Н.Алтанхуяг: Монголд хэн төр бариад байна вэ?

816

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг санаачлагч Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ үеэрээ:
 
-Энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, дэмжлэг авсан уг хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэвч өглөө хасагдсан. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан.
 
Өчигдөр АТГ-аас хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн байна. Тэгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлсэн байна.
 
УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг ҮАБЗ-өөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Гэтэл жагсаалтаас хассан нь байна. УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ.
 
Би 2014 оны арваннэгдүгээр сарын 05-нд Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед би "Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэж хэлсэн. Сүүлийн 7 сарын хугацаанд ард түмний язгуур эрх ашгийг ихээхэн хөндсөн.
 
Түүнчлэн намайг Ерөнхий сайд байхад буюу 2014 оны нэгдүгээр сард зарим хуульд өөрчлөлт оруулах замаар хууль хяналтын байгууллага хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан. Эрх мэдлийн хуваарилалт алдагдсантай холбогдуулан сүүлийн нэг жил хагасын хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчих асуудал газар авсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.
 
Анх тухайн хуулиудад өөрчлөлт хийхэд Засгийн газар, хүний эрхийн байгууллагуудаас санал авч байсан. Тэр үед хүний эрхийн байгууллагууд "АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна” гэсэн санал ирүүлсэн.
 
Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн.
 
Хуулийн төсөл санаачлаад гурван газар санал авахаар явуулсан. Тавдугаар сарын 8-нд Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т хуулийн төслөө хувилаад, саналаа өгөөч гэж явуулсан. Гэтэл үүнээс хойш Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр  энэ хуулийг хийгээд байна гэж тархи  угаасан үйл ажиллагаа сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ.
 
Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө орлогын мэдүүлэгт жил бүр бичдэг миний объект руу шалтаг зааж довтолж байгаа юм. Намайг ТЕГ-т дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ  намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ. Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.
 
Нэгдүгээрт, миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна.
 
Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ? Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан. Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа.
 
Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна. Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ?
 
Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. Миний  УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол "Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.  Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой.
 
Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй.  Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ? Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.  Монголд дахиж том  хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон гэлээ.
 
Бид алдаа гаргачихсан юм билээ
 
Н.Алтанхуяг гишүүн дээрх үйлдлийг 1933 оны хэлмэгдүүлэлтийн жишээгээр тайлбарлаж байлаа.
 
"1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон юм. Тэр дүрмийг хүчингүй болгохоор хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан.
 
Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Тэр үед прокурор Чойдогсүрэн гэж хүн "Энэ хэрэг биш байна, болоогүй байна” гээд буцаасан. Прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд саад учруулж байна. Прокурорынхон хувьсгалын эсэргүүг хамгаалж байна гэсэн. Ингэж хэлсний дараа Чойдогсүрэн прокурорыг буудаж алсан.
 
Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.
 
Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш. Монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.
 
Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудыг хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
 
Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх тэр хувь заяа санаачлагч нь над дээр, хийгчид нь УИХ-ын гишүүд дээр байгаа.
 
Бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. УИХ-ын гишүүн хууль санаачилснаараа хардлагад өртдөг, дарамт шахалтад өртдөг, бие болоод сэтгэлийн доромжлол амсдаг юм  25 жилийн хугацаанд гараагүй, одоо бол илэрхий болж байна.
 
1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нийгэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй, авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа ҮАБЗ-ийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн.
 
Энэ хууль батлагдсанаар хэнд хэрэгтэй болох вэ гэхээр прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор "үгүй” гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү, хоёрдугаарт 1933 оны үгийг хэлж болж байгаа. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байна.
 
Манай хууль, хяналтын байгууллагад шударга хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Одоо нэг сүлжээ үүсчихээд байна. Тэр нь АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргуулдаг. Сүлжээ хэрэг гэж хэлж байна. Жишээ нь 100 шүүгч байдаг гэвэл дөрөв, тавтай нь холбоотой юм ярьж байна.
 
УИХ-ын даргад хэлсэн "та наадах хуулиа хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.
 
Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад ийм бичиг өгсөн байна лээ. Эд их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилладаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичжээ.
 
Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм л даа. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.
 
 
 
Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оныг түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаар унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал уг газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна.
 
АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн нэгнийг хаацайлах ямар ч хүсэлгүй.
 
Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би "Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлсэн байсан. Тэгж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй”  гэв.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

816 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex