Дараагийн дуудагдах хүн нь Ц.Элбэгдорж уу

1

Дараагийн дуудагдах хүн нь Ц.Элбэгдорж уу

2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон ашиглалтын гэрээнүүд 2015 оны Дубайн гэрээг шалгаж буй хуулийнхны шалгалт улам эрчээ авч байна.

Эхлээд гэрээ байгуулахад голлон оролцсон тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтын Швейцарийн банкин дахь мөнгөтэй холбоотойгоор эхэлсэн хэрэг сүүлийн нэг сард улам хүчээ аван сүүлийн хэд хоногт өдөр болгон шуугиан тарих боллоо. 

С.Баярцогтыг Татварын Ерөнхий газрын дарга асан Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг баривчлаад улмаар 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан.

Дараа нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудсан. Тэр өнгөрсөн долоо хоногт Монгол ирнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгээд уржигдар ирээд өчигдөр саатуулагдлаа.

Мөн түүнтэй зэрэгцээд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон мөн "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан зээл авах үед Ерөнхий сайд асан С.Баяр саатуулагдав.

Ийнхүү Оюутолгойтой холбоотой хоёр томоохон гэрээг байгуулсан Засгийн газрын тэргүүнүүд болон тэдний шууд удирдлага дор ажиллаж байсан нөхдүүдийн зарим нь баригдаад байна.

Зарим нь гэхийн учир нь Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулах үед Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байсан Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, мөн ажлын хэсгийн гишүүн асан Байгаль орчны сайд Л.Гансүх нар уг хэрэгт хамаагүй юмуу гэж асуух нөхдүүд цөөнгүй байна.

Үүнээс гадна 2015 онд Дубайд "Рио Тинто”-той гэрээ байгуулах үед "Эрдэнэс Монгол"-ын доорх охин компаниудын нэг "Эрдэнэс Оюутолгой"-н захирлаар ажиллаж байсан "халзан" Да.Ганболд нар яагаад хэрэгт татагдахгүй байна вэ гэх асуулт ч гарч байна.

Мөн эднээс гадна 2009-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж ч уг асуудалтай холбоотой хэмээх хүмүүс цөөнгүй байна. Учир нь тэр үед Оюутолгойн гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөр хэлэлцэж байж шийдвэрлэсэн.

Мөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гэргий Нью-Йорк-т хандивын арга хэмжээ зохиоход "Рио Тинто” багагүй мөнгө хандивласан хэмээн тухайн үедээ шуугиан тарьж байв.

Хэрвээ Ц.Элбэгдоржийг АТГ болон прокуророос дуудвал тэр шууд очих болов уу. Үнэхээр дууддаг юмаа гэхэд очихгүй бол онигоонд орно.

Учир нь тэрбээр Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон "амин найз" Х.Баттулга, нам нэгт хуучин анд Н.Алтанхуяг нарыгаа "хуулиас зугатдаг хоёр, гурван этгээд" гэж цоллож" байсан билээ. Харин одоо өөрийг нь хууль дуудвал нэн даруй очих болов уу гэдэг сонирхол татна.

Г.Самбаа


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Eniig ard tumen huleej bn shuu

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex