Хятадаас Орос руу төмөр замын шинэ маршрутыг нээжээ
Хятадын баруун хойд Цинхай мужаас Казахстанаар дайран Орос хүрэх төмөр замын ачаа тээврийн шинэ маршрутыг ням гарагт нээсэн тухай "Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан уг галт тэргийн эцсийн хүргэх өртөө нь Пермь хот бөгөөд тус хотод ачааг ердөө 10-хан хоногт хүргэх ёстой ба энэ нь далайгаар тээвэрлэснээс 30 хоногоор татуу байгаа юм. Тус маршрутын нийт урт 6300км бөгөөд Хятадын эрх баригчид ийм шинэ маршруттай болсноор Орос дахь Хятадын барааны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа ажээ.
Албан ёсны статистик мэдээгээр, Хятад улсаас Евразын нутгаар дайран Европ, ОХУ болон бусад улсууд руу 20 гаруй ачааны галт тэрэг тогтмол явах болжээ.