Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр

0

 

Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр

 

Манай сайтнаас "Багш хүн өглөгийн эзэн" булан нээж байгаа билээ. Анхныхаа дугаартаа "Ихэр бээлий" боксын клубийн багш Т.Ганзоригийн ертөнцөөр аялсан бол энэ удаад Хүндийн өргөлтийн ҮШБ ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын ертөнцөөр аяллаа. Таалан болгооно уу.

 

1. Таван жилийн өмнө хойно

Өдгөөгөөс таван жилийн өмнө Хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн нь саяхан.

Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан билээ. Тавхан жилийн дотор энэ спорт Дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрч очсон нь тэдний ач гавъяа мөнөөсөө мөн билээ. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.

Таван жилийн өмнө тэд уулзаж байсан нь саяхан мэт. Харин таван жилийн дараа 2017 онд л гэхэд залуучуудын Азийн аварга 2, мөнгөн медаль 1, Дэлхийн цомын аварга 2, Азийн цомоос 2 тамирчин хүрэл, Танхимийн Азийн наадмаас 1 аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 1 хүрэл гээд түүхэн амжуултуудыг шавь нар нь гаргалаа.

2. Багш хүн өглөгийн Эзэн

Өглөөнөөс үдэш хүртэл Хүндийн өргөлтийн хүүхдүүдтэйгээ ажиллахын зэрэгцээ жүдо, үндэсний бөхчүүдийг бэлдэж, нялх хүүгээ тэврээд хичээлээ заадаг байсан үе түүнд бий. Хосбаяр багшийн эхнэр нь гэрийнхээ мах ногоогоор тамирчдад нь хоол хийж, өөрөөсөө мөнгө гаргаж тамирчиддаа хувцас хэрэглэл авж өгдөг байсан, тэднийгээ өвдөхөд өөрийнхөө мөнгөөр эмчилдэг байсан гээд яриад байвал их юм буй. Т.Самбуу багшийн хамгийн хайртай "Эрх шавь" нь Ц.Хосбаяр байсан гэдэг. Багш нь хоол хийгээд л хамгийн түрүүнд Хосоогоо дууддаг байсан гэнэ. Мөн хичээл, бэлтгэл хоёртоо очихгүй явж байж багшаасаа алганы амт үзэж байсан ч түүх бий. Их амжилт, ирээдүй хойчоо бодсондоо тэр агуу багш өөрийнхөө залгамж халаагаар Ц.Хосбаярыг сонгосон нь нүдээ олж өнөөдөр тэрбээр шавь нарынхаа төлөө бүхнээ зориулж явна. Тамирчдаа цалинтай болгох нийгмийн халамж тал дээр анхаарал тавихдаа бүр онцгой. Хүмүүнлэгийн үйлс буяны ажилд идэвхтэй жил бүр 1000-с дээш модыг бүх шавь нараа уриалж дагуулаад тарьдаг байна.

3. Сэтгэл зүйн тал дээр багш нар аав ээжээс нь илүү байх нь жам. Тэднийхээ уйлах инээх, баясаж гуниглах нь хүртэл багшид хамаатай байдаг Сэтгэл зүйчийн тал дээр түүнийг мастер гэдэг. 2014 онд Тайландад болсон Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа шавиа медальд хүргэж байсан нэгэн сайхан түүх бий. Энэ талаар түүний шавь Дэлхийн цомын аварга Г.Ануужин "2014 онд Тайландад болсон Ази тивийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн миний анхны хамгийн том тэмцээн байсан. Би 15 настай, Д.Чинзориг, Ц.Хосбаяр багш нар маань багаа удирдан явж байсан юм. Тухайн үед би 78 кг өргөвөл Спортын мастерын болзол хангах байсан. Би 78 кг-ыг бэлтгэл дээр өргөж чаддаггүй байсан болохоор өөртөө итгэлгүй, бас аав маань бурхан болоод удаагүй байсан, сэтгэл санаа маш хүнд байсан юм. Яг дэвжээ рүү гарах үед Хосоо багш "За миний охин. Энийг өргөөд Аавдаа бэлэг барьчих гэсэн үг намайг сэргээж, нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн маш их хүчийг надад өгсөн. Манай багш үнэхээр дасгалжуулагчийн торгон мэдрэмжтэй.Тухайн үед хэлсэн үг надад болоод манай багт маш их нөлөөлсөн. Намайг дэвжээнээс бууж ирэхэд Д.Чинзориг, Ц.Хосбаяр багш нар минь маш их баярласан байхыг харахад сайхан байсан. Одоо ч гэсэн би тэмцээнд орохдоо багшийнхаа хэлсэн үгийг бодож ордог" хэмээсэн юм. Тамирчдаа сэтгэл санаагаар бэлдэхээс гадна бусад улсын багш тамирчдыг сэтгэл зүйгээр шатаах, жингийн захиалга өгөх зэрэг нь нэг ёсны "Сэтгэл зүйн дайн" байдаг билээ.

4. Бэлтгэлийн хаалганы цаана Ардчилал чинь үлдсэн

Аливаа улс орон байгууллага хөгжиж дэвших нь сахилга бат, хариуцлагатай маш ихээр холбоотой байдаг. Түүний хувьд энэ үгийг тамирчиддаа хэлэх дуртай. Тамирчид хагас цэргийн зохион байгуулалттай байж л амжилтад хүрдэг. Сонсоход эвгүй мэт байвч энэ гашуун үнэн юм. 
Ц.Хосбаярын шавь нар "Манай багш харахад их хатуу ч дотроо уян, зөөлөн хүн. Хэлж байгаа үг нь үргэлж бидний төлөө байдаг. Бэлтгэл дээр загнаж, өндөр шаардлага тавьдаг ч цаг үргэлж биднийг хайрлаж, хамгаалж явдаг. Багш намайг эвий хөөрхий гээд байсан бол би хурцлагдахгүй байсан. Гэхдээ олон жил хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор хэзээ ямар үг хэлэх вэ гэдгээ сайн мэддэг юм шиг. Бэлтгэлээс бусад үед аавын охин ингээрэй , тэгээрэй гэж чин сэтгэлээсээ ханддаг. Зөвхөн дасгалжуулаад орхих биш яаж цалинтай болгох вэ, амьдралд нь залгуулчих юмсан гэж их гүйдэг. Г.Эрхэмбаяр аварга, Э.Оюунболд арслан болон үндэсний бөхөөр амжилт гаргаж байгаа олон мундаг тамирчин манай багшийн шавь нар. Ах нар маань бүгд биднийг дэмждэг. Энэ бол багшийн минь буян." хэмээн өгүүлсэн.

5. Үндэсний үзэлтэн

Монгол хүн Монголдоо бэлтгэлээ хийгээд яагаад олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж гэсэн бодол түүнд бий. Үндэсний үзэл гэхээр хий хоосон цээжээ дэлдэж, эзэн Чингисийн Монгол гэж сагсуурахаасаа өмнө хийсэн бүтээсэнээрээ нотлон харуулах чин хүсэл нь түүнийг өдгөөгийн амжилтанд хүргэсэн. М.Анхцэцэгийг амжилт гаргаад медаль зүүгээд ирмэгц багш шавь хоёрт гадаад улсуудаас олон санал ирсэн байдаг. Гэвч ямар ч сайхан амлалт тэднийг үзэл бодлоосооо ухрахад хүргэсэнгүй. Тэмцээнд оролцох гээд зардалгүй өөрөө хоцорч, шавиа ганцааранг нь явуулахдаа ч тэрбээр шантраагүй. Энэ талаар Ц.Хосбаяр багш "Бидэнд гадаадын хэдэн улсаас боломжийн саналууд их ирсэн. Гэхдээ үүнд дахин хэлэхэд, бид үндсэрхэг үзэлтэй улс. Яагаад монгол хүн монголдоо бэлтгэлээ хийгээд олимп, дэлхийн аварга болж болохгүй гэж. Хүндийн өргөлтийн энэ спортыг хэцүү гэдгийг мэдсээр байж, өсвөрийн тамирчид энэ жижигхэн зааланд ирсээр байна. Дэлхий, олимпийн дэвжээнд амжилт үзүүлэх олон тамирчдын ирээдүй хүлээж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Би энэ олон залуучуудаа хаяад явах сэтгэл төрөөгүй юм. Хэрвээ Анхаа бид хоёр өөрсдийгөө бодоод явах юм бол энд үлдэж байгаа энэ залуучуудын сэтгэл санаа ямар байх билээ. Тиймээс бидний сонголт биш байсан" хэмээсэн юм.

6. Хоёр ч шавь нь Улсын наадамд манлайлсан

Ц.Хосбаяр ганц Хүндийн өргөлтөөр тамирчид бэлдэж явсангүй. Чөлөөт бөхөөр 73-р сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос "Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар ирсэн юм.

Үндэсний бөхөөр Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна.

7. Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн байдаг. Монгол улсын 1993 оны "Шилдэг тамирчин” Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн. Дасгалжуулагч болоод ч тэрбээр амаргүй замыг туулсан. "Т.Самбуу сан"-гаас зохион байгуулагсан анхны тэмцээнд /2012/ зохион байгуулагч нар нь бараг өөрсдөө оролцож байж дөнгөж 78 хүн өрсөлдсөн байдаг. Харин таван жилийн дараа буюу энэ жил давхардсан тоогоор 480 орчим тамирчин бүх насны ангилалд өрсөлдсөн байна.  Азийн АШТ-ээс ганц медаль авбал баярладаг байсан тэр хүнд үе ард хоцорч одоо Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон туйванчид ирэх жил болох Азийн наадам "Жакарта -2018", ДАШТ-үүдэд амжилт гаргахаар хичээнгүйлэн бэлдэж байна.

8. Бяцхан хүүхдүүдэд эрдэм боловсрол олгох үүрэг нь энэ хорвоогийн хамгийн том өглөг билээ. Хүүхдүүдийн амьдралд насан туршид нь эрдэм ухааныг хайрласан багш нь юутай ч зүйрлэшгүй том өглөгч байдаг тул "Багш байх - Хүн байх" амаргүй. Нэгэн насны амьдралаа зөвхөн шавь нарынхаа төлөө зориулж буй багш хүний буян заяа мөнхөд оршдог тул энэхүү удаагийн нийтлэлээ үүгээр өндөрлөе.

Багш таны Алдар мөнхөд бат оршиг ээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex