ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН RESORT WORLD TERELJ HOTEL-ЫНХОН
Оны өмнөхөн МҮХАҮТ-ын нэр хүндтэй шагнал болох Аялал жуулчлалын салбарын "ENTREPRENEUR” хүндтэй цомыг Resort World Terelj Hotel-д гардуулсан байдаг. Гэтэл энэхүү шагналын нэр хүндийг тус хамт олон шороотой хутгаж байна. Шинэ оны анхны өдөр тус амралтын газрыг зорьсон иргэдийн бухимдлыг Resort World Terelj Hotel-ынхон дээд цэгт нь хүргэжээ. Нийслэлийн агаарын бохирдлоос түр ч гэсэн холдох иргэдийн хүсэл дээр дөрөөлөн эднийх цэнгэг агаар, өндөр зэрэглэлийн, эелдэг боловсон үйлчилгээтэй хэмээн өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл бодит байдал дээр Resort World Terelj Hotel-ын хамт олон дээрх үйлчилгээгээ үзүүлж чадсангүй. Нэгэнт иргэд мөнгөө төлж үйлчилгээ авч байгаа учраас ая тухтай амарч, халуун хоол цайгаар үйлчлүүлэхийг хүснэ шүү дээ. Гэтэл ямар хоолыг хутга сэрээгээр иддэг вэ гэдгийг мэдэхгүй зөөгч нартай Resort World Terelj Hotel-ынхонд ямар шалгуураар МҮХАҮТ шагнал гардуулсан сонин байна. Өнөөдөр захын цайны газрын зөөгч ямар хоолыг хутга сэрээгээр идэх вэ, гэдгийг мэддэг цаг үед бид амьдарч байна.
Нэгэнт өндөр зэрэглэлийн, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилго тавьсан бол ингэж чадан ядан үйл ажиллагаа явуулах хэрэг байна уу? Юун дээд зэрэглэл, юун тансаг орчин. Нэг үйлчлүүлэгчийн хоолыг андуурч авчраад удалгүй ам хүрсэн эсэхэд ач холбогдол өгөлгүйгээр андуурсан эндүүрснээ гайхан нөгөө үйлчлүүлэгчид өгч байгаа дүр зураг эднийд энгийн үзэгдэл. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн тухай бүр дурсах ч хэрэггүй. Эднийх одоохондоо энэ тухай үгийг хэрэглэж сураагүй, хэвшүүлж амжаагүй байна.
Уг нь цэсэндээ төрөл бүрийн коктел, ундаа, үдийн цай ууж, ахлах тогоочийн гарын хоолыг жирийтэл нь жагсаасан байх. Гэтэл ахлах тогоочийн гарын хоол байтугай нь гарах боломжгүй, удаж удаж гарсан хоол нь хүн байтугай нохой ч тоож идэхээргүй байгааг амралтын газрын удирдлагууд анхааралдаа авахад илүүдэхгүй биз.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн
Сэтгэгдэл байхгүй байна.