Португал хоёроор гарч Уругвайтай таарлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий B хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж дууслаа. Ираны шигшээ Португалын багтай тоглож 1-1 харьцаагаар тэнцэж Португал хэсгээсээ хоёроор гарлаа.
Тус тоглолтын 45 дахь минутад Португалын багийн тоглогч Рикардо Куаресма гоолдож тооны харьцааг нээсэн бол үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг яваад гурван минут өнгөрч байхалд Ираны багийн тоглогч Карим Ансарифард гоолдож тэнцүүлжээ. Ингэснээр Португаль дараагийн шатанд Урагвайтай таарч байгаа бөгөөд энэ сарын 30-ны 02.00 цагт болно.