“АПУ” Г.Батхүүгийн карьер дуусчээ
АН-ын дотоодын самуун, фракц хоорондын мөргөлдөөн намын зарим нөхдийн карьерийг дуусгах нь тодорхой болжээ. Тэдний тэргүүн эгнээнд "АПУ”-гийн Г.Батхүү явааг баттай эх сурвалж дуулгав. Өнгөрөгч сонгуулиар их мөнгөөр зодож, санал луйвардсан Г.Батхүүгээс "Алтангадас” бүү хэл АН залхаад байгаа. Тэр ч бүү хэл өвөрхангайчууд залхаж, айсуй сонгуулиар хэрвээ ирвэл чулуугаар шидээд хөөхөд бэлэн байгаагаа мэдэгдсээр байгаа. Уг нь мань эрийн санаа бол Н.Алтанхуягийн сүүдэрт байж байгаад их хэмжээний мөнгө өгөөд намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэх хүсэлтэй байсан юм. Гэвч өнөөдөрийн улстөрийн нөхцөл байдал түүнд ийм боломж олгохгүй боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна.