Сонгино уулын сонгууль угтсан савдагууд

1025

Сонгино уулын сонгууль угтсан савдагууд

 


       Санасандаа хүрч, сарвайснаа авахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхдийн халуухан мөрөөдлөөр дүүрсэн өдөр хоногууд хөвөрч эхэллээ. 2012 сонгуулиар БСШУ-ны сайд Л.Гантөмөр гэр хороололд ус түрж, "Хас”-ын Ч.Ганхуяг Дарь-Эх чиглэлийн автобусад тасалбар түгээгч хийж явсан. Одоо ч энэ байдал ч хуучин янзаараа. Тун удахгүй "Ерөнхий сайдаар шалаа угаалгана”, "Нэр дэшигчдээр хашаандаа худаг ухуулна” гэх мэт зар олон нийтийн цахим сүлжээгээр явж байвал гайхах хэрэггүй болжээ.

     Үгүй дээ л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй нөхдүүд ийм боломж гарвал лав алдахгүй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг иргэдтэй уулзалт хийхийн тулд 1000 нэгжээр хахуульдаж байх вэ дээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ аргад үнэндээ гаршжээ. Өнгөрсөн жил л гэхэд иргэдтэй уулзалт хийх үеэрээ шархны боолт, хуруунынаалт тараасан байгаа юм. Тэгвэл энэ жил гурван удаагийн уулзалтаар ойролцоогоор сая гаруй төгрөгийн нэгж тарааж амжжээ. Үнэндээ энэ ч бага хэрэг. Тэр ч бүү хэл тойрогтоо ажиллах үеэрээ ахмадуудтай таван гардаж, өдрийг бардаг гэж байгаа. Тэгвэл түүний өрсөлдөгч болох "Шударга бус”-тай тэмцэгч асан О.Магнай бас л тойргоо манаж, иргэдэд гар сунгаж эхлэв. Өнгөрсөн сонгуулиар тэрбээр тун хүчтэй өрсөлдөгч байсан юм. Түүний өмнөх сонгуулийн балгаар үймээн дэгдэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн тухай ч олон эх сурвалж олон янзаар ярьдаг. Тэгвэл энэ удаа О.Магнай хуучин цагийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд алдаагаа засахаар сэтгэл шулууджээ. Маш товчхондоо түүний хувьд ШӨХТГ-ын даргын суудлаас буугаад л Улаан чулуутын хогийн цэг дээр гарсан. Ингэхдээ шударга ёсны галд илч нэмнэ гэсэн уриа дэвшүүлсэн. Тийм тулдаа том тэвштэй машинаар шуудайлсан нүүрс зөөж, иргэдийн толгой дээрээс чулууджээ. Түүний үзлээр шуудай нүүрсний дөлөөр шударга ёс тогтох жамтай ажээ. Арай л ядмагхан сэтгэлгээ. Гэвч олон улсын улстөрийн төвшинд онолын гэмээр зүйл бол "Хэнд юу хэрэгтэй байна, түүнд тохируулж ярь” гэсэн зарчим юм. Үүгээр бол Л.Эрдэнэчимэг, О.Магнай нар иргэдэд хэрэгцээтэй байгаа зүйлийг тараасан байж таарах нь. Ямартай ч шуудай нүүрснээс болж Сонгинохайрхан дүүрийг цөөнгүй иргэд гар зөрүүлээд амжсан тухай дүрс бичлэг ч олон нийтийн сүлжээгээр тарсан нь бий. Энэ бүгдээс авч үзвэл ирэх сонгуулийн үр дүн буюу дээрх савдагуудын ачаар тус дүүргийн иргэд сонгогчид хогийн цэггүй, хэрэг зөрчилгүй, ажилгүй иргэнгүй, шарх сорвигүй, утсандаа үргэлж нэгжтэй байх тохироо бүрдэх ажээ.

Д.Булган

Эх сурвалж: tonshuul.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1025 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex