус "өгөө, авааны” л хэрэг гэж байна. Товчхондоо, Г.Дэнзэн болж байхад яагаад Ц.Мөнхбаяр болохгүй гэж барьцах хүмүүсийн амыг таглах нэг хувилбар гэж иргэний нийгмээс хүчтэй шүүмжилж байгаа юм. Юутай ч, "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын эдлээгүй үлдсэн ялаас тодорхой хэмжээнд хасагдах нь тодорхой боллоо.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Иргэний нийгмийн гишүүд бид "Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох талаар идэвхтэй ажилласан. Ц.Мөнхбаярын хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэг ч биш. Байгаль орчны төлөө тэмцэл байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг субъектив талаас харвал гэмт хэрэг биш гэж үзэж байгаа. Тийм учраас энэ удаагийн Өршөөлийн хуульд түүний үйлдсэн гэмт хэргийн 177.1 гэсэн зүйл анги өршөөлд хамрагдсан. Эрүүгийн хуулийн ялын бодлогод хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. Тэгэхээр 177.1 гэсэн зүйл анги Ц.Мөнхбаярт олгосон хамгийн хүнд ял юм. Нөгөө зүйл анги буюу галт зэвсэг авч явсан гэсэн зүйл анги нь хүнд ялдаа багтаж байгаа. Тэгэхээр ял эдэлсэн хугацаа нь 55 дугаар зүйл ангиар оноосон ялаас бага биш бол  Ц.Мөнхбаяр суллагдах боломжтой” гэсэн юм. 


Л.Болд: Хохирол төлүүлнэ

Хуулийн төсөлд "2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль үйлчлэхээр зааж. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох юм. Түүнчлэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн хянан хэлэлцэх шатанд байгаа, түдгэлзүүлсэн… гээд маш олон хэргийг Өршөөлийн хуулийн дагуу өршөөнө гэсэн үг. 
Харин үүнд УИХ-ын гишүүн Л.Болд "Шүүхээс ял оноохгүй болохоос биш хэргийг бол нотолно. Хорихоос өөр замаар хариуцлага тооцох бололцоо олон бий. Хорих ажиллагаа өөрчлөгдөнө, түүнээс биш хохирол төлүүлэх, улс төрийн хариуцлага тооцох асуудал нээлттэй” гэж хариуллаа. Түүнчлэн авлига авсныг нь нотолсон ч сонгуульд өрсөлдөж болно гэж байгаа юм. Энэ талаар тэрээр "Тухайн хүн гэм буруугаа хүлээх, үүнийгээ нотлуулна гэдэг хамгийн том шийтгэл. Ямар хэрэг үйлдсэн нь нотлогдоод, түүнийг нийгэм нийтээрээ мэдчихээд байхад сонгуульд нэр дэвшээд өрсөлдлөө гэхэд ямар дүн тавиулах вэ” гэж хэлсэн юм. Гэм бурууг нь тогтоосон ч ял шийтгэхгүй байх нь түүний тайлбараар ёс суртахууны асуудал аж.


Ц.Оюунгэрэл: 10 хүрэхгүй цөөн хүн л суллагдана 

Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсан учраас чуулганы танхимд яригдсан бүх мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэллээ. Гэхдээ тэрбээр "Албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг л өршөөлд багтаахаар танилцуулж байсан” гэсэн юм. Гэвч АТГ-ын мэдээллээр төрийн болон төрийн албаны өндөр албан тушаалыг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа 45 хүн, ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа юм. Мэдээж, уучлал үзүүлсэнд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр багтаж байгаа.  
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

709 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex