Наадмаар хэд хоног амрах вэ
Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ой буюу энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмаар ажлын дөрөв хоног бүх нийтээр амрахаар байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг. Тэгвэл долоодугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн мягмар гарагт, 15-ны өдөр бямба гарагт таарч байна. Харин 10-ны ажлын өдөр даваа гарагт таарч байгаа ажээ.
Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтээр амардаг зургаадугаар сарын 1-ний өдөр ирэх долоо хоногийн пүрэв гарагт таарч байна.
Мөн иргэдэд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 26-ны даваа гарагт таарч байгаа бөгөөд энэ өдөр ч мөн бүх нийтээр амрах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.