ЧАНАРГҮЙ ОРОН СУУЦ НУРВАЛ ЗЭЭЛДЭГЧИД ХААЧИХ ВЭ
Энэ зуны бороо зам гүүр, барилгын компаниудын тарыг таниулж, орон сууцнуудын чанарыг шалгаж эхнээс нь дүнгээ тавьж байна. "3ууны мэдээ” сонин энэ талаарх эхний сурвалжлагаа "Мантуушийн маапаан-4” гэсэн гарчгийн дор өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Энэ удаа Зайсангийн ам, Туулын хөвөөнд сүндэрлэсэн орон сууцнуудад эрсдэл гарсан тохиолдолд зээлдэгчид болон оршин суугчид хаачих вэ гэдгийг холбогдох байгууллагуудаас тодруулахыг зорьсон юм.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ДААТТУУЛААГҮЙ ЮМ БИШ БИЗ?Мэргэжилтнүүдийн хэлж байгаачлан Туулын хөвөөн дэх барилгууд үер, хөрсний гулгалтын улмаас нурвал, сошиалд хүмүүсийн бичээд байгаа шиг урсаад явчихвал хамгийн түрүүнд "Та үл хөдлөх хөрөнгөө даатгуулсан уу” гэдэг асуудал тавигдана. Даатгагчдын холбооноос энэ талаар тодруулахад иргэд орон сууцны зээлд хамрагдаж үл хөдлөх хөрөнгө авсан эхний жилээ даатгалын компанид хандаж даатгал төлдөг. Эхний ганц, хоёр жил төлөөд больчихдог. Нэг талаас даатгал төл гэж албадах боломжгүй. Нөгөө талаас иргэд даатгалын ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, зарим нь ойлгохыг хүсдэггүй зэрэг зовлонтой байдал байгааг хэлж байна. БАРИЛГА НУРСАН Ч, ЗЭЭЛ ТӨЛӨЛТ ЗОГСОХГҮЙ
|
Сэтгэгдэл байхгүй байна.