Төрийн нэрийг барьж хувийн хэвшлийнхнийг бас л дарамталжээ

1104
Төрийн нэрийг барьж хувийн хэвшлийнхнийг бас л дарамталжээТөр "дээрэмчин” гэдгээ алхам тутамдаа баталсаар байна. Тэр тусмаа хувийн хэвшлийнхний хийж, бү­тээснийг авахдаа тун ч хатуу арга хэрэглэдэг болж.

Тухайлбал өнгөрсөн до­лоо хоногт "Да” хүрээ захад үйл ажиллагаа явуулж буй автомашины бизнес эрх­лэгчдийг цагдаа­гийн хүч ашиглан эмх замбараагүй байдал үүс­гэ­сэнд олон нийт одоо ч маш ихээр дур­гүйцлээ илэр­хийлсээр байгаа.

Тэгвэл яг ийм үйл явцыг Сүх­баатар дүүр­гийн газрын албаныхан гаргасан юм. Тэд 100 айл дахь 24 чингэлгийг хууль бусаар зөөж иргэдийг хохироосон.

Тодруулбал Сүх­баатар дүүргийн арав­дугаар хороо буюу 100 айлын ба­рилгын материалын дэл­гүүрүүдийн баруун талд байр­шуулсан чингэлгүүдийг албадан нүүлгэх ажил явагдаж эхэлснээр багагүй үймээн дэгдсэн юм. Уг байр­шилд нийтдээ 65 чин­гэлэг байдаг. Тэдгээр нь бүгд 100 айлын барилгын ма­териалын дэлгүүрүүдийн эздийн эзэмш­­лийнх.

Чингэлгийн эзэд тус газар бараа материалаа хадгалж, худалдаа наймаа эрхэлсээр 10 гаруй жи­лийг үдэхдээ иймэрхүү асуудалтай огт тулгарч байгаагүй гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд талбайн түрээс гэж сар бүр 75-150 мянган төгрөгийг СӨХ-нд тушаадаг байна.

Гэтэл гэнэт л нийтийн эзэмшлийн зам талбайг чө­лөөлнө гэх шийдвэрээр Сүх­баатар дүүргийн газрын албаныхан очиж, том ов­рын машин авч ирж чин­гэлгүүдийг зөөж, иргэ­дийн нэлээд өрөнд оруулсан байна. Өөрөөр хэлбэл дээрх чингэлгүүдийг журмын ха­шаа руу зөөвөрлөн, байр­шуулсны төлбөрийг эзэм­шигчдээс нь гаргуулах гэнэ.

Чингэлэг зөөх энэхүү шийдвэр нь Сүхбаатар дүүр­гийн Засаг дарга Д.Бадарсан­­гийн гаргасан нийтийн эзэмш­лийн зам талбайг чө­лөөлөх захи­рамжтай хол­боотой аж.

Хамгийн гол нь тус дүүргийн газрын алба­ны­хан чингэлгийн эздэд мэдэг­дэлгүйгээр, шаардах хуудас наасан өдрөө чингэлгүүдийг зөөжээ.

Сүхбаатар дүүргийн газрын албаныхныг шүүхэд өгнө

Энэ талаар "Гэгээ-9” СӨХ-ныхон хэлэхдээ "Шүү­хийн шийдвэргүйгээр чин­гэл­гүүдийг зөөсөн учраас бид дүүргийн газрын алба­­ныхныг эрх мэдлээ урвуу­лан ашигласан гэж үзэж байгаа. Уг нь энэ газрыг бид хуу­лийн дагуу эзэмших бүрэн эрх нь бий. Гэтэл төрийн нэрийг барьж олон нийтийг ингэж хохироож болохгүй.

Тухайлбал, газрын алба­ныхан чингэлгийн эздэд 500-700 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ хүмүүс яаж ийм хэмжээний мөнгийг төлөх юм бэ. Хүний эд хөрөнгөд хууль бусаар халдахад чингэлэгт байсан бараа, материал эвдэрч, сүйдсэн учраас хохирлыг барагдуулж, чин­гэлгүүдийг байсан газарт нь буцаан авч ирэхийг бид шаардаж байна. Энэ асуудлаар Сүх­баатар дүүргийн Засаг дарга Д.Бадар­санд гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Тиймээс гомдлын ха­риуг өгөхгүй бол бид дүүр­гийн газрын алба­ныхныг шүүхэд өгч хохирлоо тө­лүүлэх болно” гэв.

Хэдийгээр энэ нь бод­логоор хэрэгжүүлж буй ажил ч иргэдэд хоног хуга­цаа төдийгүй боломж олгох ёстой гэдгийг хүн бүр л хэлж байгаа. Энд хамгийн сонирхолтой нь 100 айл орчмын газрыг "Гэгээ-9” СӨХ хуулийн дагуу эзэм­ших эрхтэй байдаг аж. Тэгэхээр тус газ­рыг хуулийн дагуу эзэм­ших эрхтэй этгээд байсаар байтал хүний өмчид зөв­шөөрөлгүйгээр халдсан тул энэ нь өөрөө гэмт хэрэг гэж хохирогчид үзэж байна.. Тэд нүүлгэх хугацаа өгсөн бол иргэд өөрсдөө машин техник олж нэг тийш нь ачуулах бүрэн боломж байсан гэдгийг ч онцлон хэлж байсан.

Гэтэл тэдэнд хугацаа ч өгөлгүйгээр, аль хэдийнэ ачиж журмын хашаанд тавьж, мөнгөө төлөөд ав хэ­мээн 500-700 мянган төгрөг нэхээд сууж байгаа юм.

Түүнчлэн зарим иргэн бүтэн жилээр нь газрын түрээсээ СӨХ-ндоо өгсөн байна. Тэд 10 гаруй жилийн турш мөнгөө төлөөд явж байхад иймэрхүү асуудал огт гарч байгаагүй учраас газрын түрээсийн мөнгийг дүүргийн Газрын албаны данс руу ордог гэж бодож байсан аж.

Өчнөөн жилийн дараа ийм асуудал дэгдсэнд чин­гэлгийн эзэд ихэд гайхаж СӨХ-гоо хардахад ч хүрчээ. Дээрх хохирогчид 10 гаруй жи­лийн турш улсад их хэм­жээний татвар төлж ху­далдаа үйлчилгээ явуулж байсан нь ойлгомжтой.

Гэтэл төрийн нэрийг барьсан албан хаагчид иргэдийг ингэж хохироож байгаа нь төр, хувийн хэвшил хоёрын хооронд нэлээд том ан цав үүсэх нөхцөл байдал аль хэдийнэ үүссэн байна.

Өглөөний сонин
Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1104 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex