Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдахад аюулгүйн баталгаа өгч чадахгүй

665
"...ХИЙМЭЛ ЗҮЛГЭН ДЭЭР ДЭВЭН ДЭВСЭЭР ГАРЧ ИРЛЭЭ"

Бөхчүүд энэ жилийн наадмаар зүлэг ногоон дэвжээ биш, цардмал шалан дээр барилдана. Хиймэл зүлгэн дээр барилдаан, уралдаан тэмцээн зохион байгуулах нь агуу спортын хувьд шинэ зүйл биш боловч зүлэг ногоо тэгширсэн зуны дэлгэр цагт үндэсний бөхийн барилдаанаа хиймэл зүлгэн дээр зохион байгуулна гэхээр уламжлал талаасаа сэтгэлд нэг л буухгүй юм аа.

Хиймэл зүлэг дэвсэхээр Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг царджээ. 2015.VI.10-ны өдөр
Хэзээнээс байгалиас шүтэн барилдлагатай монгол түмэн наадмаар нар хур тэгширснийг бахдан, сайхан зусаж байгааг наадмын ногоон дэвжээний өнгөөр бэлгэдэн өлзийтэй сайхан үг хэлэлцдэг хөг энэ жилээс эхлэн өнгөрч байна.

Ямар 1.2 тэрбумын үнэтэй, дэлхийн стандарт шаардлага хангасан Голланд зүлэг гээд л магталтай нь биш дээ.

Бөхчүүд бэлтгэл сургуулалтаа хийж, нартайд ч, хуртайд ч зүлэг ногоон дэвжээн дээрээ унаж, босоод сурчихсан. Хиймэл зүлгэн дээр унах нь аюулгүй байдал талаас ямар байдгийг дор өгүүлнэ.

Үндэсний их баяр наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь хувь хүний мэдэлд, 49 хувь нь нийслэлийн эзэмшлийнх юм билээ. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан энэ үед юмны эзэн, сумны занги ийм шийдвэр гаргасан хойно яах ч билээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн гадаргууг тэгшлэхийн тулд цементэлж, одоо хиймэл зүлгээ тавихад бэлтгэж байна. Зөвхөн хиймэл зүлгээс гадна хөнгөн атлетикийн гүйлтийн зам тавьж, ус зайлуулах хоолой хийх зэргээр цогцоор нь шийдэж буй гэнэ лээ.

Ингэснээр "Төв цэнгэлдэх хүрээлэнд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Наадмын талбайн ногоон зүлгийг хамгаалахын тулд тавдугаар сарын сүүлчээс эхлэн долдугаар сарын 11-ний өглөө наадмын нээлт болтол Цэнгэлдэх хүрээлэнд ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. Хиймэл зүлэгтэй болсноор хаврын спорт, урлагийн бүхий л үйл ажиллагааг Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах нөхцөл бүрдэнэ” хэмээн Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн захирал Т.Нямдаваа ярилаа.

Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-наас наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл эхлэх тул энэ сарын 20 гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусгахыг Цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгоод байна.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсвөөс гаргасан үрэлгэн зардал бус, хувийн хөрөнгөөр хийж байгаа ажил учир эсэргүүцэх нь утгагүй. Харин бөхийн барилдаан ямар болох, хиймэл зүлэг ямар байдгийг хараад наадмын дараа дүгнэлтээ хийхээс аргагүй болж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

665 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex