Крымээр наймаалцсан ХОРИГ

0

Крымээр наймаалцсан ХОРИГ

 

ОХУ-ын Крымийг чөлөөлөхгүй бол тус улсын хэрэгжүүлж буй хоригоо цуцлахгүй гэдгээ АНУ-ын талаас уламжлав. Энэ талаар "www.bloomberg.com”, "www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс ОХУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийлээ.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс​​​​

 

Хэвлэлийн төлөөлөгч "Хүчээр эзлэн түрэмгийлсэн Крымийн хойгийг Украины талд эргүүлэн өгөхөөс нааш ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахгүй” хэмээн хатуухан хэлэв. Украины газар нутгийн нэгээхэн хэсэг Крымийн хойгийн иргэд өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард ОХУ-дагаар орох бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан түүхтэй. Саналаа өгсөн нийт иргэдийн 96 хувь Крымийг Украинаас гарч ОХУ-д дагаар орохыг дэмжсэн бөгөөд украинчуудын дээрх хүсэлтийг ОХУ-ын эрх баригчид гурван өдрийн дараа хүлээн авчээ.

 

Энэхүү хатуухан мэдэгдлийн дараахан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Олон улсын тавцанд хэлэлцэх асуудалд Крымийг ОХУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар хэлэлцэх нь утгагүй асуудал. Энэ талаах хэзээ ч хэлэлцэхгүй. Энэ бол ОХУ-ын байр суурь. Крым бол ОХУ-ын салшгүй хэсэг” гэж хариу мэдэгджээ.

 

Украин, Крымийн хойгт зохион байгуулагдсан бүх нийтийн санал асуулгын дүнг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Крымийг хүчээр ОХУ-д нэгтгэсэн хэмээн Киев үздэг. АНУ тэргүүтэй орнууд Киевийн саналыг дэмжиж, ОХУ-ын эсрэг хатуу хориг хэмжээ авсан юм. Крымийн асуудлаас болж АНУ, Европын орнууд ОХУ-ыг олон улсад "ганцаардуулах” бодлого явуулж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Олон улсаас үзүүлж буй шахалт, хоригоос болж ОХУ хүндхэн байдалтай нүүр тулсан ч Крымийг хүчээр эзлэн түрэмгийлсэн гэдгээ эрс үгүйсгэсэн юм.

 

Москва өнгөрөгч гуравдугаар сард ОХУ-Крымийг холбосон 19 км урт, 3.5 тоннын даацтай гүүрийг ашиглалтад оруулсан. Уг нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн оролцсон юм.  Нээлтийн ёслолоос дараа буюу 12 цагийн дотор уг гүүрээр 14 мянган автомашин дайран өнгөрч, рекорд тогтоосон байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар энэ сарын 16-нд Финландын нийслэл Хельсинки хотноо уулзахаар тохиролцсон бөгөөд хоёр уулзалтад бэлтгэж буй юм.

 

 

Олон улсын анхаарлыг татаж буй ТРАМП-ПУТИН нарын уулзалтын үеэр ямар асуудал хөндөгдөх нь тодорхойгүй байгаа бөгөөд Цагаан ордны тэргүүн өнгөрөгч долоо хоногт "Би Путинтэй уулзах үеэрээ Украин, Сирийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа” хэмээн мэдэгджээ.

 

Путин Украины асуудлаар хэлэлцэхийг зөвшөөрсөн ч Крымийн хойгийн талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцах сонирхолгүй буйгаа ОХУ-ын эх сурвалж өгүүлэв. Трамп, Путинтэй ганцаарчилсан уулзалт хийхийг хүсч буй бөгөөд уг хүсэлтийг хариуг Москва хараахан өгөөгүй байна.  "ТРАМП-ПУТИН нарын уулзалтын үеэр яригдах хамгийн чухал сэдэв Крымийн талаарх яриа байх болно” хэмээн Сара өчигдөр мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчилсан.

 

Ерөнхийлөгч Путин хүндэт зочноо Кремлийн ордондоо хүлээн авсан бөгөөд уг уулзалтын үеэр Болтон "Крымийн хойг бол ОХУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг биш. Энэ бол АНУ-ын Засаг захиргааны баримталж буй бодлого” хэмээсэн юм. Үүний хариуд Путин "Крым бол ОХУ-ын газар нутгийн салшгүй хэсэг” гэсэн байна.

 

Болтоны айлчлалаас гадна АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Жеймс Маттис мөн БНХАУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзжээ. Бээжин олон жилийн өмнөөс Өмнөд Хятадын тэнгисийн Спартли арлыг өөрийн эзэмшлийнх хэмээн мэдэгдэж, Азийн таван улстай зөрчилддөг.

 

Уг асуудлаар Маттис "Хятад эзлэн түрэмгийлэх бодлого явуулахыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бол Си дарга хариуд нь "Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгаас ганц ч ямхыг бусдад өгч чадахгүй” гэж мэдэгджээ.

 

Трамп сүүлийн үед маргаантай бүс нутгийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон бөгөөд ойрын хоёр холбоотноо ОХУ, БНХАУ илгээж, өөрийн баримталж буй бодлогоо илэрхийлсэн боловч ийнхүү БҮТЭЛГҮЙТЛЭЭ.

 

Б.Дэлгэрцэцэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex