Нэг л зуны гангараа нийслэлд хэрэггүй

0

Нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25 ам.метр байх ёстой. Гэтэл Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж үүнээс 4-5 дахин бага байгаа нь жинхэнэ асуудал юм. Тэгэхээр бид яаж ч хичээгээд өөрт ноогдох ёстой цэвэр агаар, талбайгаа хүртэж чаддаггүй гэсэн үг. Энэ зай талбайг нөхөх ганц арга бол хотын ногоон байгууламжийг улам нэмэгдүүлэх. Тэгэхдээ зөвхөн хотын тав гудамжтайгаар бус гэр хорооллын айлууд ч хашаа хороондоо цэцэг, мод бут сөөг тарих шаардлагатай болж байгаа юм.

Ийм ч учраас нийслэлийн удирдлагуудын зүгээс анхаарал хандуулж, хот тохижилт, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд жил бүр л төсөв санхүүг нь нэмсээр ирсэн. Гэвч үнэндээ зарцуулалт нь буруу байна уу, хотыг ногооруулахад тэрхүү мөнгө хаанаа ч хүрдэггүй.

2013 онд гэхэд л Нийслэлийн хот тохижуулах зардалд  41.1 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 10 гаруй тэрбумаар нэмэгдэж,  өнгөрөгч 2014 онд онд энэ тоо 60.7 тэрбум болж өссөн. 2014 гэхэд л хот тохижилтын мөнгөнөөс 5.8 тэрбум төгрөгийг ногоон байгууламжид зарцуулсан билээ.
Харин хотын төв гудамж талбайд цэцгийн мандал суулгахад 2013 онд нийт 315 сая төгрөг зарцуулсан бол 2014 онд 450 сая төгрөг болж өссөн. Ингэхдээ 50 гаруй гудамжны 25 мянган м/кб талбайд 500 мянган цэцэг тарьсан гэх тоо баримт бий.

Уг ажлын хүрээнд өнгөрсөн жил 200 сая төгрөг төсөвлөж, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэсний нэг нь хотын цэцгэн чимэглэл билээ. Өнгөрөгч жилийн хувьд нийслэл маань төв талбайгаас аваад есөн дүүрэг нийтийн эзэмшлийн 64 гудамж талбайд 315 сая төгрөгийн "цэцгэн дээл”-ээрээ гангарсан даанчиг үзэсгэлэнтэй зун болсон. Өнөө жил ч мөн адил өнөөх үнэтэй дээлээрээ гангарах гэнэ. Энэ жилийн хувьд "гангарах” талбай хэмжээ нэмэгдэж, өнгө алаглах цэцэгс ч өөр байх бөгөөд улаан,  цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар төлөвлөж буй аж. Өнөө жилийн хувьд нэг наст цэцгээ тарихгүй өнжих нь үү гэтэл АСЕМ 11 чуулганаас хэдхэн хоногийн өмнөхөн нэг л өглөө сэрэхэд хот бүтэн цэцгэн чимэглэлд бүрхсэн. Гадны зочид төлөөлөгчид харахад эрээн алаг мандал гоё ч бороо ороод тэгсэн үү, буруу усалсан уу бүү мэд, хойноос салхилах салхинд хажууд нь суух хүнд өнөөх өнгө өнгийн цэцэгнээс өмхий, самхай үнэртэх нь тэр.  Угтаа бол өвлийн саруудын турш утааны хор, хогны бохирдолд дарагдсан их хотын  бүүдгэр саарал байсалд өнгө нэмж буй хэдий ч иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандах нь бий. Учир нь цэцэг дэлгэрсэн зун үзэсгэлэнтэй сайхан байсан ч алтан намар айлчлахад арай л их хог хотоор дүүрэн хөглөрснийг мэдэх биз. Хонгорхон сайхан цэцгүүд хормын зуурт л хагдарч гундсан. Тэр чинээгээрээ ч хот өнгө алдсан. Нэг наст цэцэг зун намартаа ургаад дараа жил дахиж ургадаггүй. Тиймээс энэ жил ч дараа жил ч дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулана, арчилгаа тордолгоог ч мөн адил хийнэ, тэр хэрээр ажилчдын цалин ч бас өгнө. Яахав, гандуу бүүдгэр өнгө ноёлсон нийслэлдээ нэг л зуны гангараанд нь зуу зуун сая төгрөг дураараа цацаж болох ч энэ зунаар дуусахгүй өчнөөн зун байгааг мартаж болохгүй баймаар. Бид дүн өвөл айлчлахад "үхтэлээ” утаа униар гэж ярьчихаад урин цаг ирэхэд мартчихдаг шиг энэ зун тарих цэцгээ ирэх зун дахиад л зуу зуун сая төгрөг цацаж тарих уу. Гэтэл эл ажил бидэнд эргээд өгөх ашиг юу байна, улиас хайлаас шиг "чадлынхаа”хэрээр агаар цэвэрлэх чадал байна уу. Албаны хүний өгүүлж буйгаар уг цэцэгс өнгө үзэмж сайтай ч, нэг наст, агаар цэвэршүүлэх нь битгий хэл тоосонцор үүсгэдгийг онцлосон. Угтаа бол, нэгэнт хийсэн бүтээн байгуулалтыг дахин ашиглахгүй хаях нь харамсалтай ч тэглээ гээд дэмий мөнгө үрэх хэрэг байна уу. Нэг удаагийн гоёлтой байлаа гээд гол горойтол хогтой байсаар байх уу. Манай орон цэцгийн мандал туршлагаараа өдгөө 70 гаруй жил болж буй ч тоотой дэвшсэн зүйл алга байгаа нь энэ мэт ажлаас харагдах шиг. 

     

Өдгөө дэлхий ертөнц асар хүчтэй хөгжиж даяаршиж байхад манайх шиг нэг наст ургамал тарьж мөнгөөрөө тоглож буй улс цөөхөн биз. Улаанбаатар хотод анх 1942 онд Оросын мэргэ­жил­тэн Песков гэгч хүн "Тавын халуун ус”-ны хажууд жижиг галладаг зуухтай хүлэмж бариад 10 орчим зүйлийн цэцэг тарьж ургуулан, хууч­наар Намын хорооны үүдэнд тарьснаар цэцгийн мандал бий болгож байсан түүхтэй. Үүнээс хойш 70 гаруй жил өнгөрсөн боловч нийслэл хотод энэ салбарт ахиц гарсангүй. 2012 оны байдлаар Улаанбаатарт 10-20 зүйлийн цэцэг тарьж, цэцгийн ман­дал хийсэн хэвээр бай­на. Нэг ёсондоо гоёлын цэц­гийн мандал тарих ажил хоц­рогдсон гэхэд болно. Ийм атал улам хөгжлөөс хоцорч илүү зардал гаргахын оронд нэг наст ч гэсэн үрээ өгдөг, өөр төрлийн өнгө өнгийн өртөг бага цэцэг байгаа шүү дээ. Аль эсвэл, агаар ч цэвэрлэдэг, өнгө зүс ч нэмдэг цэцэг гаргадаг мод бут суулгаж болно шүү дээ. Нэг зун гэлтгүй нэг насны буян болох биш үү. Хэрэв тэгвэл эхний жил арчилгаа сайн хийсэн байхад дараа жилээс нь биеэ даан ургах боломжтой зуун наст, согоовор, өлөнгө зэрэг олон ч ургамлыг нэрлэж  болно. Юуны учраас "Мод тарьвал, нас нэмнэ” гэдэг билээ дээ. Амьтай бүхнийг аварч ургуулж буй тул буян болж байгаа билээ. Гэтэл бид эсрэгээрээ нэг нас нэмэх биш нэг ургамлын амийг таслаад буй. Гэтэл цэцгэн мандал хийх талбайгаа нэмэгдүүлэх тухай ярьж суугаа хот тохижилтынхон хогоо ч бүрэн цэвэрлэчихэж чадахгүй байна. Ажлаа хийж чадахгүй байсан дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудтай менежментийн гэрээгээ цуцалж, нийслэл буцаан авсан ч хот хогноосоо салсангүй. 

     Ногоон байгууламжаа сайжруулж, хэдэн зуун сая төгрөгөөр нь цэцэг ногоо тарьлаа ч хогтой хотод амьдарсаар л байх уу. За яахав, хотын төвдөө зүлэг ногоо, цэцэг ургамлаа тарьж ногоон байгууламжуудыг ихэсгээд байдаг. Гэтэл гэр хороолол хэмээх нийслэл  хотын нэгээхэн хэсэг болсон газрыг мартчих юм. Яахав, төсвийн мөнгөөр ганцхан зун гангарч буй нийслэлийн удирдлагууд, сайд дарга нар хотын "А” бүсэд мөнөөх цэцгэн дундаа амьдардаг болохоор хог шороондоо дарагдсан гэр хорооллыг мартчихдаг биз. Тэгэж их өнгө нэммээр байдаг юм бол "өөдлөх айл үүднээсээ гэдэг”-дээ айлчин гийчин ирсэн ч алаг үзсэн гэр хороололоор дайрдагийг санаад адилхан цэцэг навчаа тарьвал арай л дээр харагдах биш үү албаныхаан. Зун намартаа цэцгэн дунд хөлбөрлөө ч өвөл нь өнгө алдан гунддаг нийслэлд ганцхан зуны гангараа болсон нэг наст цэцэгнээс илүүтэй олон наст ургамал ихээр тарих нь ирээдүй хойчдоо цэвэр агаар бэлэглэх томоохон хөрөнгө оруулалт болно. Ганц зуны гангарааны цэцэг гандаж гундаж намартай золгоход өнгө алдсан цэцгийн дэлбээтэй өнөөх зуу зуун  сая төгрөг өмнөх жилийн төсөв адил салхинд хийснэ гэхээр харамсалтай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex