МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

0

Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Улаанбаатарын сонгогчид гаргаж, тэдний саналааар савлаж байдаг. Тэгвэл эрх баригч намын дарга энэ удаагийн сонгуульд яагаад ялагдав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж, тавлагчид, тандагсад энэ асуултын хариуг олохоор улаарч байна. Ялангуяа МАН-ынхан өөрсдөө. Тэд даргынхаа ялагдлын бурууг хэн нэгэн рүү тохож, тэндээс ашиг олохыг улаарагчид ч гарч ирэв. Тэгвэл энэ ялагдлын шалтгаан юу вэ гэсэн асуултын хариуг хамтдаа хайж үзье.

 

1. М.Энхболдын ухралт

МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

Ганцхан жилийн өмнө яг өдийд МАН УИХ-д 65 суудал авч түүхэн том ялалт байгуулсан. Баярлаж хөөрсөн Ардын намынхан сонгуулийн дараа тун хачин мэдээлэл хүлээж авах нь тэр. Намын дарга М.Энхболд ялалтын дараа урагшлах бус ухрах шийдвэр гаргаж, Ерөнхий сайдын суудлаас татгалзлаа. Хамгийн сонирхолтой нь УИХ-д дөнгөж хоёр дахь удаагаа орж ирсэн, өөрийнхөө фракцын хүн болох Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад түлхэж, өөрөө УИХ-ын дарга болохоор зүтгэв. Нийгэмд төдийлөн танигдаагүй, бас "хятад” цустай гэсэн мессэж дагуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох шийдвэр намын бүх шатанд маргаан дагуулж, хагарал, бутарлын үүдийг нээв. Намаа ялалтад хөтөлсөн дарга нь Засгаа удирдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход ялалт авчрах хэмжээнд ажиллах ёстой байтал М.Энхболд энэ үүргээс татгалзснаараа хамгийн том оноог алдсан юм. Түүнийг Ерөнхий сайд болохыг олон хүн хүлээж байсан. Гэвч тэрээр УИХ-ын даргаар ажиллах шийдвэр гаргаснаараа АН-аас хүлээж авсан алдагдалд орж, доройтсон эдийн засгийг сэргээж босгохоос айж байна гэсэн мессэжийг олон нийтэд өөрөө өгөв.

2. Гүйцэтгэх засаглалын гүйцэт боловсроогүй тэргүүн Ж.Эрдэнэбат

МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

Аймгийн засаг даргаар ажиллаж байсан, олонд танигдаагүй кадр. Хэдийгээр сайн эдийн засагч гэх тодотголтой боловч Сэлэнгэд төдийлдөн сайн ажиллаагүй, нам дотроо ч өөрийн гэсэн хүрээлэлгүй нэгэн. Бас л аядуу зөөлөн, шийдэмгий бус, ухарагшлах, зоригтой дуугарахаас айдаг чимээгүй улс төрчийг тэр Ерөнхий сайдын сэнтийд залав. М.Энхболдын хувьд Ж.Эрдэнэбат бол хэзээ ч өөрийнх нь үгнээс зөрөхгүй, хэзээ ч амбицлаж, өөрийг нь давах гэж оролдохгүй хүн. Харин энэ сонголт нь хэзээ нэгэн цагт өөрийг нь баллана гэж тэр тооцсонгүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон нэг жилийн хугацааны тал хугацааг АН-ыг муулах, зовлон тоочих ажил хийж барав. Үүний үр дүнд Намын дарга нь ялагдал хүлээгээд сууж байна. Доожоогүй ажиллаж байгаа засгийн газартаа МАН хариуцлага тооцохоос аргагүй.

3. Мэргэжлийн гэх тодотголтой, мэрэгчдээр дүүрсэн томилгоо

М.Энхболдын хувьд үнэхээр л мордохын хазгай гэгч болов. Ерөнхий сайдаа буруу хүнээр томилсон учраас түүний дараах томилгоонууд ч буруудаж эхэлсэн. Хувьдаа асар олон компанитай, татвар, даатгалын асар их асуудалтай, эдийн засгийн талаар хар наймааны ухаанаас хэтрэхгүй Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилов. МАН албан тушаалын бялуу хуваах болгонд хамгийн томыг нь шүүрч авдаг ч хийсэн ажлаар бага, хэрүүл тэмцлээр дүүрэн явдаг Д.Оюунхоролд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын суудлыг өгч, тамхины наймаачин Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болгож, ианхай, хүчингийн хэрэгт холбогдож, намын нэр хүндийг шавар шавхайтай хутгаж явдаг Н.Номтойбаярт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тамгыг хадагтай хамт гардуулав Ойвлогон зантай, тавтиргүйгээрээ алдартай Ж.Мөнхбатыг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын даргаар томилж байх жишээтэй. Жагсаалт энэ маягаар үргэлжилнэ. Ямаан дээр тэмээний гарз гэгчээр М.Энхболдын халаасанд нэр явсан дэд сайдуудын томилгоо бол бүр ч ой гутмаар байсан гэхэд болно. Үнэндээ "Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар мэргэжлийн бус "мэрэгчдийн” багаар бүрдсэн нь дахиад л ард түмний сэтгэлийг гонсолйгож, МАН-л итгэж байсан олон хүний сэтгэл рүү ус цацаж орхисон хэрэг байлаа.

4. Урагшгүй засгийн ухаангүй албат нар

МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

Мэргэжлийн гэх Засгийн газар байгуулагдснаар мэргэжлийн түвшинд ямар ч ажил хийсэнгүй. Харин ч Засгийн газрынхаа, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, эцэст нь намын дарга М.Энхболдынхоо нэр төр, хамаг байдаг зүйлээр туг тахив. Хөгжлийн бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчдаар даажигнаж, төгсөх ангийн шалгалтын хариу задарч, байлдагчид туршилтынхаа гранатад амиа алдаж хаа сайгүй хариуцлага, сахилга бат алдагдаж байхад Ж.Батсуурийг ажлаас чөлөөснөөс өөр юу ч хийсэнгүй. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гэгч дураараа авгай 0-6 сартай хүүхдийг хөхөөрөө хооллохгүй бол шийтгэх хууль батлуулж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байхад "Хүүхдийн мөнгө өгөхгүй” хэмээн зарлав. Зам тээврийн сайд Д.Ганбат Х.Баттулгын 780 тэрбумын хэргийг илт өмгөөлж, түүний овоолж орхсон шороог төмөр замын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хэмээн мэдэгдэв. Тэдний гаргасан шийдвэр бүр намынхаа эсрэг байсан гэхэд болно.

МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

5. Татварын нэмэлт

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэгч хөмсгөө зангидахаас өөрийг үл мэдэгч нөхөр гэнэт гарч ирж долоон төроийн татвар нэмэхээ ид бах болгон зарлаж, иргэдийг айлгаж, дарамтлав. "2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2018-2021 онуудад 117,1-293,6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ. Архи, тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ. Нэмэгдсэн өртгийн татварыг нэмнэ. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмж, 57.3 тэрбум төгрөг олно. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэнэ. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Бинзен, дизелийн онцгой албан татварыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай нэмэгдүүлнэ...” Данда ард иргэдийн халаасыг тэмтэрсэн татварын нэмэлтүүд... Сангийн сайд Д.Чойжилсүрэн Монголын ард түмний хувийн барилгын компани дээрээ ажилладаг ядарсан хөлсний ажилчид шиг сэтгэж, "Цалинг чинь хасна” гэж загнадаг шигээ татварыг чинь нэмнэ хэмээн зандрав. Үүний үр дүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал боллоо.

МАТРЫН БУЛАН: М.Энхболдын ялагдлын 15 шалтгаан

Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь  Үргэлжлэл бий...

 


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex