Биомон брэнд 22 жилийн дараа бүл нэмлээ
Монгол гоо үзэсгэлэн, гоо оршихуйн гол тодотгол юу вэ? Бидний эмээ, ээж, эгч гээд үе үеийн үзэсгэлэн гоо эмэгтэйчүүд гоо сайхандаа юу хэрэглэж байсныг хүн бүр мэдэх биз ээ. Үе дамжин яригдаж, хэрэглэгдсэн тэр л бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа нь хамгийн гайхалтай. Энэ бол дотоодын гоо сайхны салбартаа өөрийн орон зайгаа бүтээсэн, үнэнч хэрэглэгчийн урт жагсаалттай, үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик компанийн "Биомон” брэнд юм.
Монголоос өөр хаана ч байдаггүй "арьсны амин дэм” бол чацаргана
Анх 1990 онд Эм, гоо сайхны чиглэлээр байгуулагдаж байсан Монос групп өдгөө өргөжин тэлсээр олон улсын зах зээлийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий маш олон брэндийг бий болгосоор байна. Тэдгээрийн нэг нь Монголын гоо сайхны салбарыг өнгөлж байгаа Монос Косметик компанийн Биомон брэнд юм. Бүтээгдэхүүн анх хэрэглэгчдийн гарт хүрснээсээ хойш 22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд мянга мянган үнэнч хэрэглэгчийг бий болгож дархлаажсан Биомон брэнд өнөөдөр сав баглаа боодол, орц найрлага, технологийн хувьд бүрэн шинэчлэгдсэнээс гадна төрлөө нэмэн, хэрэглэгчдийнхээ гарт хүрч байна. Монгол орны цаг уурын байдал, монгол хүний арьсны онцлогт тохируулан бүтээсэн Биомон брэндийн ГҮҮНИЙ СААМ болон БАРАГШУН цуврал бүтээгдэхүүнүүд өөрсдийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй. Өнөөдөр үүн дээр нэмээд Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалыг сөрөн ургадаг юугаар ч орлуулашгүй амин дэм болох чацарганы орц найрлагатай сет бүтээгдэхүүн ийнхүү шинээр мэндэлсний зэрэгцээ өмнөх хоёр төрлийн бүтээгдэхүүндээ брэндийн шинэчлэлтийг амжилттай хийж, бүтээгдэхүүнүүдээ орц найрлага, технологийн хувьд сайжруулснаар, Монгол брэнд олон улсын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ.
Шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр Монос Косметик компанийн хамт олонд баяр хүргэхээр тэдний үнэнч хэрэглэгчид болсон урлаг соёлын алдартнууд, олон үзэсгэлэнт бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн юм. Тэд арьс арчилгааны туршлагаасаа бие биедээ хуваалцахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүний дээжээс хэрэглэж, сэтгэгдлээсээ хэлж байв. Шинээр нэмэгдсэн чацарганатай бүтээгдэхүүнийг бүсгүйчүүд "Арьсны амин дэм” гэж онцгойлон ярих нь чихэнд чимэгтэй. Учир нь жилийн дөрвөн улиралд цаг агаарын эрс тэс уур амьсгалыг сөрөн ургадаг хаан жимс болох чацаргана нь дархлалын системийг хүчирхэгжүүлэх, арьсыг хоргүйжүүлэх, дэлхийн өөр аль ч улсад байхгүй дахин давтагдашгүй анагаагч юм. Байгалийн хүчирхэг бүтээл болох чацаргана нь гоо сайхны хамгийн шилдэг орц гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Арьсны элдэв өвчин, харшлаас хамгаалахын зэрэгцээ, арьсанд шим тэжээл болж, дээд зэргийн чийгшлийг мэдрүүлдэг нь бүтээгдэхүүн бүтэх явцад бүхий л туршилтаар батлагджээ.
Биомон брэнд импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, олон улсын зах зээлд өрсөлдөх бүхий л шалгуурыг давсан
Дотоодын үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй манай улсад бүтээгдэхүүн цаг хугацааны хувьд удаан оршин тогтнохын тулд хэрэглэгчийн бүхий л хүсэл сонирхолд нийцсэн байх ёстой буюу чанартай байх үндсэн шалгуурыг давж гарах учиртай. Харин Биомон брэнд жил ирэх тусам бүтээгдэхүүнүүд дээрээ сайжруулалт хийн, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан нь хамгийн том ололт юм. "Дэлхий нийтэд гоо сайхны бүтээгдэхүүнүүд орц найрлагын хувьд цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтсэн, илүү органик чиг хандлага руу шилжсэн. Манай компанийн хувьд мөн адил органик бүтээгдэхүүний орц найрлаганд ордог шинэчлэлтүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ дизайн сав баглаа боодлын хувьд импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц эрс шинэчлэлтүүдийг хийсэндээ баяртай байна. Мөн Биомон брэнд төрлөө нэмэн, шинээр мэндэллээ” гэж Монос Косметик ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн ярилаа. Монос групп 27 жилийн хугацаанд 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаагаас Монос Косметик компанийн Биомон брэнд үйлдвэрлэлийн 20 хувийг дангаараа эзэлж байна. Энэ нь жил ирэх тусам бүтээгдэхүүний эрэлт ихсэж, хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Үүгээр зогсохгүй Биомон брэндийн шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр тус бүтээгдэхүүнүүдийг Хятад, Солонгос зэрэг олон улсын зах зээлд гаргахаар туршилт хийж байгаа тухай таатай мэдээг Монос группийн Гүйцэтгэх захирал Х.Ананд хэрэглэгчдэдээ дуулгасан юм. Монгол брэнд дэлхийн зах зээлд гарна гэдэг бол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүн бүрийн хүсэл гэлтэй. Дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн 20-иод хувийг үйлдвэрлэж байгаа Монос Косметик компанийн Биомон брэнд мэндэлсэн цагаасаа хойш өдгөө 22 жил болж байгаа нь энэ бөгөөд өнөөдөр бүл нэмэн шинэ "хүнээ” хэрэглэгчидтэйгээ хамт өлгийдөн авлаа. Энэ бүхий л хугацаанд бүтээгдэхүүний сайжруулалт, шинэчлэлт бүртээ хамт байсан мянга мянган хэрэглэгчиддээ тэд талархлаа илэрхийлж байна. Харин хэрэглэгчид бид Монос Косметик компанийн хамт олонд хариу талархсанаа илэрхийлье. Монголын төдийгүй дэлхийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн мэндэлж байгаад хамгийн баяртай байгаа хүмүүс бол хэрэглэгчид билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.