Хятадын социализм...

761

 

Сүүлийн үед Орост Хятадын тухай нэн сонирхолтой олон ном гарах болов. Жишээ болгоход Оросын нэрт түүхч, нийтлэлч, эрдэмтэн Рой Медведевын "Хятадын өндийлт. Хятад маягийн социализм гэж юу вэ ? (2012) (Подъём Китая. Что такое социализм по-китайски) ном гарав. Түүнийг нь бараг уншиж амжаагүй байхад Михаил Делягин, Вячеслав Шеянов нарын "Үсэрч буй Гүрэн. Хятад дотор талаасаа” (2015) (Империя в прыжке. Китай изнутри.) ном гарав. Би Монгол судлаачийн хувьд Хятадыг сонирхон судлах үүрэгтэй ч бараг судалж амжихгүйд хүрээд байна. Ингээд энэхүү сүүлчийн номноос монголчуудад нэн сонирхолтой хэмээн санагдсан нэг хэсгээс найруулан хүргэж байна. Ингэвэл шууд орчуулснаас арай илүү ойлгомжтой болно байх…
 
Хятадаар "социализм” гэдгийн дуудлага нь "шэхуйчуи” гэдэг аж. Энэ нь бидний ойлгодог "үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх нийгмийн өмч” гэсэн ойлголттой дүйцэх юмаар тун бага байдаг гэнэ.
"Шэхуйчуй” буюу социализм нь хоёр дүрс үсгээс бүрдэнэ. Эхний "шэ” гэдэг нь хоёр утгатай. Хамгийн эхний утга нь "тэнгэрийн хүслийн дагуу газар зохион байгуулах” гэсэн санааг илэрхийлдэг. Чингэхдээ газрыг зөвхөн хөдөө аж ахуйн утгаар ойлгож байгаа нь илэрхий бөгөөд энэ утга аж үйлдвэрийн хөгжлөөс хамаагүй өмнө үүссэн нь мэдээж. Ингэхлээр "шэ”-гийн эхний утга нь "тэнгэрийн хүсэл зоригийн дагуу үйлдвэрлэлийг зохион байгуулах” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Харин "шэ”-гийн хоёр дахь буюу орчин үеийн утга нь эгэл жирийн холбоодоос хэлээд нийтлэг хүртэлх "үйлдвэрлэлийн нэгдэл”-ийг хэлдэг аж.
Гэхдээ "шэ”-д өөр утга байдаг аж: тухайлбал, "талбайн бурханлаг шинж”, "газрын сүм”, тэр ч байтугай "золиос гаргах” гэсэн утга байдаг аж. Иймээс хятадууд социализмын үед золиос гаргахаас айдаггүй байж ч магадгүй.
 
Дараагийн "хуй” гэдэг нь "боломжтой байх, чадвартай байх” гэсэн утгыг илэрхийлдэг хятад хэлний хамгийн түгээмэл үйл үг аж. Гэхдээ үүнд өөр утга олон буй. Үгчилбэл: "нэгтгэх” гэсэн утгаар "үр тариа цуглуулах”-ыг, мөн ерөнхий утгаар "цугларах, уулзах, зөвшилцөх, хэлэлцэн тохирох” гэсэн утгатай. Хэрэв энэ нь нэр үг болбол "нийгэм”, "бүлэг”, "компани” гэсэн утга болон хувирдаг аж.
Ийнхүү "нийгэм” хийгээд "чадвартай байх” гэсэн утгыг ганц дүрс үсгээр илэрхийлдэг нь хятадын гүн гүнзгий хамтач ёсыг тод илэрхийлнэ: учир нь энд "нийгэм” нь хүчний "чадвартай” нягт холбоотой байна. Газар тариалангийн иргэншилд ганц хүн ямар ч арчаагүй байдаг бол нийгэмтэйгээ хамт бүхэлдээ бол тэр ямар нэг юм хийж чадна гэсэн утга энд тов тодорхой харагдана.
Ингээд "шэ”, "хуй” хоёр дүрс үсэг бие биенээ хэсэгчлэн орлож, бие биенийхээ утгыг нөхөж нийлээд ирэхээрээ "нийгэм, нийгмийн, социальный” гэсэн утгыг агуулдаг ба бид яг ингэж орчуулдаг. Гэхдээ дээр дурдсан агуулга хийгээд санааг дамжуулж ерөөсөө чаддаггүй.
Түүнээс гадна хятадад "нийгэм” гэсэн ойлголт нь европтой адил "нийт, нийтлэг” гэсэн утгыг агуулдаггүй, харин "хурал” гэсэн утгатай илүү дүйдэг аж. Гэхдээ энэхүү "хурал” нь нийтлэг өмчийн үндсэн дээрх нэгдэл биш, харин өөрийн өмч бүхий хүмүүсийн саланги тусгай байсан хүмүүсийн нэгдэл юм байна.
Эндээс хятадаар "социализм” гэдэг нь өмчийг нэгтгэж, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх гэсэн европ буюу монгол утгаар биш, харин нийтийн үйл хэргээ тойруулан ард түмнээ нэгтгэх, түүнчлэн ард түмний хамтын ахуйг ойлгодог юм байна. 
 
 
Ийм учраас өмчийн нэгтгэх асуудлыг хятадууд нэг их сонирхдоггүй аж. Энэ нь социализмын үед ч гэсэн ардын коммунууд байгуулаад байснаар тод харагдана.
Харин "социализм” буюу "шэхуйчуи”-ийн сүүлчийн үе "чуи” нь "гол утга” гэсэн санааг илэрхийлдэг, агуулгын хувьд "үзэл санаа”, "онол” гэдэгтэй дүйцдэг аж. Манайхаар бол "изм” гэсэн дагавар л аж. Энэ үгэнд "чуи” бие даасан утга агуулаагүй, зүгээр л "изм” болж оржээ.
Хэрэв Хятадууд социализм гэдгийг түүхэн болон нийгмийн утгаар ийнхүү ойлгож байвал хамгийн зөв ойлголт гэж би мэргэжлийн хүний хувьд хэлэх байна. Гэхдээ "буруу” байсан ч би хажуунаас нь юу хэлэх эрхтэй билээ ?! 
 
 
Ингэхлээр "Хятадын онцлогтой социализм байгуулна” гэдгийг европ буюу монголоор ойлгоод загнаад байж болохгүй юм байна. Хятадыг байж байгаад л "социализм байгуулж байна” гэж загнадаг ноён Баабар үүнийг мэдмээр юм билээ. Ер нь ингэхэд бусад улс юугаа байгуулах нь маньд ямар хамаа байна ?!
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

761 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex