Хамгийн чинээлэг тамирчид
"Forbes” сэтгүүлийн редакциас хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг гаргалаа. Энэ жилбоксчин Флойд Мэйвэзэр дахин нэгдүгээрт бичигдсэн байна. Нэрт боксчин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 сая ам.долларын орлого олж жагсаалтыг тэргүүлэв. Ф.Мэйвезер өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр Филиппиний боксчин Мэнни Пакьяотой ринг дээр халз тулсан. Зууны тулаан хэмээн нэрлэсэн энэ тэмцээнд Америкийн боксчин ялалт байгуулж нэлээд ашиг олсон. Зохион байгуулагчидзөвхөн тасалбарын борлуулалтаас 73 сая ам.долларын ашиг олсон гэдэг. Зууны тулаанаас нийтдээ 600 сая ам.долларын орлого олсон бөгөөд түүний дийлэнх хэсгийг нь Флойд Мэйвезерийн шагналд өгсөн юм. Дашрамд дурдахад хамгийн чинээлэг тамирчин нь 48 удаа ринг дээр халз тулахдаа нэг ч ялагдаагүй. Түүний дараагийн халз тулаан ирэх есдүгээр сард болох юм.
Жагсаалтын хоёрдугаарт Флойд Мэйвезертэй халз тулсан Филиппиний боксчин Мэнни Пакьяо бичигджээ. Тэрээр 160 сая ам.долларын ашиг олсон. Тэрээр зууны халз тулаанд ялагдсан хэдий ч шагналд нь 125 сая ам.доллар авч чамгүй ашиг олсон. Удахгүй зодог тайлах гэж байгаа боксчин сүүлийн үед "Nike”, "Foot Locker” зэрэг дэлхийд алдартай томоохон фирмүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мэнни Пакьяо нь Филиппинд олны анхаарлын төвд байдаг алдартнуудын нэг аж. Өнгөрсөн жил хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын гуравдугаарт нэрт хөлбөмбөгчин Криштиан Рональду орсон байна. 79.6 сая ам.долларын ашигтай ажилласан тэрээр энэ жил "Алтан бөмбөг” цомын эзэн болсон. Түүний нэг жилийн цалин нь 50 сая ам.доллар. Үлдсэн нь зар сурталчилгаа зэргээс олсон ашиг. Ямар ч байсан 2018 он хүртэл түүний орлого буурахгүй. Учир нь тэрээр нэртэй хөлбөмбөгийн клубтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Криштиан Рональду нь Facebook-т 120 сая, Twitter-т 35 сая дагагчтай аж.
Ингээд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын эхний аравт орсон хүмүүсийг сонирхуулъя.
1.Флойд Мэйвезер (бокс)-300 сая ам.доллар
2.Мэнни Пакьяо(бокс)-160 сая ам.доллар
3.Криштиан Рональду (хөлбөмбөг)-79.6 сая ам.доллар
4.Лионелль Месси (хөлбөмбөг)-73.8 сая ам.доллар
5.Рожер Федерер (теннис)-67 сая ам.доллар
6.Леброн Жеймс (сагсан бөмбөг)-64.8 сая ам.доллар
7.Кевин Дюрант (сагсан бөмбөг)-54.1 сая ам.доллар
8.Фил Микелсон (гольф)-50.8 сая ам.доллар
9.Тайгер Вудс (гольф)-50.6 сая ам.доллар
10.Кобей Брайант (сагсан бөмбөг)-49.5 сая ам.доллар