Онгоцонд зорчиж явсан хүний амь аварсан эмч нарыг урамшуулав
Хэдхэн хоногийн өмнө МИАТ компанийн онгоцонд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон.
Тиймээс "МИАТ" компаний зүгээс тэдгээр эмч нар болох Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлж "МИАТ" компаний нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ НЭГ УДАА ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрхийн бичгээр шагнахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.