М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн амжилтыг алхам алхамаар ахиулсаар байна
Хүндийн
өргөлтийн тамирчин ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг Риогийн дэвжээнд
өчигдөр өрсөлдөж наймдугаар байр эзэллээ. Тэрээр огцом өргөлтөөр 106кг,
түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж 8-р байрт
орлоо.
Энэ бол Монголыг хүндийн өргөлтийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
М.Анхцэцэг 18-хан насандаа анхны олимпдоо оролцож бага зэрэг туршлага дутсан бололтой. Бэлтгэл дээр байдаг үеийнх шигээ өргөсөн бол хүрэл медаль авах хэмжээнд байлаа. Гэсэн хэдий ч Анхцэцэг маань Монголын Хүндийн өргөлтийн амжилтыг алхам алхамаар урагшлуулсаар байна. Баяр хүргэе
Ч.Амар