Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4.6 тэрбум төгрөгийн зээл авсан “Евролайн” компани Н.Төмөрхүүд хамааралтай юу

0

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4.6 тэрбум төгрөгийн зээл авсан “Евролайн” компани Н.Төмөрхүүд хамааралтай юу

АН-ынхан 2012-2016 онуудад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хэрхэн өөрсдийн хамаарал бүхий хүмүүстэй авч өгсөн тухай болон Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан мэдээллийг цувралаар хүргэсээр байгаа.

Хамгийн ноцтой нь Төв банк АН-ынхны ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд зөвхөн дээрх хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 2013-2015 онд маш их хэмжээний цаасан мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн хямралын үндсэн шалтгаан нь болсон. Түүнчлэн тэд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож улстөрчдийн хамаарал бүхий компаниудад маш бага хүүтэй зээл өгч бизнесийг нь цэцэглүүлсэн бол мөнчгөрөөрөө яваа бизнес эрхлэгчид нь жилийн 22-23 хувиас илүү өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авсан нь бодит үнэн.

Өөрөөр хэлбэл, тус хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжүүдийг Засгийн газар сонгон шалгаруулж цөөн тооны компанийг дэмжих хэрэгсэл болсон гэдэг нь хөдөлшгүй баримт гэсэн үг. Тэгвэл бид энэ удаа "Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх”-эд ямар, ямар компаниуд хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан тухай мэдээллийг хүргэж байна. Ингээд зээл авсан компаниудтай танилцъя.

Тухайлбал, эдгээрээс "Евролайн” компанийг МАН-ын гишүүн, ЗТЯ-ны сайд асан Н.Төмөрхүүд хамааралтай гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл энэ эрхэм ямар, ямар компанид хэдэн хувийн хувьцаа эзэмшдэгийг сонирхоё. 1.”Өндөр буянт холдинг”-ийн 51 хувь 2.”Булнай ар” ХХК-ийн 75 хувь 3.”Zaluu.com”сайтын 51 хувь 4.”Кизуна фрэндс”ХХК-ийн 33 хувь 5.”Чонос мэнд” ХХК-ийн 100 хувь 6.”Ширээгийн шугуй” ХХК-ийн 100 хувь 7.”Эдимүүн”ХХК-ийн 51 хувийг тус тус эзэмшдэг байна. Ингээд дээрх хөтөлбөрөөс 4.600.000.000 /дөрвөн тэрбум зургаан зуун сая төгрөг/-ийг зээлж авсан үүсгэн байгуулагч болон одоогийн удирдлага хэн бэ гэдгийг доорх баримтаас харна уу.

Ямартай ч Үнэ тогтворжуулах нэрээр зээл авсан компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах зориулалттай хөнгөлөлттэй зээл авсан хэрнээ урьд нь авсан зээлээ дарж, хувийн хэрэгцээндээ зарцуулж их хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр авч, түүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй байршуулах зэргээр мөнгө хүүлж ашиг олж байсан зөрчлүүд илэрсэн тухай баримт ч албаныханд байна.

Энэхүү баримт тун удахгүй олонд дэлгэгдэж ЖДҮ-ээс ч илүү дуулиан шуугиан тарина гэдгийг хэлэх байна. Тэгэхээр Монголд Эдийн засгийн хямрал биш Засаглалын хямрал болжээ гэдгийг эдгээр мөнгөн дүн, албаныханы шүүгээнд хэвтэж буй баримтууд гэрчилж байна. Эцэст нь манай улстөрчид идэж уусан, луйвардснаараа уралдаад л бай. Удахгүй та нарыг хаана очиж амьдрахыг чинь ард түмэн чинь заагаад өгөх биз ээ.

Үргэлжлэл бий

Нийтлэлч. Р.Саруул

Niigmiintoli.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex