МАН-ын баталсан төсөвт Ерөнхийлөгч өөрийн хүсэл, АН-ын "захиалгаар" ямар хориг тавих вэ

0

МАН-ын баталсан төсөвт Ерөнхийлөгч өөрийн хүсэл, АН-ын "захиалгаар" ямар хориг тавих вэ

 

Өнгөрөгч 7 хоногийн Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийг бүхэлд нь баталсан. Жил жилийн өдийд хугацаа тулж батлагддаг байсан улсын төсийг энэ жил ингэж хоёр долоо хоногийн өмнө батлав.  Төсвийг яаравчлах хоёр үндсэн шалтгаан байсан.  Нэгдүгээрт  цаг хугацааны  асуудал. Хууль ёсоор төсөв энэ сарын 15 гэхэд батлагдсан байх учиртай. Гэвч энэ долоо хоногт Эзэн хааны төрсөн өдөр тохиож, Пүрэв Баасан гарагт бүх нийтээр амарна. Ингэснээр УИХ энэ өдрүүдэд нэгдсэн хуралдаан хийх боломжгүй болж байгаа юм.

Хоёрдугаарт, Төсвийн зарим заалттай холбоотойгоор Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг зөвшилцөхөөр өргөн бариад байгаа бол АН-ын зүгээс төсвийн хэлэлцүүлэгт оролцохгүй, улмаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөөд байгаа. Ийм нөхцөлд Засгийн газар төсвөө эргүүлэн татах, эсвэл дахин задлах нь оршин тогтнохуй нь угаас эмзэг байгаа Засгийн газарт даарин дээр давс гэгч болно. Төсвийг яаравчлах  энэ мэт шалтгаан байлаа.

Төсөвт хориг тавихаа Ерөнхийлөгч анхнаасаа илэрхийлсэн. Энэ бол шинэ зүйл биш. 2017 онд төсвийн зарлага хэсэгт хориг тавьж байсан билээ. Энэ жилийн тухайд төсвийн хэд хэдэн заалттай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүнчлэн 15 хувийн хэмнэлтийн тухай ярьж буй.

Төсөвт хориг тавихаа Ерөнхийлөгч анхнаасаа илэрхийлсэн. Энэ бол шинэ зүйл биш. 2017 онд төсвийн зарлага хэсэгт хориг тавьж байсан билээ. Энэ жилийн тухайд төсвийн хэд хэдэн заалттай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүнчлэн 15 хувийн хэмнэлтийн тухай ярьж буй.

Гэхдээ төсөв батлагдчихсан. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс ирэх хоригийг хүлээж авна гэсэн байр суурийг УИХ дахь МАН-ын бүлэг илэрхийлж байгаа юм. Мэдээж, энэ бол төрийн институц хооронд бие биеийн саналд  харилцан хүндэтгэлтэй хандаж буй илэрхийлэл, нөгөө талаас төсвийг илүү боловсронгуй болгох боломж байж таарна. Өчигдөр /2018.11.05/ АН-ын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчид хандан Төсвийн хуульд  хориг тавихыг  уриаллаа.

Ямартай ч Ерөнхийлөгчийн хориг бол баталгаатай, харин ямар заалтуудад хориг тавих вэ гэдэг нь  анхаарал татаж байна. Улс төрийн хүрээнийхэн дунд өнгөрсөн жилийнх шиг зарлага талд нь  илүү хориг ирнэ гэсэн таамаглал явж байна. Төсвийн хамгийн их  шүүмжлэл дагуулж байгаа нь "нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелчхээд байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наядын алдагдалтай төсөв баталлаа” гэсэн хандлага.

2019 оны төсвийг ерөнхий зургаар нь харвал  төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зардал 11,5 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь болж байгаа юм. Эндээс нэгдсэн төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг буюу өөрөөр хэлбэл ДНБ-ний 5.4 хувьтай тэнцүү байхаар батлаад буй. Хэрэв төсвийн алдагдлыг "Өр” гэж харвал  алдагдлыг бууруулах арга зам нь зарлагаа танах явдал.  Ерөнхийлөгчийн онилох гол бай энэ болох байх.

Гэхдээ зарлагыг танана гэдэг МАН-ын хувьд сонгуулийн өмнөх жилд амласан бүтээн байгуулалтаа ажил болгоход гол саад тээг болно. Энэ утгаараа "үхлийн цохилт” болж хариу нь ирэх эрсдэлтэй.

Гэхдээ зарлагыг танана гэдэг МАН-ын хувьд сонгуулийн өмнөх жилд амласан бүтээн байгуулалтаа ажил болгоход гол саад тээг болно. Энэ утгаараа "үхлийн цохилт” болж хариу нь ирэх эрсдэлтэй.

Ерөнхийлөгчийн "аллергийг” хөдөлгөж байгаа дараачийн заалт нь гишүүдийн тойргийн мөнгө.  Үүнийг гишүүний мөнгө гэсэн тодотгол үе үе дагалдаж байдаг юм.  Гэвч энэ бол гишүүний бус тухайн тойргийн хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын ажил нь тухайн тойрогтоо  төлөвлөгдөөд явдаг, тиймээс улс төржүүлэх хэрэггүй гэсэн байр суурийг хариу илэрхийлж байгаа.

Ерөнхийлөгч 2019 оны төсөвтэй холбогдуулан хэлсэн үгэндээ зураг төсөлгүй барилга байгууламжид  хөрөнгө төлөвлөсөн гэж буруутгаж байсан. Тэдгээр нь үндсэндээ сургууль цэцэрлэг эмнэлгийн барилга юм. Тухайлбал, 370  гаруй сургууль цэцэрлэгийн барилгын тухай яригдаж байна. Эдгээр нь зураг төсөлгүй гэдэг нь үнэн юм байна. Харин Засгийн газрын зүгээс  бэлээхэн жишиг зураг байхад  дахин дахин хөрөнгө зарж зураг төсөл хийлгэх нь төсвийн хөрөнгийг үргүй зарж байгаа явдал гэж байна. Өөрөөр хэлбэл нэг загварын зургаар сургууль цэцэрлэгийг барих боломжтой гэсэн үг. Ингэх нь бодит хэмнэлт мөн.

Ингээд эцэст нь Ерөнхийлөгчийн хориг ЖДҮХС-гийн 48 тэрбумыг онилох нь бараг тодорхой байх. Хэлэлцүүлгийн явцад УИХ тус санд 48 тэрбум төгрөг хуваарилсан. Гэвч өнгөрсөн жилүүдэд энэ сангийн хөрөнгийг жирийн  үйлдвэрлэгчид бус зөвхөн эрх мэдэлтнүүд хүртдэг байсан нь  нийгэмд нэмэрлэж буй нэг бухимдал болж хувирав. Нэгэнт ийм санд дахин мөнгө хуваарилах нь  хэр оновчтой вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Ерөнхийлөгч 15 хувь, УИХ-ын даргын зүгээс 10 хувийн хэмнэлт гэсэн байр суурийг тус тус  илэрхийлсэн. Эдгээр нь үгүйсгэж болохгүй санал. Ерөнхийлөгч хэмнэсэн 15 хувиараа  аж үйлдвэрийн гурван  парк байгуулах ажлаа эхэлье гэсэн санал хэлж байгаа.

Энэ хэмнэлтийг 500 сая ам.доллар гэж тооцжээ. Энэ бол барагцаагаар 1,2 их наяд төгрөг бөгөөд бөгөөд улсын төсвийн нийт орлогын 1/8 буюу 17,5 хувь  болж байгаа юм. Ийм хэмжээний хэмнэлт гарна гэдэг нь харин хэр бодитой вэ гэдэгт эдийн засагчид л хариулт өгөх байх. Гэхдээ Ерөнхийлөгч энэ саналаа хамгаалах нь хориг тавих нэг үндэс байх болов уу.

 Г.Хантулга


URL: http://www.fact.mn/365358.html 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex