Хуучин орон сууцны үнэ арав гаруй хувиар унажээ
-Сүүлийн үед орон сууцны үнэ буурч байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Шинэ орон сууц олноор нэ мэгдсэнээр барилгын компаниудын борлуулалт муу байна. Мөн эрэлтийг тэнц вэржүүлэх бодлого явуулж байгаа болохоор барилгажилт, ирээдүйд ашиглалтад орох орон сууцны тоо ч нэмэгдсэн. Гэтэл борлуулалт муу байгаа учир дагаад үнэ бага зэрэг буурсан. Гэхдээ шинэ орон сууцны үнэ сүүлийн хэдэн сард бага зэрэг л буурсан. Үнийн бууралтын оргил үе нь болох өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ам метрийн дундаж үнэ хоёр сая 360 мянга орчим төгрөг байсан. Түүнээс хойш тогтмол буурсаар одоо хоёр сая 220 мянга орчим төгрөг болоод байна.
-Хуучин орон сууцны үнийн бууралт хэр байгаа вэ?
-Хуучин орон сууцны хувьд зах зээлээ дагаад мэдрэг байдаг. Тухайлбал, хэдхэн сарын өмнө III, IV хорооллын гурван өрөө байр 125-130 сая төгрөг байсан бол одоо 105-110 сая төгрөг болсон байна. Хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцны үнээс илүү хурдацтай буурч байгаа. Учир нь, шийд- вэр гаргалт нь хурдан бо- лохоор түүнийгээ дагаад үнийн бууралт ч хурдан байдаг.
-Аль хорооллын байрны үнэ илүү уналттай байна вэ?
-Бүхий л хороололд үнийн бууралт ижил төвшинд байна.
-Тансаг зэрэглэлийн болон стандарт орон сууцны үнийн өөрчлөлт, борлуулалт ямар байгаа юм бол?
-Стандарт зэрэглэлийн орон сууцны борлуулалт илүү сайн байна. Учир нь стандарт зэрэглэлийн орон сууцыг хямд үнээр хурдан хуга цаанд борлуулдаг. Тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээл өөрийн гэсэн онцлогтой. Хүмүүс амьдрах гэж, нэг бол хөрөнгө оруулалтын чиглэлээр тансаг зэрэглэлийн орон сууцыг худалдаж авдаг учир шийдвэр гаргалт нь ч удаан, борлуулалт муу байдаг. Үнийн хувьд тансаг зэрэглэлийн байрны үнэ илүү буурсан. Ирэх таван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 16 мянгад хүрнэ гэж Барилга хот байгуулалтын яам болон зах зээлийн шинжээчид үзэж байна. Нийслэлд 189 мянга 240 өрх, орон нутагт 16 мянга орчим өрх орон сууц худалдан авах хэрэгцээ шаардлага байгаа аж. Эдгээр өрхийн 31.2 хувь нь л худалдан авах чадвараар баталгаажсан гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр орон сууцны үнэ хэдийгээр буурсан ч иргэдийн худалдан авах чадварт хүрэхгүй нь. Орон сууцны үнийн индексийг өнгөрсөн оноос та нилцуулж эхэлсэн. Мон- голбанкны захиалгаар хийсэн орон сууцны үнийн индексийн жилийн өөрчлөлт сүүлийн зургаан сарын тур шид тогтмол буурсаар байна. Мөн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх боловч иргэдийн төлбөрийн эрсдэл дагаад нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзжээ.
М.ЭНХЦЭЦЭГ