Хоёр нам тохирсон байх магадлал өндөр

758


Өнөөдөр тов ёсоор УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өндөрлөнө. Наймдугаар сарын 3-14-ний өдрөөр тогтсон ээлжит бус чуулган нийгэмд дуулиан дагуулсан томоохон асуудлуудыг хэлэлцэж дуусгасан нь Засгийн газраас МАН-ын зургаан сайдын нэрийг өргөн барьж огцруулсан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батласан явдал байлаа.

Харин өнөөдөр ээлжит бус чуулганы сүүлчийн өдрөөр Засгийн газрын зургаан гишүүнийг томилох тогтоолын төслийг өргөн барих магадлалтай. Учир нь өнөөдөр хэлэлцэж сайд нараа томилж амжихгүй бол намрын чуулганыг хүлээх хэрэг гарна.

Зургаан яам түр сайдтай намрын их ажлыг угтана гэсэн үг. Ерөнхийдөө Засгийн ажил гацаанд орно.

Сайд нарын нэрсийг өргөн барихад тушаа болж байсан МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ хуралдаанд Өршөөлийн хууль батлагдсан даруйд эх орондоо ирсэн МАХН-ын дарга оролцож чиглэл өгсөн юм. Мөн бүлгийн хуралдааны дараа АН-ын дарга З.Энхболдтой уулзана гэдгээ ч Н.Энхбаяр хэвлэлийнхэнд зарлаад амжсан. Тиймээс өчигдрийн дотор хоёр нам шинээр томилогдох сайд нарынхаа нэрсийг зөвшилцөж амжсан байх учиртай.

Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарынхаа нэрсийг чуулганы хуралдаанд өргөн барих юм. Товчхон хэлэхэд өнөөдөр зургаан шинэ сайд тодорно. "Шударга ёс" эвсэлд хоёр, ИЗНН-д нэг үлдсэн гурван суудлыг АН гэсэн хувилбар хамгийн сүүлийн таамаг болоод байна.

Гэхдээ сүүлийн хоёр өдөр шинээр томилогдох зургаан сайдаас илүүтэй МАХН-ын дарга Н.Энхбаярын эх орондоо ирсэн явдлыг хэвлэлүүд онцолж, олон нийт ч анхаарлаа хандуулж байна. Түүнийг Шадар сайд болно хэмээн зарим хэвлэлүүд бичиж байсан ч өөрөө үгүй гэдгээ хэлчихсэн. Харин АН, МАН хоёр намтай хоёулантай нь хамтарч ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. БНСУ-д хийлгэж байгаа эмчилгээ нь дуусаагүй байгаа ч хэсэг хугацаагаар хөдөө орон нутагт амарсаныхаа дараа ажилдаа орно гэдгээ зарлачихсан. Гэхдээ тэрээр энэ үеэс эхлэн Н.Энхбаяр улс төрд дахин орж ирж байгаа гэдгээ нотолж харууллаа.

Гэсэн хэдий ч Өршөөлийн хууль батлагдсаныг эсэргүүцэгсэд цөөнгүй байна. МАН-ын зүгээс хэвлэлийн хурал зарлаж энэ хуулийг батлахад дэмжээгүй, эсэргүүцэж байна гэдгээ зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл энэ хуулинд хориг тавьж магадгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ хууль батлагдсанаар авлигатай хийж буй Монгол улсын тэмцэл ухрах шатандаа орлоо хэмээн үзэж Авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвслийн Монгол дахь үндэсний салбар зэрэг ТББ мэдэгдэл хийгээд байгаа. Мөн өнөөдөр улс төрийн шинэхэн хүчин болон Хөдөлмөрийн Үндэсний нам энэ хуулийг батлагдсаныг эсэргүүцэж байгаа талаараа мэдэгдэл хийнэ.

Гэх мэтээр Өршөөлийн хууль батлагдаад байгаа ч нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

С.Дулам

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

758 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex