Жүжигчин Г.Нарансолонго: Тэмка анх эргүүлж байхдаа манай цонхны дор зүрхээр гал асаагаад...

875

"Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонготой ярилцлаа.

-Та нар хуучин хамтлагаасаа өрх тусгаарлаад удаагүй байна. Анхны тоглолтыг бодвол ахиц дэвшил гарсан байх даа.

-Улаанбаатарт замын бөглөөнөөс авахуулаад алхам тутамдаа хүмүүс стрессдэж байна. Энэ их стресс дунд ядаж хоёр цаг ч гэсэн стрессээ тайлаад, таашаал аваад яваасай гэдэг үүднээс "Амьдралд стресс хэрэггүй” гэдэг нэрийг өгсөн. Урьд нь хийсэн уран бүтээлээ ямагт сайжруулж, дэвжүүлэхийг хүссэн. Энэ удаагийн тоглолт өмнөхөөс илүү болж, зорьсон зорилгодоо хүрсэн юм болов уу гэж бодоод байгаа. Үзэгчид ч их ам сайтай хүлээж авсан.

-Танай ерөнхий захирал, удирдан чиглүүлэгч нь хэн бэ?

-Түвшинтөр буюу Төөтөө ерөнхий захирал гэж явдаг. Түүний удирдлаган дор хавар Эмоци продакшнаа байгуулж, анхны тоглолтоо тавьсан.

-Хамтран байгуулсан гэдэг утгаараа урд нь гүйцэтгэх түвшний ажил хийж явсныг бодвол үүрэг хариуцлага өндөрссөн үү?

-Урд нь зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд явсан болохоор удирдан зохион байгуулах гэдэг нь ийм хэцүү ажил гэж мэддэггүй явж. Одоо бол тайз бэлэн болсон болов уу, хувцас тоглолтоос өмнө амжиж оёдлоос гарах болов уу гээд юм юманд санаа зовж байна.

-Залуу жүжигчид шууд шоу ертөнцөд хөл тавина гэдэг том боломж л доо. Гэхдээ туршлага дутах ч юм уу бэрхшээл гарч байна уу, ихэвчлэн дэлгэцэнд дүр бүтээсэн хүүхдүүд танай хамлагийн тоглолтонд оролцдог шүү дээ?

-Манай хамтлагийн бүрэлдэхүүнд 42 размерийн гутал гээд нэвтрүүлэг хийдэг Анхбаяр, "Хувь тавилангийн ээдрээ”-д тоглосон Эзэнмөнх, СУИС-ийн кино драмын анги төгссөн охид орсон. Олны хэсэгт бүжиглэж байгаа хүүхдүүд бүгд СУИС-ийн гуравдугаар курсийн оюутнууд. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Хүн өөрөө хэрхэн яаж хөдөлмөрлөхөөс цаашдын амьдрал нь шалтгаалдаг. Тэгэхээр залуу жүжигчдийн хувьд тоглолтондоо, уран бүтээлдээ яаж оролцож, хэрхэн хөдөлмөрлөж байгаагаас бүх зүйл шалтгаална. Залуу хүүхдүүд учраас өөрсдийгөө нээе гэсэн бодол нь давамгайлдаг байх.

-Тоглолтын зохиолоо хаанаас авдаг вэ?

-Тойрч ярьж сууж байгаад тоглолтынхоо санааг гаргадаг. Санаа бол янз янзаар олдоно. Амьдрал, онигооноос санаа аваад баяжуулах нь бий. Аягүй сонин, тоглолтоо бэлдэхдээ өөрсдөө татаж унаад, энэн дээр хүмүүс ёстой нурах болов уу гэсэн үзэгдэл дээр хүмүүс инээхгүй байх тохиолдол гарна. Юм ер нь таашгүй. За яах бол доо гэсэн юман дээр хүмүүс инээх жишээтэй. Хошин урлагт бичдэг зохиолч байдаггүй. Үзэгчийг мэдрэхгүй болохоор ерөөсөө нэг л болж өгөхгүй зохиол аваад ирнэ. Бид тийм учраас өөрсдөө гаргадаг.

Шинэ байгуулагдсан хамтлаг болохоор ашиг орлого гэхээсээ илүү Эмоци гэж ийм хамтлаг гэдгээ олонд мэдрүүлж, таниулмаар байна. Сайн бүтээл хийж байж үзэгчдээ олж авна. Х ТҮЦ продакшнд сайхан ажиллаад, амьдралаа болгоод яваад л байсан. Гэхдээ залуу хүмүүс өөрсдийнхөө хүчийг сориод үзье, жижигхэн ч гэсэн өөрсдийнхөө завийг тавиад үзье, хэр хол явахаа харья гэж зорьсон.

-Хошин шогийнхныг хамгийн их орлоготой гэж ярьдаг. Гэхдээ зарлага ч харьцангуй өндөр үү?

– Хошин урлаг гэхээр хүмүүс хөндлөнгөөс шууд үзэгчийн тоог үржүүлж бодоод ашиг орлоготой гэж боддог. Жижиг хэрэглэл, тайз, хувцас хунар гээд маш их зардалтай. Гэрэл, телевизийн реклам зэргийг тооцдоггүй байх. Нэг их овойж оцойтол олох нь хаашаа юм, гэхдээ өөрсдийнхөө амьдралд хүргэж л байна.

-"Аянгын бороо”-г хошин урлагийнхан тоглоход хүмүүст таалагдсан. Уянгын драм хийж өөрсдийгөө сорих бодол бий юу?

-Бид урлагийн бүх л төрөл жанраар тоглох зорилготой байгаа. Эмоци продакшны ерөнхий найруулагчаар Найдандорж багш, бүжиг дэглээчээр Ган-Очир багш маань ажилладаг. Эмоцийн онцлог нь юу вэ гэхээр бусад тоглолт нэг үзэгдэл яваад тайз харанхуйлдаг бол манайх тийм биш. Тайз засалтаа бүжгээр шийддэг. Үүнд Ган-Очир ах маань маш сайн ажилласан. Оюутнууд ч бэлтгэл сургуулилт хийсээр байгаад харьцангуй сайжирсан.

-Танайхан хамт олонч уур амьсгалтай юм шиг санагддаг. Лагерьт бөөндөө амарчихсан явж ч байх шиг?

-Шинэ байгуулагдсан, тал талаас ирсэн хүмүүс учраас маш хурдан хамт олонч уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй: Есөн сард бид баруун аймгийг бүтэн тойроод ирлээ. Аймаг болгонд үзэгч пиг байсан. Очсон аймаг бүрийнхээ театрын хаалгыг эвдүүлээд явлаа. Ер нь монгол орныг тойрчихсон, гурван говь л үлдсэн дээ.

-Темка та хоёр арын албаа хэнд даатгадаг вэ?

– Аав, ээж хоёр маань насаараа Талх, чихрийн үйлдвэрт ажилласан. Би айлын том, хоёр дүүтэй. Ээж, аавынхаа буянд энэ ажлаа хийж явна. Тэрнээс эмэгтэй хүн чинь хэцүү ш дээ. Том охин маань тавдугаар ангийн сурагч, сургуульдаа яваад байж байна: Аав ээж хоёр ажилчин хүмүүс ч хоёулаа аятайхан дуулчихдаг. Аав, ээж хоёр маань хүүхдүүдээ барьж хориод цагдаад байдаггүй, өөрийнх нь дураар тавьж, сонголтоо өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгодог. Бага маань гурван настай. Эмээ, өвөөтэйгөө л байгаа. Тоглолт жигдрээд ирэхээр хүүхдээ очиж авна даа.

-Тэмка бас айлын том гэл үү?

-Тийм. Хамт нэг дор ажиллахын давуу тал нь баярласан ч, цөхөрсөн ч үргэлж цуг байдаг. Гэртээ хамтдаа ядраад ирнэ. Хоёулаа ажил гээд явчихаар ар гэр маань жаахан хаягдчих гээд хэцүү. Хүүхэд жаахандаа халуурч бүлээрвэл эмээ, өвөөд нь орхиод явахаас өөр аргагүй. Хүүхэд халуурлаа гээд хэн нэг нь тоглолтоо таслах эрхгүй ш дээ.

-Тэмка хэр халамжтай аав бэ?

-Халамжтай шүү. Хоол унд хийхдээ надаас бараг илүү. Гэрт зочин ирвэл Темка л гардаж хоол ундаа хийдэг, би хажууд нь туслах тогооч маягаар бэлтгэх ажил хийж өгдөг. Их хөдөлгөөнтэй, өөрийнхөө санасныг гүйцэлдүүлж байж санаа нь амарна, бүх юм нь ил хүн дээ. Уурлах нь амархан, уур нь гарах нь амархан. Би бол эсрэгээр нэг уурлатлаа нэлээд удна, уурлачихвал уур нь гарахгүй. Байнга хамт байгаа болохоор "уншдаг” болчихжээ. Би бол их дөлгөөн, тайван. Манай Темка бол таны өөдөөс ингэж томоотой суугаад ярилцлага өгөхгүй, энд тэндхийн юм барьж тавиад л тогтож суухгүй л дээ. Ямартаа ч бид зорьсон ажлынхаа эцсийг үзээд, сайн сайхан амьдрах юмсан гэж хүсдэг. Хүн ер нь жаргалыг л хүсдэг байх. Бэлтгэлээ хийгээд үүрээр гэртээ орсон ч дуртай ажлаа хийж яваа болохоор түүнээсээ кайф авдаг.

-Түүний ямар чанар нь танд хамгийн их таалагддаг вэ?

-Х ТҮЦ-д намайг тоглож байхад манай хүн оюутан, бидний тоглолтонд бүжиглэдэг байсан. Тэмка юманд яг чин сэтгэлээсээ хандаж, аливааг болгож бүтээхийн төлөө тэмцдэг. Зорилготой, ханьдаа, үр хүүхэддээ халамжтай, хамгийн гол нь зөв бодолтой. Анх намайг эргүүлэхэд нь би "үгүй” гэчихээд байхад тэрийг үл тоон эрчимтэйгээр "дайрсан”. Магадгүй тэрэнд нь болсон байх.

-Хэр удаан үл тоосон бэ?

-Ер нь нэлээд явуулсаан, явуулсан. Энэ чинь "яадаг юм” гээд л дайраад байгаа юм чинь. Гэр орныхон маань ч аль аль нь их сайхан хүлээж авсан. Манай хадам аав, ээж залуу хүмүүс байдаг.

-Одоо хүмүүс эрт, орой гэхгүй хуримладаг болж, та хоёрт энэ талаар бодсон зүйл бий юу?

-Темка нэг л амьдрах юм чинь хэзээ нэгэн цагт хуримаа хийнээ л гэдэг.

-Ажил ихтэй, гэрийн бараа хардаггүй хүмүүсээс шоу цэнгээний тухай асуугаад ч хэрэггүй биз дээ?

-Зав нь гарахгүй юм, залуу хүмүүс уг нь жаахан гарч орж байвал зүгээр л байх.

-Тэгэхээр гоо сайханд орж амжих уу?

-Уг нь тийм завтай бол ормоор л байна. Сая хөдөө тоглолтоор явж ирээд гоо сайханд орж амжаагүй байтал шинэ тоглолтын ажил эхэлчихсэн.

-Хүүхнүүд мэстэй, мэсгүй засал их хийлгэдэг болж, Нарансолонгод тийм бодол төрдөг үү. Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Одоохондоо тэрийгээ ингэчих юмсан гээд голох юм алга. Унжиж, үрчийчихсэн юм ч алга. Жаахан нас ахиад ирвэл үрчлээний талын "юм” сонирхох байх, нэг л амьдрах учраас. Би гоо сайхны бүтээгдэхүүний хувьд дагнаж нэг төрлийн тос түрхдэггүй. Нэгийг хэрэглэж байгаад хэсэг хугацааны дараа нөгөөхийг хэрэглэдэг.

-Хоёр хүн бие биедээ багш гэдэг. Х ТҮЦ-д байхдаа Одноогоос суралцсан зүйл гэвэл юу вэ?

-Одноо эгчээсээ зүгээр нэг уран бүтээлч байхыг сураад зогсохгүй хувь хүн байх, уран бүтээлч байхын утга учрыг мэдэрч, мөн бодол санаа төлөвшихөд их үүрэг гүйцэтгэсэн. Ер нь Одноо эгчээс сурсан зүйл их ээ.

-Хамтлагаасаа гарахад хэцүү байсан уу?

-Хамтлагаасаа гарлаа гэж хэлчихээд эхний хэд хоног сонин, шартчихсан хүн шиг явсан. Нэг л давчдаад, нэлээд хэд хоног их хэцүүдсэн. Хүн байгаа байдалдаа амархан дасдаг гэдэг. Одоо арай дээрдсээн. Манайхан бүгд их дотно, сайхан хамт олон байлаа. Амьдралд элдэв асуудал тулгарахад Одноо эгч, Онон ах хоёроосоо "яавал дээр вэ” гээд асуудаг байлаа.

-Дотооддоо асуудал үүсчихсэн болов уу гэдэг харын шинжтэй мессеж тархаж байлаа. Тийм юм байсан бол тэгтлээ нуух шаардлага байна уу?

-Тийм юм байгаагүй ээ. Төөтөө, Темка бид гурав гэнэт нэг өдөр гарья гээд шийдчихээгүй, Михайлд бодол бий гэдэг шиг эртнээс яриад, төлөвлөөд явсан. Х ТҮЦ-ийнхэн маань юм юманд маш их туршлага суулгасан.

-Одноо, Бархүү хоёр эхэлж гэрлэсэн юм уу, та хоёр түрүүлсэн үү?

-Темка бид хоёр үерхээд эхэлчихсэн байсан. Дараа нь нэг мэдсэн чинь Одноо эгч Бараа хоёр дотноссон.

-Том охин чинь таны авьяасыг өвлөсөн бол тэр нь илэрдэг насан дээрээ яваа юм байна?

-Миний охин Аминаа жаахандаа "Усны гудамж” гээд кинонд тоглож, "Шүүгчдийн таашаалд нийцсэн жүжигчин” гэдэг шагнал хүртсэн. Манай охин жүжигчин больё гэж боддоггүй. "Хүүхэддээ ч цаг зав гаргахгүй хэцүү ажил” гээд үглэдэг. Урлагийн хүний хүүхдүүд хэцүүг нь ч, сайн сайхныг нь ч мэднэ. Хэцүүг нь мэдсээр байж хорьсон ч өөрөө тэмүүлдэг хүүхэд урлагийн хүн болдог. Томорхоороо яах юм бүү мэд. Урлагийнхан чинь баяр ёслолоор ч аймар их ажилтай. Мартаар бараг баярлаж чадахгүй, өдөрт гурав дөрөв тоглочихно. Хүмүүсийн амралт бидний ид ажлын үе. Хавар анхны тоглолтоор ээж өвдчихсөн байхад очиж чадаагүй. Ээж болохоор "Зүгээр ээ, миний хүү. Чи л наад ажлаа бод” гэж билээ. Ар гэрийнхэн ойлгохгүй бол бас л хэцүү алба шүү.

-Урд нь яаж ганцаараа болгож байв аа гэж эр хүний нөмөр нөөлгийг мэдэрсэн хүүхнүүд ярилцдаг. Танд тийм бодол төрж байв уу?

-Эмэгтэй хүн ганцаараа байхаараа илүү идэвхтэй, бүхнийг өөрөөрөө шийддэг юм болов уу. Ханьтай болохоороо би яах вэ, миний хань өнгөтэй өөдтэй яваасай, би больчихсон ч яахав, Темка маань сайн жүжигчин болоосой гэж боддог юм байна. Эмэгтэй хүн нөхөртөө илүү их амжилт хүсдэг юм байна. Бүхнийг хамтдаа бүтээж явна. Бид хоёр чинь хоёр жилийн өмнө л лизингээр байр авсан ш дээ. Залуу хүний амьдрал яаж эхэлдэг билээ, тэгж л эхэлсэн. Хааяа тогныхоо мөнгийг төлөхөө мартчихсан байх жишээтэй. Бид уран бүтээлээс болж хааяа маргалддаг. Өчигдөр би тайзан дээр нэг үйлдлээ мартчихгүй юу. "Наадах чинь яачихсан юм” гээд хүзүүг нь харах ёстой байхгүй юу. Тэгсэн чинь би харахаа мартчихсан. Тайзны хажуунаас манайхан хүзүү рүүгээ заангуут санаж байгаа юм. Тараад явж байсан чинь Тэмка "Чи өнөөдөр одоо яаж байгаа юм, хаачаад ирэв, хаачаад ирэв” гэж хичнээн удаан зогсоодог юм намайг гээд л үглэчихсэн. "Би яаж мэддэг юм, хүзүүн дээрхээ харагдахаар зуруулахгүй яасан юм, чи” гээд би өөрийгөө зөвтгөчихжээ. Өөрийнхөө мартсаныг, өөрийнхөө бурууг мэдсэн ч дийлж байж санаа амардаг юм.

-Хүү нь аавыгаа хамтарч дүр бүтээсэн хүнээс нь харамласан сураг байсан, тэр үнэн үү. Ер нь Нарансолонго хардаж үзсэн үү?

-Би нөхрөө ойлгохгүй бол хэн ойлгох юм бэ. Манай хүү зурагтаар "Хувь тавилангийн ээдрээ” гарсан чинь "Ээж ээ, энэ чинь кино байхгүй юу, аав нь чамд л хайртай ш дээ” гээд сандраад байаа юм даа. Намайг эмзэглэнэ гэж бодсон юм байлгүй. Манай Темка чинь хүүхдийнхээ сэтгэл зүйг сайн мэдэрдэг аав. Саявтархан том охинтой хамт T Ara хамтлагийн тоглолт үзсэн.

-Темкагаас ямар бэлэг авах дуртай вэ?

-Янз, янз. Бүр анх эргүүлж байхдаа миний төрсөн өдрөөр манай цонхны дор зүрхээр гал асаагаад, Boom town хамтлагийнхнаа зогсоочихсон дуулуулж байлаа. Ер нь сюрприз барих дуртай хүн дээ.

-Сюрприз гэснээс ая зохиогч ЗиЗи чамд багадаа дурласан гэж ярьдаг гэсэн?

-Манайх 13-р хороололд байсан. Дэлгэрмөрөн, Хаянаа, Зизи бид нар найзууд. Сургуулийнхаа урлаг соёлын ажилд оролцоно. Яг тэр хүүхдүүд нь одоо урлагаар явж байна ш дээ. Дээгий бид хоёр зодолдоод таардаггүй байсан. Намайг их уйлуулсан даа, аймаар сахилгагүй.

-Хийж бүтээх гэж яваа хүмүүсийг дэмжих хүн олно гэдэг амаргүй. Анхны тоглолтондоо ивээн тэтгэгч олоход бэрхшээл гарсан уу?

-Анхны тоглолт болон "Амьдралд стресс хэрэггүй” шоуны ерөнхий ивээн тэтгэгч маань Mix пиццаны хамт олон. Яах нь тодорхойгүй, амжилттай явах үгүй нь мэдэгдэхгүй хүмүүст тэд итгэж тусалсан. Энэ тоглолтон дээр мөн Green City хамтарч байгаа.

Эх сурвалж: jirgee.mn

Naransolongo

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

875 сэтгэгдэл