Экс Ерөнхийлөгч Н.Багабандийн Хүрэлсүхэд хаягласан үг
МАН-ын Их хурал өнөөдөр гишүүдийн санал шүүмжлэлээр үргэлжилж байна. Их хурал дээр үг хэлсэн хүмүүсийн нэг нь экс Ерөнхийлөгч Н.Багабанди байв. Түүний хэлсэн үг аль ч талаасаа жинтэй байдаг нь тодорхой.
Экс Ерөнхйлөгчийн хэлсэн үгэнд давхар дээлийн асуудал томоохон орон зай эзлэв. Намын мөрийн хөтөлбөрт давхар дээлийг дан болгох асуудал утга төгөлдөр суусан. Харин шинэ Ерөнхий сайд Засгаа өөрөөсөө бусдыг давхар дээлтэйгээр бүрдүүлж, үүнийгээ Ерөнхий сайдын хувьд би Засгийн газрын 50 хувьтай тэнцэнэ хэмээн цайруулж суугаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглаж "Албан тушаалд хэт шунах нь намаа муухай харагдуулж байгааг” экс Ерөнхийлөгч Их хурал дээрээ санууллаа. Буурлаас үг сонс гэдэг үгтэй дээ. Энэ үгээс тэр сануулга сургамж авч чадах болов уу.
Сэтгэгдэл байхгүй байна.