Н.Энхбаяраас хараат улс төр

866

Н.Энхбаяраас хараат улс төр Улс төрөөс явж өгдөггүй нэг "мангаа” байна. Монгол Улсын төрийн өндөр албан тушаал болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашчихсан атлаа ханаж цадахгүй, мөнхөд улс орныг атгахыг хүсдэг тэр хүнийг Н.Энхбаяр гэдэг.

Түүнээс хараат улс төрийн үйл явдал өнөөдөр Монголд өрнөж байна. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь сүүлийн хэдэн өдөр улс төрийг шуугиулж байгаа. Энэ маргаан Ардчилсан намыг дотор нь талцуулах шалтгаан болов.

Ингэснээр Засгийн газраа хамгаалах зорилгоор хийсэн алхам нь эсрэг үйлчилгээтэй ч болж мэдэх нөхцөл үүслээ. Харин АН-ынхан хэрхэн хөлөө жийлцэх нь Н.Энхбаярт сонин биш. Түүнд ял зэмгүй үлдэх, уснаас хуурай гарах, улс орныг атгасаар байх мөнхийн ганц л эрх ашиг бий.

"СУДАС АТГАГЧ”
Н.Энхбаяр гэж хэн бэ. Ямар "ид шид”-тэй болохоороо тэр улс төрөөс холдолгүй тэсээд, өөрийг нь замаасаа холдуулах гэсэн бүхнийг давж босож ирээд байдаг юм бол. Түүнд хор найруулах, бусдын судсыг атгах, хэрэгтэй цагтаа дэлгэх хөзөр хадгалах ухаан, өөрийг нь аялдан дагалдах "утсан хүүхэлдэйнүүд” байдаг аж.

Төрийн тэргүүн байхдаа тэр бараг л бурхан явсан. Айл бүрийн хойморт шахам түүний зураг заларч явсан үе ч бий. 2012 оны сонгуулийн өмнөхөн тухайн үеийн эрх баригчид Н.Энхбаярыг "баривчилж”, төрд их хэмжээний хохирол учруулсан болон авлигын хэрэгт нь хариуцлага хүлээлгэн шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тэр шоронд хоригдож, өлсгөлөн зарлаж, эцэж, турж, эрүүл үү гэж эргэлзэх нөхцөлд ч орж байв. "Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг үг түүнд тохирч байлаа. Гэхдээ түүний үнэ цэнэ, нөлөө бүр арилчихсангүй. Өөрөө хэчнээн хичээгээд УИХ-ын босгыг давж чадаагүй ч "оймсны” хэрэг нь МАХН-ын, Н.Энхбаярын нэр хүндийг өсгөснөөр "Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал авч, Бүлэг байгуулж чадсан.

Энэ нь түүний нэг том хөзөр болов. Ерөнхийлөгч түүнд 2013 оны наймдугаар сард уучлал үзүүлснээс хойш МАХН-ын дарга БНСУ-д эмчлүүлж байгааг бүгд мэднэ. Тэр Монголд ч, БНСУ-д ч эмнэлгийн орон дээрээс Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг залж байлаа.

Ерөнхий сайд танхимдаа бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдэж, нам, фракцууд тохиролцсон хувилбараа батлуулахад бэлэн болчихоод байхад гэнэт өнөөх "мангаа” хүрээд ирсэн. Ингээд байдал өөрчлөгдөв. УИХ долоон сайдыг чөлөөлсөн ч орны хүмүүсийг томилоогүй байгаа нь түүний "гавьяа”.

Шинэ томилгоо хийхээс өмнө шинэ тохиролцоо үргэлжилсэн бололтой. Өөрийнхөө улс төрийн карьерийг нэмэх, дэмжүүлэх заалт бүхий шуугиан болоод буй гэрээнд тэр АН-ын даргаар гарын үсэг зуруулж чадсан нь үүний нотолгоо. Бас 2024 он хүртэл хамтрах ам авахуулж дөнгөлөө. Н.Энхбаяр шоргоолжинд бариулах болоогүй аж.

ТҮҮНИЙГ СОНГОСНООРОО АН АЛДСАН УУ, ХОЖСОН УУ
Үнэндээ одоо үүнийг дүгнэх хэцүү. УИХ-ын сонгуулиар дангаараа Засгийн газрыг бүрдүүлэх хэмжээний олонх болж чадаагүй учраас АН-ынхан 11 суудалтай "Шударга ёс” эвсэл, хоёр гишүүнтэй ИЗНН-тай хамтарсан. МАН-аас тэд залхсан байсан учраас тэр.

Ингэснээр МАН-ынхны шарыг малтаж чадсан уу гэвэл тийм. Одоо ч тэд сөрөг хүчин болсондоо "итгэж өгөхгүй” яваа, яаж ийж байгаад Засгийн газарт багтчих юмсан гэсэн бодолтой улстөрч цөөнгүй бий. Нөгөө талаар Н.Энхбаярын цэргүүдийг сонгосноороо Н.Алтанхуяг түүний "барьцаанд” орсон юм.

Даргыгаа цагаатгахаар хүмүүс нь зүтгэж, нааштай шийдэл гаргахгүй бол "Бид Засгийн газраас гарлаа” гэж үе үе айлгана. Нам доторх фракцуудаа аргалах, Н.Энхбаярын аяыг олох гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэлээд ухаан зарж, зүдэрдэг байх гэмээр. Өнгөрсөн хавраас хойш АН, МАХН-тай ийм гэрээ хийх гэж байгааг хэвлэлээр шуугисан. Ерөнхий сайд ч чуулганы хуралдаан дээр үүнийг үнэн гэдгийг мэдэгдээд авсан. Гэхдээ байдал бүр хүндрэх үед л энэ алхмыг хийхээр нөөцөлсөн болов уу.

...Ерөнхий сайд болсон цагаас нь л Н.Алтанхуягийг огцруулахаар хичээсэн хүмүүс Э.Бат-Үүлийн уриалгыг дуртайяа хүлээж авна. Дээрх алхамд нь дургүйцэх гишүүд ч гараад ирж мэднэ. Засгийн газраа аврах гэж байгаад мань эр унах нүхээ улам томруулчихсан юм биш биз гэсэн эргэлзээ төрөв...

Харин одоо өнөөх алхмаа хийчихлээ. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, зарим сайдыг солиод гал унтраах төлөвлөгөө нь амжилт олохгүй тийшээ хандсан гэж үзэх үү. МАН-ынхан "Шударга ёс” эвслийг Засгийн газраас шахаж, өөрсдөө орыг нь эзлэх оролдлого хийж байгаа нь биелэх дөхсөн үү.

МАХН-тай байгуулсан гэрээний талаар тайлбар хийхдээ "МАНАН байгуулахгүй” гэж Ерөнхий сайд онцолсон нь байдал эмзэг болсон байжээ гэсэн хардлагыг батална. Тэр Засгийн газраа аварч үлдэхийн тулд нөөц аргаа хэрэглэсэн. МАН дахиад хүрээний гадна үлдэж байна. Гэхдээ ҮЗХ-гоороо ярилгүйгээр гэрээг шууд баталснаараа нам доторх аюул нэмэгдэж болзошгүйг тооцсон болов уу.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "АН-ыг 2024 он хүртэл авлигын загалмайлсан эцгийн гарт барьцаалчихлаа. Гэрээг цуцлуулахаар шүүхэд хандана. АН-ын даргад хариуцлага тооцох ёстой” хэмээн мэдэгдлээ. Бас тэрбээр "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээрэй” хэмээн гишүүддээ уриалсан билээ.

Ерөнхий сайд болсон цагаас нь л Н.Алтанхуягийг огцруулахаар хичээсэн хүмүүс Э.Бат-Үүлийн уриалгыг дуртайяа хүлээж авна. Дээрх алхамд нь дургүйцэх гишүүд ч гараад ирж мэднэ. Засгийн газраа аврах гэж байгаад мань эр унах нүхээ улам томруулчихсан юм биш биз гэсэн эргэлзээ төрөв. АН дотроо зөрчилдөх нь МАН-д ашигтай. Тэд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьчихсан байгаа.

Гэрээ байгуулсан учраас МАХН-ынхан мэдээж тэднийг дэмжихгүй. Харин АН дотроос МАН-ыг дэмжигчдийг олшруулахгүйн тулд УИХ дахь АН-ын бүлгийнхэн Э.Бат-Үүлээ "аргадаж”, уур амьсгалыг зөөллөх оролдлого хийж эхэлжээ. Тэд "Сонгуулиар мажоритар тогтолцоогоор өрсөлдөх тойрогт МАХН, АН хоёр санал хуваахгүй” гэх мэт зарим заалтыг өөрчилнө, ҮЗХ-гоор ярилцана гэдгээ мэдэгдэв.

Гэхдээ Э.Бат-Үүлийн санаа амрах болов уу даа. Н.Энхбаяртай "нөхөрлөөд” АН-ынхан МАН-ыг дарсан байж болно. Тэгвэл Н.Энхбаяр үргэлж арын тоглогч байхыг хүсэхгүй, мөнхийн эрх ашиг нь үүнийг зөвшөөрөхгүй. Гэтэл 2016 онд дуусах байсан "барьцааг” Н.Алтанхуяг 2024 болгоод сунгачихсан байдаг. Тэр үед МАХН-ыг яаж "дарах” юм бол. Улс төр үргэлжилж байна. Асуултын хариу удахгүй тодрох байх. Үр дүнг нь харж л байя.

С.Туул

Өнөөдөр сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

866 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex