Д.Баасан: Гэр хорооллыг орон сууцжуулаж утаа багсана.
"Цэвэр
агаар” сангаас хотын утааг багасгах ямар ажлууд хийгдэж байгаа талаар тус сангийн гүйцэтгэх захирал Д.Баасантай
ярилцлаа.
-"Цэвэр
агаар” сан байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хотын утааг
бууруулах чиглэлээр яг юу хийв?
-"Цэвэр агаар” сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж ирсэнийг тухай бүрт нь ард иргэддээ тайлагнаж ирсэн.
-"Цэвэр
агаарын сан” утааг бууруулах төслийн хүрээнд нийт хэчнээн зуух оруулж ирсэн бэ.
Түүнээс хэдийг нь гэр хорооллын айлуудад хүргэсэн бол?
-Монголын
Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар” төслөөр 2011- 2012 онд нийслэлийн
гэр хороололд 97.8 мянга орчим зуух тараасан. Дэлхийн банкны
"Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл 45 мянган зуух тараах төслийг 2012 оноос
хэрэгжүүлсэн. 2013-2014 оны галлагааны улиралд 29707 зуух тараасан. Энэ өвөл
энэ төсөл үргэлжлэн зуухаа
тараах ажил хийгдэнэ.
-Сайжруулсан гурван зуух тутмын нэгийг шагийн үнээр худалдах тохиолдол гарч байсан. Төслийн хүрээнд оруулж ирж байгаа зуухыг ингэж өндөр үнэтэй худалдаж болохгүй биз дээ. Энэ асуудалд танайхаас хяналт тавьж байна уу?
-Төслийн
зуухыг шагийн үнээр худалдаалж байгаа асуудал гарвал хууль хяналтын
байгууллагад хандах хэрэгтэй. "Цэвэр агаар” сан хэдийгээр төсөл, арга
хэмжээнүүдийг гардан хэрэгжүүлэгч байгууллага биш хэдий ч санхүүжилт олгож
байгаа төсөл, хөтөлбөрүүдэд боломжоороо хяналт тавьж байна.
-Сайжруулсан
зуухыг өмнө нь харьяаллын дагуу худалдаж байсан. Гэтэл өнгөрсөн жил Дүүрэг, хороо харгалзахгүй зуух олгосон. Үүгээр бизнес хийж байгаа юм
биш биз дээ?
-Энэ бол
бизнес биш. Иргэдэд боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь заавал өөрийн
амьдардаг хороонд байрлах борлуулалтын цэгээр үйлчлүүлдэг байсан бол өөртөө
хамгийн ойр байгаа борлуулалтын цэг дээр очоод дүүрэг, хороо харгалзахгүй
үйлчлүүлэх боломж олгосон хэрэг шүү
дээ.
-Танай
сан өвлийн улиралд утааг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг хийж байна.
Тэгвэл зун цагт танай байгууллага юу хийдэг вэ?
-Жилийн аль
ч улиралд манай байгууллага сул зогсдоггүй. Ер нь төвийн дулаан хангамжид
холбох, зуухны барилга барих гэх зэрэг улирлын чанартай ажлуудыг гол төлөв
дулааны улиралд хийдэг. Тийм учраас тасралтгүй ажилладаг гэж ойлгох
хэрэгтэй.
-Жил бүр
мөнгө төсөвлөж хотын утааг бууруулах ажил хийдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй
байна. Цаашид утааг яаж багасгаж болох вэ?
- Гэр хорооллыг
орон сууцжуулаж, эрчим
хүч гарган авахад шатдаг хий ашиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр
утаанаас сална. Гэхдээ ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой
цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай тул өнөөдөр бид зүгээр хараад суултай
биш, сайжруулсан зуух, түлш болон одоо хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярихаас өөр
аргагүй л байна.
Сайжруулсан зуух авсан
иргэдэд тотаци олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах,
борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, нүүрс шатаадаг халаалтын зуухнуудыг татан
буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, нийслэлийн Баян- зүрх,
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэт
ачаалалтай дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн
түлшний хэрэглээг нэмэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх зэрэг томоохон
ажлуудыг санхүүжүүлж байна