УБЕГ-ын шинэ дарга Б.Баасандорж багаа бүрдүүлнэ гээд “их хядлага” үйлдэж байна!

1

УБЕГ-ын шинэ дарга Б.Баасандорж багаа бүрдүүлнэ гээд “их хядлага” үйлдэж байна!

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж бий. Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл,эд хөрөнгийн бүртгэлийг цөмийг хийнэ. 

 

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд маш чухал байгуулллага. Гадаад дотоод паспорт, эд хөрөнгө, компанитай холбоотой бичиг баримт эндээс л гардаг. 

Улс төрийн хувьд ч ихээхэн чухал үүрэгтэй. Ямар ч сонгуулийн үеэрх сонгогчдын судалгаа, мэдээлэл УБЕГ-аас л гардаг юм. 

Ер нь бол энэ утгаараа УБЕГ-ын даргаар нэг их том, зангарагтай улстөрчдийг тавьдаггүй. Зөөлөн чихтэй, хэлсэн үгнээс зөрдөггүй, хамгийн гол нь өрсөлдөгч улс төрийн хүчнүүдэд сонгогчдын мэдээллийг өгч, наашаа цаашаа болох ажиллагаанд орчихгүй итгэлтэй хүнийг томилдог юм.

Энэ байгууллагын даргаар ажилласан хүмүүсийг хараарай. Заавал нэг даргаас зүүлттэй нөхөр л УБЕГ-ын даргаар ажилласан байдаг юм. 

 

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш бараг найман сар болж байж Р.Содхүүг явуулаад оронд УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан Барсүрэнгийн Баасандорж гэдэг залууг томилсон. 

 

Шулуухан хэлэхэд, Б.Баасандоржийг Увс фракц, тэр дундаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тавсан гэж байна. Энэ фракц, Ц.Нямдорж сайдтай яг ямар холбоотойг нарийн сайн судалсангүй. Ордны яриа л тэднийг ингэж хамаатуулж байна.

Тэгвэл мань Б.Баасандорж томилогдож очсоноосоо хойшх дөрвөн сарын хугацаанд зүгээр суусангүй. Багаа бүрдүүлнэ гэж баахан Газрын дарга халсан байна. Зарим нь буцаж шүүхдээд Б.Баасандоржийг ялжээ. 

Тэрээр уламжлалт арга болох "Бүтцийн өөрчлөлт” хийж, Газар, Хэлтсийн дарга нар, аймаг, дүүргийн хэлтсийн дарга нараас халахыг халж, халаагүйгээ Түр орлон гүйцэтгэгч болгосон байна.

Тус газрын Тамгын газрын дарга Бадамцэцэг, Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Гантөмөр, Мэдээлэл, технологийн газрын дарга Чинбат, Хяналтын газрын дарга Пүрэвжаргал, Хүний нөөцийн дарга Ганжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Хүрэлбаатар, Программ хангамжийн хэлтсийн дарга Тунгалаг, Паспортын хэлтсийн дарга Дашням, Эрх зүйн хэлтсийн дарга Оюунбилэг, Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Хулан зэрэг 10 гаруй газар, хэлтсийн даргыг албан тушаалаас нь хоморголон буулгаж, түрүүчээсээ Б.Баасандоржийг шүүхэд өгөөд байна. Энэ юу ч биш.

Б.Баасандорж нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж Түр орлон гүйцэтгэгчээр томилоод, "Сонгон шалгаруулалт явуулна, шалгалтдаа бэлдээрэй” гэж дарамтлаад сууж байгаа юм байна.

Тэр ч байтугай, зарим дүүргийн хэлтсийн дарга нарыг дарамталж, нээнтгэлэж албан тушаалыг нь авчихаад оронд нь УИХ-ын нэр бүхий гишүүн /энэ удаад нэрийг орхиё/-ий эхнэрийг "залсан” байгаа юм.

Түүнчлэн шинээр очсон Тамгын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Мэдээлэл, технологийн газрын дарга, Хяналтын газрын дарга, Санхүүгийн хэлтсийн дарга, Дотоод аудитын газрын даргаа нарыг нарийн судлаад үзвэл ийм ажил хийх болоод удирдах ажил хийсэн туршлага байхгүй, Б.Баасандорж болон нэр бүхий албан тушаалтнуудтай шууд холбоотой болох нь тогтоогдох юм байна.

Эцэст нь хэлэхэд, энэ талаар бид сурвалжлан мэдээлэх болно.

Б.Баасандорж даргаас, хоморгонд өртөж албан тушаалаа өгсөн, одоо дарамтлуулаад сууж байгаа Газар, Хэлтсийн дарга нар, тэдний оронд очсон Газар, Хэлтсийн дарга нараас тодруулга ярилцлага авч, үйл явдлыг сурвалжлан хүргэх болно.

Эх сурвалж: news1.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Хуулиар 2019 оны 1 сарын нэгнээс халсан хүн хариуцлага хүлээнэ. МАН амжаад өөрсдийн хүнээ тавьж байгаа нь зөв биш үү.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex