Хэдэн хүүхдийн амиар энэ нүхээ булах юм бэ, Б.Наранхүү гишүүн ээ!!!

0

 

 

Хэдэн хүүхдийн амиар энэ нүхээ булах юм бэ, Б.Наранхүү гишүүн ээ!!!

Иргэн М.Тамирын гэр бүлд 2016 оны долдугаар сарын 29-ний өдөр зулай зулайгаа гишгэж төрсөн хоёр хүү нь нэгэн зэрэг амиа алдсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Тэд Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт буюу хүмүүсийн сайн мэддэгээр "Жанжин” клубын чанх урд байрлах Сармисны хонхор гэдэг газарт УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн гэгдэх "Дүнжингарав” ХХК-ийн эзэмшлийн бүсэд орших карьерын нууранд нэгийгээ тас тэвэрсэн чигтээ сүүлчийн амьсгалаа хураасан байсан юм. Хоёр хүүхдээ нэг дор алдсан эцэг дахин хүүхэд эндэх вий гэсэндээ "Тухайн газрыг булж өгөөч” гэсэн хүсэлтээ дүүргийн Засаг даргын Тамгын газартаа хэрэг гарснаас нэг сарын дараа буюу 2016 оны наймдугаар сарын 29-нд гаргасан байдаг.

Гэвч, асуудал шийдэгдэх­гүй байсаар дахин до­лоон настай бяцхан охин 2017 оны зургадугаар сарын 02-нд өнөөх тогтоол усанд живж, амиа алдсан билээ. Хүүхдийн амь эндээд байгаа энэ газрыг Нийслэлийн газрын албанаас 2015 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн захирамжаар "Дүн­жингарав” ХХК-д таван жилийн ху­гацаатайгаар эзэмшүүлжээ. За­хи­рамжид зааснаар "Дүнжин­га­рав” худалдааны төвөөс эх­лээд "Амгалан” өртөө хүртэлх га­зар тус компанийн мэдэлд оч­сон байгаа юм. Тиймээс Газ­рын тухай хуулиар нөхөн сэр­гээлтийг эзэмшиж буй бай­гууллага хариуцах учиртай. Энэ хэргийн талаар манай со­нин сурвалжилж, өмнөх ду­гаа­руу­даараа уншигчиддаа хүр­гэсэн. Харин энэ удаа тө­рийн бай­гууллага болон "Дүнжин­га­рав” ХХК-ийн байр суурийг бэлт­гэн хүргэж байна.

"Хоёр тогтоол усны нэгийг нь булсан”

Хэрэг гараад нэг жил гаруй ху­гацаа өнгөрөөд байхад яагаад бу­лаагүй болох, эдүгээ ямар нэг арга хэмжээ авч буй эсэх та­лаар тодруулахаар Баянзүрх дүүр­гийн Засаг даргын Тамгын газ­рыг зорьж, Тохижилт, ний­тийн аж ахуйн хэлтсийн дар­га Б.Отгонхүүтэй уулзлаа. Тэр­бээр Газрын тухай хууль тог­тоом­жийг танилцуулж, өн­гөр­­сөн хугацаанд дүүргийн зү­гээс зохих ёсны бүхий л ар­га хэмжээг авч ажилласан гэд­гээ онцолж байв.

эх сурвалж:Dardas.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex