Испани тэнцэж хэсгээ тэргүүллээ
Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө B хэсгийн Испани Мороккогийн багууд тоглож 2-2 харьцаагаар тэнцэж дууслаа. Тоглолтын салхийг 14 дэх минутад Мороккогийн тоглогч Халид Боутайб гоолдсон бол хариу гоолыг үүнээс таван минутын дараа Иско оруулж эхний үе дуусчээ. Харин хоёрдугаар үед Мороккогоос 72 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Ёосиф Эн-Нисүри 81 дэх минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулж тэргүүллийг авчээ.
Гэвч үндсэн цаг дуусаад шүүгчийн мэдлийн минут өнгөрч байхад Лаго Аспас гоолдож тэнцээлж хэсгээсээ шалгарчээ. Ингэснээр 16/1 Испани ОХУ-тай таарч тоглох болсон бөгөөд тус тоглолт Лужник цэнгэлдэхэд долдугаар сарын 01-д 22.00 цагт тоглоно.