Хоолны газар уу хорны газар уу
Хүнсний аюулгүй байдал бол хүн амын хувьд нэлээд чухал асуудлын нэг. Тэгвэл энэ байдлыг үйлчилгээний байгууллага тэр дундаа нийтийн хоолны газрууд, зоогийн газрууд стандартыг нарийн чанд сахин үйлчлүүлэгч нарын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх үүрэгтэй.
Гэтэл манай улсад нийтийн хоолны үйлчилгээний газруудын чанар тийм ч сайн биш гэдгийг зарим нэг газруудын доголдолтой үйл ажиллагаа харуулдаг. Иргэд олон нийтийн сүлжээ сайтад идэвхтэй хэрэглэдэг болсноор байдлыг улам тод томруунаар өөрсдөө харуулах боломжийг бүрдүүлэх болсон.
Үүний нэг жишээ болох Хан Уул дүүрэгт байрлах Royal Mountain зочид буудлын ресторан болжээ. Нэгэн үйлчлүүлэгч тус газраас хоол авч идэх гэтэл дотор нь амны цаасан алчуур буюу бидний хэлдэгээр сальфеткаар хачирласан хоол иржээ. Энэ бүхнийг тухайн газрын хариуцсан ажилтанд хэлтэл мэдэгдэх газар нь мэдэгдээрэй гэхээс өөр арга хэмжээ аваагүй аж.
Ямартаа ч тэд үйлчилгээндээ энэ мэт доголдол гарган үйлчлүүлэгчээ хохироочоод эргүүлээд авах хэмжээ нь ердөө л мэдэгдэх газар нь хэлээрэй гэсэн хариу аж. Үйлчилгээний байгууллага энэ мэтээр доголдол гаргаад байвал цаашид бид зүгээр харж, хохирсоор байх уу. Харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын албад ч энэ мэт газруудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Dorgio.mn
URL: http://www.fact.mn/360056.html
Сэтгэгдэл байхгүй байна.