“Шөлөндөө” алдаагаа засах нь бүү хэл үйлчлүүлэгчээ гүтгэж байна

0

Өттэй шөлөөр үйлчлүүлэгчдээ дайлчихаад "Манайхыг гүтгэж байна, үйлчлүүлэгч өөрөө өт халаасалж орж ирээд тавагтай шөлөнд хийсэн” шахам зүйл ярьж байгаа газар байна. Яаж алдаагаа засч, хүнснийхээ аюулгүй байдалд санаа тавих вэ гэдгээсээ илүүтэй эргээд үйлчлүүлэгчээ гүтгэж байгаа энэ газар бол Бөхийн өргөөний эсрэг талд байрлах "Шөлөндөө” зоогийн газар юм. Өт халааслаад зоогийн газраар тэнүүчилж явдаг  мэтээр үйлчлүүлэгчээ гүтгэж байгаагийн цаана ямар эрээ цээргүй үйлдэл нуугдаж байна вэ. Уг нь үйлчлүүлэгч тэдний шөлнөөс өт гарсан даруйд нийгмийн сүлжээнд зургийг нь баримтаар дэлгэж, холбогдох байгууллагуудад анхааруулга өгсөн.

Гэтэл энэ мэт замбараагүй газруудыг хянаж байх ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс огт анхаарал хандуулаагүйг нь "Шөлөндөө”-гийн байр сууринаас харж болно. Өдийд үйл ажиллагаандаа хяналт тавьж, алдаагаа засах арга хэмжээ зохион байгуулж байх ёстой атал үйлчлүүлэгчээ гүтгэж байна. Үүнээс харвал тус газар нь алдаагаа засах нь бүү хэл алдаагаа ч нуун далдлах замаар гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна. Тэр ч бүү хэл мэдээллийн эх сурважлийг дэлгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг ч буруутгаж, үйлчлүүлэгчдийг мөнгө төгрөг нэхсэн мэтээр ярьж байгаа юм. Ийн мэдээлэл гарсан даруй үйлчлүүлэгчтэй дахин холбогдвол "Бид юу гэж худлаа зүйл тараах вэ, тийм шаардлага байхгүй. Мөнгө төгрөг нэхээгүй. Олон ч гэрчүүд байгаа” хэмээсэн юм.    

Энэ тухайд эргэн сөхвөл "Шөлөндөө” хоолны газарт хоол идэхээр тухалсан хүний шөлнөөс өт гарсан байна. Тиймээс үйлчлүүлэгч бухимдан хоолны газрынханд хэлвэл, тоож байгаа янз алга гэнэ. Тэр ч бүү хэл цааш хашхиран "Кимчигээ шалгасан юм уу” гэх зэргээр орилоод авч хэлэлцсэнгүй гэнэ. "Шөлөндөө”-гийн ажилтнуудын үйлчлүүлэгчтэй харилцаж байгаа байдлаас харвал хоолонд өт байх нь хэвийн үзэгдэл гагцхүү шалгаж байж үйлчлүүлэгдэд өгөх ёстой мэт сэтгэгдэл бууж байна. Өөрөөр хэлбэл, өтөөр шөл хийдэг мэт сэтгэгдэл хэнд ч төрөхөөр авирласан байгаа биз дээ. Бид алхам тутамдаа эрүүл мэндээ заналхийлгүүлсэн газарт хооллож байгаагийн зөвхөн ганцхан жишээ энэ.


Х.Баатар

Шуурхай.мн 



 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex