Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, З.Энхболд АН-ын дарга болох нь ариун явдал мөн үү

760
Н.Алтанхуяг суудалдаа үлдэж, З.Энхболд АН-ын дарга болох нь ариун явдал мөн үүМонголын улстөр дэх хачин жигтэй наймаалцал хөл толгойгоо алдаж, засаг­лалын хямрал жинхэнэ утгаараа нүүрлэчихээд байна.

Өчигдөр өглөөнөөс хойш хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурал үдээс хойш үргэлжилж хачин жигтэй тохиролцоонд ар­га­­­гүйн эрхэнд нэгдсэн бо­лолтой юм. Төрийн орд­ны "А” танхимд бүтэн өдөржин хуралдсан АН-ын бүлгийн хуралдааны хаалгыг чандлан хамгаалж, сэтгүүлчдийг хөөж туугаад ойртуулаагүй учир "бо­лол­­той” гэхээс өөр арга үлдсэн­гүй. Энэ ху­ралд хамаг л муу муухай "хувьс­галын тохироо”-г өөр дээ­рээ овоолчихоод, дороо дэвхцсээр байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон мэдээлэл хийжээ. Түүнчлэн цаг үеийн асуудал, улс орны өмнө тулгамдсан бүх л асуудлын талаар ги­шүү­дийн асуултад хариулт өгч.

Бүлгийн хуралдаан тун ширүүхэн болж байгаа талаар үе үехэн ганц хоёр ховын чанартай мэдээлэл сэмхэн тарсаар л байв. Чухам хэн гээч нь ямар зорилготойгоор эрх баригч намын хаалттай хурлын талаарх үнэн, худал нь мэдэгдэхгүй яриаг ордны хонгилоор тараагаад байсан нь бас л сонирхолтой асуудал. Хамгийн гол нь уржигдар оройноос эхлэн "Н.Алтанхуяг сайд намын даргаасаа сайн дураар татгалзаж, Ерөнхий сайдынхаа суудалтай үлдэхээр тохиролцоо хийгджээ” гэсэн мэдээлэл амнаас ам дамжин тархсан билээ. Гэтэл тэрхүү мэдээлэл нь санаатай та­раасан цуурхал байсан бололтой.

Өчигдрийн бүлгийн ху­ралдааны гол асуудал нь АН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг дээр төвлөрсөн дуулдана. Ордны хонгилоор тэнүүчилж байгаа эх сурвалж нь тодорхойгүй мэ­дээллээр хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд болон "Эрдэнэс-Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд, УИХ-ын ги­шүүн Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэрс нэлээн давамгай байдалтай яригджээ. Тэдгээрээс АН-ын "Шонхор” фракцийн тэргүүн, УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгох магадлал хамгийн өндөр байгаа талаарх яриа тун хурдтай тархсан юм. Уг асуудлыг АН-ын бүлгийн үдээс хойшхи ху­рал­­даанаар үргэлжлүүлэн ярилцаж, хүчний харьцааг ерөнхийдөө татаж дөнгөсөн дуулдав. Гэхдээ эцсийн шийдвэрийг өнөөдөр орой хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

Саяхан л "Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил” гэж УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж бай­сан. Түүний энэ үг АН-ын доторх олон фракцийн гишүүдэд хүндхэн туссан бололтой. Нэлээн хэдэн гишүүн "Хэд хэдэн сонгуульд намаа удир­дан ялалт байгуулсан Н.Алтанхуяг даргыг ямар ч үнээр хамаагүй хам­гаалаад авч үлдэх ёстой” гэцгээсэн бол УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй "Шонхор” фракцийнхан намаа буудах сонголт хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ руу албан ёсны айлчлал хийхээр мордсон ч төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүрээд ирсэн. Эзгүй үед нь улстөрийн хор найрагдаж, эртнээс боловс­руулсан төлөвлөгөө нь нурахаас сэргийлснээс зайлахгүй. "Дараагийн Ерөн­хийлөгч” гэгдсэн З.Энхболд даргын төлөв­лөгөө олон жилийн өмнөөс эхтэй гэдгийг АН-ынхан байтугай МАН, цаашлаад МАХН-ынхан ч андахгүй. Тэрбээр олон юм яриад байдаггүй ч намын дар­гын төлөөх марафонд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудал руу тэмүүлдгээ нэг их нуугаад байдаггүй.

Өнгөрсөн зун "Шонхор” фракцийнхан Буйр нуу­рын эрэг дээр амрангаа ажиллаж эн тэргүүний зо­рилтуудаа ч ерөнхийд нь яг таг төлөвлөсөн гэдэг. Буйрын эрэг дээрх хурал­даанаар шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнээ ч бараг л тодруулчихсан дуулдсан.

Сүүлийн үед "Шонхор” фракц хүн хүчээ нэмэг­дүүлэх бодлогыг нэлээн хүчтэй, тууштай явуулж байгаа. Одоогийн байдлаар МоАХ-ноос Д.Ганбат, Зүүн хойд Азиас Л.Болд, МҮАН-аас Д.Батцогт нарыг элсүүлж эгнээндээ нэгтгээд байгаа. Шинэковуудтайгаа нийлээд "Шонхор” фракц УИХ-д 10 төлөөлөлтэй болоод байгаа.

Хамгийн сүүлд дуул­даж байгаа үнэхээр сонир­холтой мэдээллээр тун удах­гүй "Шударга ёс” эвс­лийн буланд шахагдсан хөөрхий О.Баасанхүүг суга татаж "тэнгэрт суудалтай” болгохоор хаа хаана аа тохиролцоо хийгдсэн нь тодорхой болоод байгаа.

УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгээс Ерөнхий сай­дыг огцруулахаар гарын үсэг зурсан 28 хүн дээр АН-ын "Шонхор” фракцийн одоогийн төлөөллүүдийг нэм­бэл 38 гарын үсэг бэлэн байгаа гэсэн үг. Тэдэн дээр хэзээнээсээ Н.Алтанхуягт харшилтай Х.Баттулга, М.Зоригт Р.Бурмаа гурвыг нэмэхгүй бол жинхэнэ нүгэл болно. Яагаад гэвэл Х.Баттулга "Н.Алтанхуягийг огцруу­лахаар заналтайгаар гарын үсгээ зурсан”-аа зарлан тунхагласан бол УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа тэр тухайгаа аль эрт зарлачихсан. Харин М.Зоригт гишүүн со­шиал ертөнцөөр янз бү­рээр жиргэж суудаг ч Х.Бат­тулгаас зөрнө гэж "гонжийн жоо” учир гайхах зүйлгүй.

Энэ бүхэнд дүгнэлт хийвэл Н.Алтанхуягийг хөнгөхөөн унагаж дөнгөх нөхцөл бүрдчихээд байгаа. Хэрвээ "Удаа дараагийн сонгуульд намаа ялуулсан гавьяаг нь авч хэлэлцэхгүй” гэж олонхоороо түрхэрвэл шүү дээ. Одоо мөрдөгдөж байгаа Улстөрийн намуудын тухай хуульд "Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн бэлгэ тэмдгийн гэмээр заалт бий. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг дуртай цагтаа зөрчиж дөнгөдөг манай улстөрчид аминд тулсан энэ үед түүнийг мөрдөх нь юу л бол. Хэрвээ түүнийг мөрдвөл Н.Алтанхуяг на­мын даргаасаа огцорвол Ерөнхий сайдынхаа суудлыг зайлшгүй өгч л таарна. Хэрвээ асуудал ингэж өр­нө­­вөл АН-ын даргаар З.Энхболд томилогдож, ши­нээр эмхлэн байгуулах Зас­гийн газраа МАН-тай ху­ваалцаж дахин "МАНАН” үүсгэх нь тодор­хой болоод байгаа.

Ямартай ч Буйр нуурын эрэгт болсон "Шонхор”-ынхны хуралд МАН-ын зарим гишүүн оролцсон тухай мэдээлэл тухайн үед цацагдаж байсныг санаж байна. Асуудал ийм л олон өнгөтэй болчихоод байна. Өнөөдөр юу ч болж мэднэ. АН "Алтангадас”-аа аргам­жиж хүлчихээд цааш явъя гэвэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс эх­лээд хо­шуу байтугай ханцуй шам­лан дайрах "баат­рууд” мундахгүй.

Харин АН-ын "Мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга” асан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өм­нөх гавьяаг яагаад ч бал­­­луурдахгүй хэмээн олонхоороо тохиролцож чад­вал хуулиа уландаа дэвс­лэн намын даргаас нь мул­талчихаад Ерөнхий сайдынх нь суудалд хэвээр нь үлдээж таарна. Ийм л сүрхий хэдэн сонголтын өмнө АН төдийгүй монгол­чууд зогсож байна даа. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.



Д.Түвшин




Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

760 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex