“Амьд модны бизнес”-ийн цаана…

4

“Амьд модны бизнес”-ийн цаана…

Улаанбаатар хотын утаа, тоосжилт, агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй байгааг хаа хаанаа ярьсаар хэдэн оныг ардаа орхилоо . Энэ асуудлаас гарах шийдлүүдийн нэг нь их хотыг моджуулах явдал юм. Тэгвэл моджуулах нэрийн цаана чимээгүй мөнгө угаалт явагдаж байгааг холбогдох байгууллагууд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр …. Өөрөөр хэлвэл Улаанбаатарыг моджуулах нэрийн дор "амьд модны бизнес” цэцэглэсээр удаж байна.

Эх орныхоо хаа нэгтээ хөрсөө сонгож, үндэсээ дэлгэрүүлсэн ой модод байх ёстой газраа олон зуун жилийг элээсэн ч нэг л өглөө үндсээрээ ховх татагдан Улаанбаатар хотод өнгө нэмэхээр хэдэн мянгаараа тээвэрлэгдэн ирж байна. Үнэхээр өнгө нэмэхээр, нийслэлийн хүн амыг агаарын бохирдлоос авахаар ирж бий юу гэвэл үгүй. Учир нь Улаанбаатарын хөрсөнд ургах мод ургахгүй мод гэж бий. Гэтэл ямар ч судалгаа шинжилгээгүй мод л харагдвал үндсээр нь хуу татан авчирч, нийслэлийн хөрсөнд суулган үхүүлсээр байна.

Үнэхээр ургаж байвал хамаа алга, хэн ч юу гэхгүй.  Гэвч мод шилжүүлэн суулгах нэрийн цаана хувийн хэдэн компаниуд болон, тухай холбогдох албан тушаалтнуудын дунд бизнес явагдаж, мөнгө угаагдсаар уджээ.

Улмаар Улаанбаатар хотод 2007 оноос эхлэн нарс мод шилжүүлэн суулгах ажил эхэлжээ. Гэтэл 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд нийслэлд шилжүүлэн суулгасан моддын нэг нь ч ургаагүй  гэх эмгэнэлт мэдээ байна. Нэг дүүрэгт гэхэд гурав дахь удаагийн давталт явагдаж байгаа аж. Өөрөөр хэлвэл өмнө нь суулгасан мод нь ургаагүй байхад дахин давтаж суулгасаар гурав дахь удаагийн давтан суулгажээ. Тэгэхээр өмнөх суулгасан модод хаачдаг вэ. Өмнө нь суулгаад ургаагүй үхэж, хатсан моддыг түлээнд өгч, хөрсийг нь цэвэрлэн дахин шинэ мод суулгадаг ч  урьдын адил жил хүрэхгүй хугацаанд үхэж эхэлдэг байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь холбогдох байгууллагуудад удаа дараа хэлж, сануулсаар ирсэн  ч арга хэмжээ авдаггүй байна.

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өнгөрсөн сарын эхээр том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарих, арчлах, үйлчилгээ үзүүлэх тухай тендерийн урилга явуулдаг. Харин модны нэртэй компаниуд тендер аван нэг модыг орон нутгаас 5000-6000 төгрөгөөр үнэлэн авч, Улаанбаартарт авчирч  300 000- 500 000 төгрөгөөр зардаг байна.

Өмнөх жилүүдэд  дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр төв зам дагуу нарс тарихдаа тус бүрийг нь 500 мянган төгрөгөөр худалдаж авсан гэхээр 275 сая төгрөг салхинд хийсгэжээ. Түрүүчийнх нь тарьсан моддын үр дүнгүй жишээ нүдэн дээр хаа сайгүй байхад дахиад мөнгө "хийсгэхээр” тендер зарлаж буйг чухам юу гэж ойлгох вэ. Түүнчлэн мод суулгах ажил жил бүр өссөөр өнгөрсөн жил гэхэд "Ассем” гэх нэрийдлээр 1000-2000 гаруй мод шинээр авчирч суулгасан.

Эд ч бас удахгүй үрчийж, хатах хувь заяа хүлээж буйг үгүй гэх газаргүй. Мөн Төрийн ордны баруун талаас төв зам хүртэлх хэсэгт том нарс тарьсан. Өтгөн саглагар шилмүүстэй, мөнх ногоон нарс нийслэлийн үзэмжинд сүр жавхаа нэмээд хачин гоё харагдаж байсан ч эхнээсээ үхэж эхэлж байгаа гэх.

Манайд жил болгоны 5 сарын 12-нд мод тарьдаг. Тэгвэл энэхүү ажил энэ жил мөн дахин давтагдаж, мод тарихаар зэхэж байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь анхаардаа авч таслан зогсоох хэрэгтэй. Мөн сүүлийн олон жил ярьж буй, Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулиа батлуулж нэн даруй хэрэгжүүлэх болсон баймаар. Ойдоо асар их хор хөнөөл учруулах, авчирч шилжүүлэн тариад дорвитой ургуулж чадахгүй бол амьд организмын амийг нь таслах гэж авчрах хэрэг байна уу.

Энэ талаар Байгаль Орчны Хяналтын Улсын ахлах байцааагч Г.Цэцэгдэлгэрээс тодруулахад:

-Манайд хэзээнээс сод шилжүүлэн суулгах ажил эхэлсэн бэ. Нийт хичнээн мод авчирч суулгасан гэх тоо барим байдаг болов уу?

-2007 оноос эхлэн мод шилжүүлэн суулгасан ч тэдгээр модод жилийн дараа буюу 2008 онд ургаагүй байсан. Бид тэр дариуд нь энэ талаар холбогдох байгууллагуудад нь хүсэлт тавьж, түр зогсоож өгөхийг гуйсан. Баруун дөрвөн замаас Гандан өгсөх замд 100 гаруй мод суулгасан байдаг. Эдгээр моддыг "амьдрах чадваргүй 45 хувьтай байна, шалгаж өгнө үү” гэж тухай үеийн БОНХ-ийн дарга М.Тунгалагд хүсэлт тавьсан. Тухайн үедээ ажлын хэсэг гарган тооллого хийлгэж шалгуулсан ч тэгэсгээд өнгөрсөн. Гэтэл саяхан харсан бүгдийг нь хөрөөдчихсэн байсан. Яагаад хөрөөдсөн гэхээр тэр модод бүгд ургаагүй. Тэр хавийн айлын дүлшинд өгсөн сурагтай байна лээ. Ер нь мод шилжүүлэн суулгах нэрийн дор бизнес явагдаж байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нь харамсалтэй. Хэсэг бүлэг хүмүүс модоор ингэж мөнгө хийгээд байх боломжтой юм байна гэдгийг ойлгоод модны бизнес хараа хяналтгүй цэцэглэж эхэлсэн. Үүний цаана нийслэл хотын хөрс, байгаль орчин гээд асар их хор хохирол явагдаж байна. Одоо мод тарих ажил 5 сард эхэлнэ. Тэгэхээр жил бүр шинээр мод тарихаа түр зогсоогоод өмнө нь тарьсан моднуудаа арчилж, тооллого хийх хэрэгтэй байна.

-Ойгоос мод буулгах нь тухайн байгаль орчиндоо бас хор хөнөөлтэй байх. Нөхөн сэргээлж эргээд хийгддэг болов уу.

-Ойгоос мод авч болно. Олон шамбаарсан моднуудаас сийрэгжүүлт хийгээд ойг хөрсийг нь чөлөөлөх хэрэгтэй байдаг. Гэхдээ ургахгүй байгаа модыг нэмж  авчирч тариад байх нь хариуцлага гэдэг зүйл хаа хаанаа байхгүй болсон гэдгийг харуулж байна. Нэг компани үүнийг нь хийгээд байдаг, нөгөө компани нь аваад байдаг. Ийм юм байж болохгүй. Тэр байтугай мэргэжлийн маш олон компаниуд байдаг ч энэ талаар дугардаггүй. Нийслэлийн Захирагчийн алба тендэр зарлаж энэ ажлыг явуулдаг. Эдгээр мод ургаж байвал хэн ч юу ч гэхгүй, бидэнд л сайн. Гэтэл ургахгүй моддыг дахиж нэмж суулгаад байна гэдэг хардах сэдэл төрүүлж байна. Уулнаас буулгаж авчраад, нөгөө уул нь нүцгэрээд байдаг, хэдэн уулын толгой нүцгэрч байна вэ. Зүгээр давхиж очоод орон нутгаас нэг модыг хэдхэн төгрөгөөр үнэлэж авч ирээд Улаанбаатарт худалдаалдаг. Орон нутаг нь модоо зарсан мөнгөөрөө эргээд нөхөн сэргээлт гэж хийдэггүй. Сайхан ургаж байсан модыг үндсээр нь авч ирээд түлээний модонд явуулаад байх нь үнэхээр харамсмаар. Ер нь ямарваа нэг ажил хариуцах эзэнтэй байх хэрэгтэй. Гэтэл энэ модны цаана ямар ч хариуцах эзэн алга.

-Модыг шилжүүлэн суулгахад улирал нөлөөлөх байх. Тохромжтой сар, улирал нь яг хэдийгээр байх вэ.

-Эрс тэс уур амьсгалтай манай оронд 5-10 сард тохиромжтой. Гэтэл өвөл зунгүй суулгадаг. Энэ нь ургахүй байгаа нэг шалтгаан. Тээвэрлэлт, ачилж, технологи, арчилгаа, агаарын бохирдол, хөрс нь таарах таарахгүй гэхчлэн  маш олон зүйлээс шалтгаална. Юунаас болоод ургахгүй байна, шинжлэнх ухааны үндэслэл, эрдэмтэн докторын дүгнэлт нь байна уу, зөөж тээвэрлэх журам нь байна уу гэх мэт маш олон зүйлийг нь харалгүй хууль зөрчөөд, өвөл зунгүй тээвэрлэдэг.

-Хаанаас голцуу тээвэрлэгдэж ирдэг вэ?

-Дархан, Хэнтий, Сэлэнгээс авчирдаг. Монгол улсын ойн нөөц 8 хувь гэж ярьдаг. Гэтэл тэр моддыг энд шилжүүлээд үхүүлээд байвал нөгөө ойн нөөц маань жил ирэх тусам багасна. Улаанбаатарт Гацуур болон хар мод сайн ургадаг. Үүнийг биднээс өмнө  Орос ах нар тариад суулгаад бий болчихсон байсан. Гэтэл өнөөдөр мянга арчлаад ургахгүй байгаа Нарс зэрэг модыг нэмж авчраад үхүүлээд байгаад гайхаж байна.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, "Гранд плаза”-гийн өмнө бас бий. Сөүлийн гудамжны дагуу 2012 онд тарьсан нарснуудыг 100 хувийн ургалттай, сайн жишээ гэж хотын ерөнхий дендрологич асан Б.Чимид гуай хэдэн жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Гэтэл Гандангийн урд цэцэрлэгийн нүцгэн моддоос ялгаагүй болсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зургаан дүүрэгт тарьсан мод бүгд үхсэн байна лээ.

1000 машины зогсоолд тарьсан модод хатаад эхэлжээ

 Ганданд тарьсан модод бүгд үхээд түлээний модонд явсан байдал

 Төрийн ордны баруун талд тарьсан модод үхэж эхэлжээ

“Амьд модны бизнес”-ийн цаана…

ЧД-ийн 19р хороо. Цэцэрлэгт хүрээлэн. 2016 онд тарьсан ч бүх моднууд нь үхжээ

 Хуучин АН-ын байрны урд тарьсан мод бшгд "борц” болсон байдал

ЭХ СУРВАЛЖ: ORD.MN

У.БАТМАНДАХ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

http://www.birja-n.com/data/basket-mode-knitted-material-mix-runner-noir-tommy-h
ilfigerbasket mode knitted material mix runner noir tommy hilfiger
tee shirt col tunisien imprim茅 pois et rayures jodhpur en blanc et rose pour femme http://www.xmusiclisten.com/generate/tee-shirt-col-tunisien-imprim%c3%a9-pois-et
-rayures-jodhpur-en-blanc-et-rose-pour-femme

:

Уулын мод авчирч борцолж байгаа хумуусээр татар телегчдийн менгийг толуулье

Уулын мод авчирч борцолж байгаа хумуусээр татар телегчдийн менгийг толуулье

Уулын мод авчирч борцолж байгаа хумуусээр татар телегчдийн менгийг толуулье

:

uhcen n haa bgan lalaruudaa

:

яг үнэн ямар чүр дүнгүй ажил хийж байна гэж харамсаж явдаг юм 2.3 жил ногооноороо байж байгаад л үхдэг юм билээ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex