Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

0

Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл ирэх сард эхлэх юм байна.  Энэ хөтөлбөрийг анх Монголын оюутны холбооноос санаачсан бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн долдугаар зүйлд тусгагдсаны дагуу тав дахь жилдээ хэрэгжих гэж байна. "Оюутан цэрэг”-т хамрагдах оюутнуудыг 2018 оны гуравдугаар сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэх гэнэ. Оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна.

ҮҮНД:

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3. Оюутны үнэмлэх

4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/

5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас "Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /

6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/

7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл

8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/

9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх.

БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР: 

-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.