“Элэгний өвчинтэй тэмцэхэд улс үндэстнээрээ хамтран ажиллавал үр дүн гарна”

780

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран өнөөдөр "Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр, арга хэмжээний нээлтийг Эрүүл мэнд, спортын яаманд зохион байгуулав.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрүүл мэндийн салбарт  байнга анхаарч, гадаад, дотоодын холбогдох олон байгууллага, эрдэмтэн докторууд, хүмүүстэй уулзаж эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож ярилцаж ирсэн. Тэдгээрийн дотроос "Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг  онцгой ач холбогдолтой хэмээн үздэг юм.

Өнгөрсөн 25 жилд Монгол Улсад олон сайн дэвшилттэй зүйл гарсан. Монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан. Энэ бол сайн үзүүлэлт. Гэвч дэлхийн хөгжилтэй орнуудын иргэдийн дундаж наслалттай харьцуулж үзэх юм бол доогуур байгаа. Амьжиргааны түвшин, улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын болон хувь хүний хөгжилтэй уялдаж нас уртасдаг байх. Үүний нэг нөөц хүчин зүйл бол хавдартай, түүний дотор элэгний хавдартай тэмцэх, анагаахын шинжлэх ухаанд гарч байгаа ололт, дэвшил, шинэ эм, тариаг эх орондоо бүртгэн авч хэрэглэх, нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа явдал юм. "Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж байгаа.

Монгол Улс бол нэг том айл, гурван сая хүнтэй нэг том компани гэсэн үг. Улс үндэстнээрээ эрүүл болох, урт удаан наслахад бүгдээрээ хамтарч ажиллах ёстой гэдгийг онцгойлж хэлье. УИХ-ын түвшинд холбогдох хууль, тогтоомжид нь нэмэлт оруулаад амьжиргааны түвшин доогуур хүмүүст анагаах ухааны ололтоор бий болсон шинэ эм, тариаг хэрхэн хүргэх, зовж зүдэрсэн хүмүүсээ ардаа үлдээлгүй яаж бүгдээрээ эрүүл болох вэ гэдэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газрын тухайд Эрүүл мэнд, спортын яам, эрүүл мэндийн байгууллагууд эм, тариа хэрэглэхээс гадна ариун цэвэр, цэвэрлэгээ, ариутгалын ажилдаа их анхаарах хэрэгтэй юм.

Монголд зөвхөн элэгний С вирусаар 400 гаруй мянган хүн зовж шаналж байгаа гэсэн тоо байдаг. Энэ арай хуучин тоо ч байж мэднэ. Бусад вирусыг оруулж хэлбэл илүү олон хүн элэгний өвчний вирус тээж яваа гэсэн мэдээ бий. Хамгийн аюултай С вирусыг анагаах өндөр магадлалтай шинэ эмийг Эрүүл мэнд, спортын яам бүртгэж авч хэрэглэх гэж байгаа нь үнэхээр дэвшилттэй хэрэг юм. Энэ өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллага, холбогдох бүх хүмүүс баг болж ажиллах хэрэгтэй. Элэгний С вирусын 1000 хүнд ногдох өвчлөлөөр Монгол Улс Африкийн ганц орны өмнө, дэлхийд хойноосоо 2 дугаарт орж байгаа.

Энэ их тархсан халдварт аюултай өвчинтэй тэмцэхийн тулд ганц яам, ганц хоёр мэргэшсэн эмнэлэг бус, улс үндэстнээрээ хамтран гар нийлж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас өвчилсөн иргэд, хувь хүмүүсийн хувьд шинээр ирж байгаа хямдралтай эмийг цаг, хуваариар нь хэрэглэж , хянуулж, ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн салбарынхны ажлын хариуцлагаас их шалтгаална. Бидэнд ирсэн мэдээллээр Монгол Улс элэгний С вирусын өвчлөлөөс ангижирсан дэлхийн бараг анхдагч орон болох боломжтой гэсэн байгаа. Хэрэв тэр үнэн бол тэр үнэнийг гүйцэлдүүлэх нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гарах түүхэн үйл явдал болно.

Өнөөдрийн энэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа Эрүүл мэнд, спортын яам, энд цугларсан эрүүл мэндийн салбарын ажилтнууд, үүнийг дэмжиж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, холбогдох эм үйлдвэрлэж байгаа компаниуд, түүний төлөө гүүр болж зүтгэж байгаа Монголын эрдэмтэн мэргэд, сайн санаат бүх хүмүүст талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэлээ.

v

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

780 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex