Дэлхийн жишигт нийцсэн Үндэсний шилдэг брэндүүд
Дэлхийн шилдэг хүнс үйлдвэрлэгчид нэг дор цуглаж шилдэгээ тодруулдаг хагас зуун жилийн түүхтэй "Монде селекшн” Олон улсын чанарын шалгаруулалт нь энэ жил Бүгд найрамдах Мальт улсад зохиогдсон юм. Шалгаруулалтад нийт89 орны 3000 гаруй хүнс үйлдвэрлэгч шилдэг компаниуд өрсөлдсөн. Манай улсын үндэсний үйлдвэрлэгч компаниудын шилдэг брэндүүд алтан медаль хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрснээр цаашид шингэн хүсний экспортыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм.Тухайлбал "Жем интернэшнл” компанийн Чингис гоулд брэнд нь 2004 оноос хойш дотоодын зах зээлд чанар нэр хүндээр үргэлж тэргүүлэгч байр суурьтайгаар явж ирсэн бүтээгдэхүүн бөгөөд өдгөө хүртэл амт чанар стандартыг дээд хэмжээнд ханган ажиллаж ийнхүү дахин ГРАНД АЛТАН медаль хүртэж амжилтаа батламжиллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.