Бөхчүүдээ гэж...ОНИГОО

0

Дархан аварга Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн наадамд барилдаад буцаж яваад замдаа төөрч гэнэ. Тэгээд нэг хоньчин хүүтэй тааралдаад зам асуухаар уулзажээ.

Xүү: Аймгийн наадамд ямар бөх Tүрүүлэв гэж асуужээ

Бат-Эрдэнэ: Бат-Эрдэнэ гэж xүн түрүүллээ гэжээ.

Xүү хариуд нь "Цовоо л xүү юм даа" гэж хэлсэн гэдэг.

* * *

Цэнд-Аюуш заан Гачууртад хаданд явж байтал нэг бурхи өдрийнхөө идшинд гарчихсан хошгирч байна гэнэ. Тарваганы маханд нугасгуй мань xүн ойртож очвол буутай буугүй аргалж болмоор санагдав.

Тэгээд цагаан дотуур өмдөө тайлж даллаад нэлээд дөхөж явтал гэнэт машины дуу гарахаар нь эргээд хартал яах аргагүй машин ирж явна гэнэ. Заан сандрахдаа өмдөө өмсөхтэй манатай нэг километр орчим гүйсээр бартаатай газар нуугджээ. Мань эр зугтаж явахдаа машины бүхээгт улаан хувцастай хүүхэн сунаж унатлаа инээж байхыг харсан гэдэг.

* * *

"Хөнхөр" хэмээх Гомбодорж заан нэг удаа атан тэмээг урдаас нь хүчтэй нударч суулгаад хүүдээ "Миний хүү орсон бууртай тааралдвал өмнөөс нь ингээд нударчихаж байгаарай. Тэмээ гэдэг амьтан чинь хүчтэй нударчихад л нулимс нь гоожоод хүзүү нь гилжийгээд явчихдаг юм" хэмээн захьжээ.

* * *

Даян аварга А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох нар чөлөөтийн бэлтгэлд гараад хоёулаа нэг амралтын газар байрлаад нэлээд хэд хонож гэнэ. Гэтэл нэг Гантогтох гарьд босч ирээд энэ "Бундан хамартай, бухан царай"-таас өөр хүн харахгүй ямар уйтгартай байнаа гэж гэнэ.

Тэгэхээр нь Сүхбат аварга яасан их доромжилдог нөхөр вэ, чамаас хариугаа авна даа гэх шүү юм бодоод өнгөрч. Тэгээд орой бэлтгэл хийж байгаад Сүхбат аварга оллоо гээд сунаж унаад байна Тэгээд "Цэцгэн хамартай, Цэрмаа царай"-т гэж гэнэ.

* * *

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы "дүүгүүр" хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор зургаагийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь "Чамайг салам зодно доо" гээд тахимаа өгч дээ.

Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: "Ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ" гээд: "Өвгөнийгөө уучил, уучил!" гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм, талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.

* * *

Гарьд Гантогтох хэсэг найз нарын хамт нэг кафед сууж байгаад нэг хүүхэнтэй / бөх сайн мэддэггүй/ танилцаж гэнэ. Өөрийгөө Гантогтох гэж танилцуулаад сууж байтал. Хамт явсан хүмүүс нь Гарьдаа гэж дуудахад нөгөө хүүхэн. Аанхаа түрүүн нэрээ худлаа хэлсэн байна даа гэжээ

* * *

Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь хариулсан гэдэг.

* * *

Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол түмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хүүхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө

-Сайн эр! Ёстой бөх болох xүү байна!

-Аваргаа, наадах чинь охин шүү дээ

-Сайн охин! ёстой бөх Tөpүүлэх охин байна гэж магтжээ.

* * *

Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгүй нэгэн. Сүхбаатар аймагт барилдахдаа а/з Л.Дашдаваа (у/н)-г
шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав даншигийн начин, жүрвий хэмээх Лувсандорж гуай "Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу" хэмээн загнажээ.
Заан ихэд гэмшин "Дэвсгэрээс гарсныг мэдсэнгүй" хэмээн гүврэв.
Тэгтэл Лувсандорж гуай xүүдээ хандан "Чи энэ дайны унаж сурахгүй юм бол яаж бөх болдог юм бэ" хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

* * *

Бөх тайлбарлагч: -За, манай Балжаа аварга ч бяртай байгаа юм байна даа. Ганцхан займчиж хөдлөөл тавиулчиж байгаа харагдана.

-За, манай начингийн бэлтгэл жоохон дутуу байна уу даа, хэдхэн займчаад хөдлөхөд нь л тавьчихаад байх юм.

-Манай заан бэлтгэл сайтай байна. Хэд хэдэн удаа хүчтэй мурьж хөдөллөө, бүр огцом бяр гаргаж огшуулж татахад ч тавихгүй байна шүү.

* * *

Үндэсний баяр наадмын тавын даваа эхэлж байна. Бөхчүүл ам угтуулаа авцгаана. Зүүний дагуур магнайд нас хэвийж, харьж яваа ахмад бөх авсан ам угтуултайгаа найраа тохирсонгүй, сэтгэл дундуурхан... Засуулууд бөхийн цол дуудна.

Баруун талын засуул:
-Зүү-үүн талы-ын засуу- уул сонсоо-оо.... Зүүн талын засуул: -Юу- уу ч сонсдохгүй- ий байнаа-ээ, Найраагаа-аа дахиа-аад хийвэл хий-ийе-ээ...

* * *

Чөлөөт бөхийн гавъяат дасгалжуулагч С.Магсар Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул ажээ. Тэрбээр "Бусан"-ы наадамд харийн найзтайгаа хальт мульт англиар хуучилж, сүүлдээ төрсөн нутгийн сэдэв рүү оров.

-Мистер Максар, та хаана төрсөн бэ
-Би... би...би Убуркангай... Йогурт сум..

Эх сурвалж: "Ганзам" сонин
 


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex