Зорчигч тээврийн нэгтгэлийн “Бүтээлч багачууд” цэцэрлэг нээлтээ хийлээ
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дэргэдэх "Бүтээлч багачууд” цэцэрлэг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр шинээр үүд хаалгаа нээлээ. Байгууллагынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ажилчдынхаа хүүхдүүдийг сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн, мэргэжлийн багш нараар хангаж, ая тухтай орчинд өсч хүмүүжихэд түлхэц болсноор ажлын байрны бүтээмж өсөх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг байгууллагын зүгээс үзэж ийнхүү өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаад 150-200 хүүхэд хүлээн авах чадвартай тус цэцэрлэгийг санаачлан үүсгэн байгуулжээ. Нээлтийн арга хэмжээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын удирдлагууд, "Бүтээлч багачууд” цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нар, 2-р баазын ажилчин албан хаагчид, СХД-ийн 1-р хорооны иргэд хүүхэд багачууд хүрэлцэн ирснээс гадна Шинэ Жаргалан цэцэрлэгийн авьяаслаг бяцхан хүүхдүүд зочноор уригдан ирж дуу хуурын мэндчилгээгээ өргөлөө.