Х.Тэмүүжин ууртай байна Шинэ мэдээ 2015/08/18 770 Хууль зүйн сайд асан, гишүүн Х.Тэмүүжин Өршөөлийн хуулийн төсөл батлагдсан талаар тун ч ууртай бухимдалтай явна. Тэрбээр "Авлигачдыг өршөөхгүй байх миний санал ажлын хэсэг, Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүгд унасан. Дахин оруулж ирээд бас унасан. Нөгөө шударга үнэний туйл болсон хуульчид байхгүй. Үнэн нүүр нь хэвлэлээр гардгаасаа тэс эсрэг. Хэлэх ч үг алга даа” гэж аргаа барж сууна. Түүний талд мэргэжил нэгт гишүүд нь ч ороогүй учир ийнхүү ихэд гомдолтой байгаа ажээ. Тиймээс мэдээлэл нээлттэй болсон энэ цаг үед өөрийнхөө бухимдлыг цахим сүлжээгээр илэрхийлж, бичиж тунхаглаж сууна. Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/63263.shtml#sthash.o2LinjnT.dpuf 770