Хэрэг явдал ба "Хэрэгт дуртай Кёкюүшюзан Д.Батбаяр"

0

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон маэгашира Такайнова А.Баасандорж нартай холбоотой дуулиан үргэлжилсээр байна.

1. Харүмафүжи Д.Бямбадорж:  Харүмафүжи Д.Бямбадорж аваргыг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс болон Цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнтэй холбоотой хэрэг оны сүүлчээр Прокурорын байгуулагад шилжинэ хэмээн цагдаагийн албаны хүмүүс мэдэгджээ.  Харин Японы Сүмо бөхийн холбоо Кюүшюү башё дууссаны дараа ямар арга хэмжээ авахаа хэлэлцэхээр болжээ. Японы сүмо бөх сонирхогчид түүнийг зодог тайлуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд түүнийг дэмжсэн янз бүр арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна.

2. Сүмо бөхийн холбоо: Уг холбоо башё дууссаны дараа нэр бүхий сүмочдод ямар арга хэмжээ авахаа хэлэлцэнэ. Мөн Такайновагийн багш Таканохана оякатаг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлсөн сурагтай. Учир нь Таканохана болон Исэгахама гэсэн хоёр багш Ерөнхийлөгчийн болон удирдах зөвлөлийн гишүүний суудлын төлөө өмнө нь ч өрсөлдөж байсан одоо ч өрсөлдөхөөр зэхэж байгаа юм. Тиймээс тус холбоо болон хэвлэл мэдээллийн салбарынхан Таканохана багшийг хардаж буй бололтой. 

3. Хэвлэл мэдээллийн шуугиан  

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжигийн тухай мэдээлэл цуглуулахаар японы хэвлэл мэдээллийн байгуулагын сэтгүүлчид монголд ирсэн билээ.  70 дахь Их аварга Харүмафүжи нутаг нэгт бөх Такайноваг зодсон гэх дуулиан сүүлийн үед японы шар хэвлэлүүдийн гол бай болж буй юм. Сэтгүүлч нар уг хэргийг мөшгиж эмчийн дүгнэлт хуурамч, багш нарын асуудал энэ асуудлын Гол зангилаа хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ талаар Японы хэвлэл мэдээлэл хоёр хуваагдаад байна.  Нэг хэсэг нь Үндсэрхэг үзэл гаргаж байгаа ба нэг хэсэг нь хэргийн гол учрыг олохыг хүсэж байгаа гэнэ. 

4.   Кёкюүшюзан Д.Батбаяр

Харин Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр арлын Японыг зориж сонин, телевизүүдийн "Гол баатар" болж буй гэнэ. Тэрбээр асуудал үүсгэсэн сүмочдын дэргэд байсан мэт янз бүрийн зүйл ярин японы олон телевизэд ярилцлага өгч байгаа талаар тус улсад байгаа Монгол иргэд цахим ертөнцөд мэдээлэн, дургүйцлээ илэрхийлж байна. Мөн "Гал дээр тос нэмж байгаа юм шиг" уг асуудлаар чимээгүй байхыг түүнээс хүсэж байгаа гэнэ. 

5. Уг хэрэг явдлаас болж Такайнова А.Баасандорж бүүр ч хүнд байдалд орох бололтой.  Дэг жаяг хатуу сүмогийн ертөнцөд багшийнхаа үгнээс зөрөх тун хэцүү.  Харүмафүжид цохиулсан ч хүнд гэмтэл авахаар цохиулаагүй байдаг. Эмчийн дүгнэлт хуурамч хэмээн хэвлэлүүд шуугиад, үзлэг хийсэн эмч нь "Би ийм дүгнэлт гаргаагүй" гээд байгаа. Үүнээс болоод Сүмогийн холбоо түүнд ч арга хэмжээ авч магадгүй юм.

 Спорт мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex