Компанийн нийгмийн хариуцлагын тухай хэлэлцүүлэг өнөөдөр болно
ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай хэлэлцүүлгийг өнөөдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээр Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой Хөгжлийн зорилтууд судалгааны ажлын товч танилцуулга хийгдэхээс гадна яагаад компанийн нийгмийн харицлага Монгол улсад чухал болох мөн түүнийг хэрхэн оновчтой нутагшуулах тухай хэлэлцүүлэг өрнөх болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан С. Дэмбэрэл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Үндэсний Хөгжлийн Газрын судалгаа, шинжилгээний албаны дарга доктор А. Мөнхболд мөн эдийн засагч Б.Найдлаа нар оролцоно.
Бизнесийн ил тод байдал, шинэ технологийг хөгжүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, хууль тогтоомжийг дээдлэх ёс энэ бүхэн компанийн нийгмийн хариуцлага буюу Corporate Social Resposibility (CSR)-гийн нэг хэсэг. Kомпанийн нийгмийн хариуцлага гэдэг нь энгийнээр хэлбэл байгаль орчны болон нийгмийн асуудлуудыг компаниуд өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа уялдуулахыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээн буй орчиндоо ээлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг ойлгодог байна.
Монгол дахь Конрад-Аденауэр-Сан компанийн нийгмийг хариуцлагыг энэ жилээс эхлэн үйл ажиллагааныхаа нэг зорилт болгосон бөгөөд ирэх жилүүдэд энэ сэдвээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.