Нийслэлд шүлхий өвчний вакцинжуулалт 78.7%-тай үргэлжилж байна
Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн засаг даргын А/316 дугаар захирамж гарч, Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа малтай өрхүүдийн үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг хийж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц энэ сарын эхээр нийтдээ 72935 мал таригдахаас 57396 мал таригдаж, явц 78.7%-тай үргэлжилж байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.