ТАЛЫН нэг тарсан ТАВАНТОЛГОЙ

0

ТАЛЫН нэг тарсан ТАВАНТОЛГОЙ

"Эрдэнэс-Тавантолгой” компани Чингэлтэй дүүргийн шүүх дээр нэр бүхий иргэдэд ялагдлаа. 2010 оны аравдугаар сарын 20-нд Засгийн газрын 272 дугаар тогтоолоор байгуулагдсан тус компани одоо болтол дүрмээ өөрчлөхгүй ХХК-ийн дүрмээр үйл ажиллагаа явуулж ирсэн нь ялагдах шалтгаан болсон юм. 

Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар "Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцааг нь эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг компанийнхаа баланс дээр бүртгэж, хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд саналын эрхтэйгээр оруулахаас өөр аргагүй болов. Товчхондоо тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй иргэд одоо л жинхэнэ албан ёсны хувьцаа эзэмшигч болох нь. 

Гэхдээ яг болсон үед нь л итгэх хэрэгтэй. Учир нь, Тавантолгойн асуудал үеийн үед эрх баригчдын сонгуулийн хөзөр, иргэдийг хуурч саналыг нь татах гол хэрэгсэл болсоор ирсэн. "За одоо л нэг хөдлөх нь дээ” гэтэл тэгэсхийгээд л зогсчихдог. Олон нийт хэчнээн ч удаа "За одоо л” гэж найдав. Бүр тоогоо алдчихсан. Одоо ч нэг тийм итгэл төрүүлэх үе нь эхэлчихээд байна. Учир нь, намрын чуулганы төгсгөлд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээлэл хийхдээ "Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн 2017 онд 300 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Нүүрсний үнэ өндөр байгаатай холбоотойгоор ашигтай ажиллаж байгаа учраас энэ оны сүүлчээр хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах тухай асуудал яригдаж байгаа. Эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгжийн 1072 хувьцаанаас 108 нь хөрөнгийн биржээр арилжаална” гэв. Дараагийн сонгууль ойртоогүй байгаа учраас түүний энэ үгэнд итгэж болох юм. 
Д.Дамба-Очир гишүүний үгийг "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд баталгаажуулж "Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн удирдамжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн бүртгэл удахгүй эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, компанийн балансад хувьцаа эзэмшигчдийн нэрийг оруулж нэгтгэн, баталгаажуулна. Үүний тулд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргана.

Ингэснээр бүртгэл удахгүй цэгцэрнэ. Үүний дараа хоёр дахь зах зээлд нэвтрэх үүдээ нээнэ. Хувьцааны арилжаа эхэлснээр иргэд хувьцаагаа борлуулах эрх үүснэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ оны гуравдугаар сарын сүүлээр болно. Тухайн үед Засгийн газар ногдол ашиг өгөх боломжтой эсэхийг шийдвэрлэнэ. Учир нь "Эрдэнэс-Тавантолгойн”-н нийт хувьцааны 65 хувийг Засгийн газар эзэмшдэг” гэсэн юм.
Тухайн хувьцаат компанийн хэдэн ширхэг хувьцааг хэн гэдэг хувь хүн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаа нь өөр дээр нь бүртгэлтэй байдаг. Харин "Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаат компани гэсэн статустай боловч хэдэн ширхэг хувьцааг нь хэн эзэмшиж байгаа тухай бүртгэл өөрт нь алга. Талаар нэг тараасан хувьцаагаа одоо л өөр дээрээ бүртгэж баталгаажуулах гэж байна.

Хувьцаагаа хэрхэн талын нэг тарааж байсныг нь эргэн сануулъя

"Эрдэнэс-Тавантолгой” компанийг хамгийн анх байгуулахдаа Засгийн газар нийт хувьцааных нь 20 хувийг 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдаалах тухай тогтоол гаргаж байлаа. Тус компани нь 15 тэрбум хувьцаатай бөгөөд С.Батболдын Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө буюу тухайн оны тавдугаар сарын 30-нд нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. 

2008 оны сонгуулиар МАН нийт иргэддээ тус бүр 1.5 сая төгрөг олгох амлалт өгч ялалт байгуулаад байсан юм. Улмаар иргэн бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох замаар тус бүр 500 мянган төгрөг олгоод байлаа. Тиймээс үлдсэн нэг сая төгрөгт нь "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэр гаргаж, нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн нь энэ.

Гэхдээ бүх иргэнд хувьцаа олгоогүй бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг нь бэлнээр олгосон юм. Тухайн үед Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхдээ "Манай Засгийн газар баялгийн шударга хуваарилалтын зарчмыг тодорхойлж, суурийг нь тавилаа. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргасан. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг сая төгрөгтэй дүйцэхүйц 1072 хувьцааг "Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийж ойрын хугацаанд дуусгана.
"Хүний хөгжлийн сан”-гийн дэвтэрт бичилт хийгдсэнээр аж ахуйн нэгжүүд дүйцүүлсэн үнийн хэмжээнд хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах боломж нээгдэж байгаа” гэж байв. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд зарах 10 хувиа зарж, тэндээс орж ирсэн орлогоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг, нэг саяар нь тараасан юм. 2012 оны сонгуулийн өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ 100 хувь тараахаар төлөвлөөд байсан ч амжаагүй. Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа гишүүн л өөрийнхөө тойргийн сонгогчид болох Дархан-Уул аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулиас өмнө нэг сая төгрөгийг нь олгосон гэх мэдээлэл тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Мөн 2010-2012 онд оюутнууд сургалтын төлбөртөө хувьцаагаа шилжүүлэн ашигласан. 

Бүх хувьцаагаараа сургалтын төлбөртөө шилжүүлсэн бол хувьцаагүй, талыг нь шилжүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байгаа гэсэн үг. Түүнчлэн 2011 онд эрүүл мэндийн даатгалаа төрөөр төлүүлсэн иргэдийн хувьцаа 1072 биш 1063 байгаа юм.

МАН-ын 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэх, 2012 оны сонгуулиар иргэдийн санал татах гол хэрэгсэл болсон Тавантолгойн хувьцааны асуудал дараагийн сонгууль буюу 2016 он хүртэл хэрхэх нь тодорхойгүй байлаа. Харин 2016 оны сонгуулийн өмнө тухайн үеийн эрх баригч АН буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан юм.

Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ "2012 оны дөрөвдүгээр сард тогтоосон дүнгээр хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшиж байсан. Үүнээс 278 мянган оюутан сургалтын төлбөр хэлбэрээр 138 тэрбум төгрөг, 615 мянган иргэн эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 4.8 тэрбум төгрөгийн хувьцаагаа ашигласан. Мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөг олгосон. Өөрөөр хэлбэл, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагүй болсон гэсэн үг. Нийтдээ нэг сая 216 мянган иргэний хувьцааг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар 464.8 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлсэн. Одоо цаана нь нэг сая 650 мянга орчим иргэний хувьцаа мөнгөжөөгүй байна. Тиймээс 1072 хувьцааных нь 30 хувь буюу 322 ширхэгийг нь иргэдээсээ худалдаж авахаар боллоо. Үлдсэн 750 ширхэг хувьцааг нь энэ оны хоёрдугаар хагаст худалдаж авах зорилт тавьж байгаа. Гэхдээ "Заавал худалд” гэсэн шаардлага тавихгүй. Үүнийг сонгуультай холбон ойлгож болохгүй. Бид иргэддээ бэлэн мөнгө тарааж байгаа юм биш. Иргэдийнхээ хувьцааг худалдан авч төлбөр хийж байгаа хэрэг юм” гэж байлаа. 2016 оны зургадугаар сарын 13-нд эхэлсэн энэхүү үйл ажиллагаа сонгууль хүртэл үргэлжилж АН ялагдсанаар замхран алга болсон. 

Хувьцаагаа зарах хүсэлт гаргасан иргэд ч бүрэн 300 мянган төгрөгөө авч амжаагүй. Учир нь, 300 мянган төгрөгийг гурав хувааж олгосон учраас олонхи иргэн 100-200 мянган төгрөг л авсан.

Ингэж талын нэг тарсан Тавантолгойн хувьцаагаа бүрэн бүтэн байгаа эсэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн net.schcd.mn цахим хуудсаар зочлон шалгаарай. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex