Улс төрчдийн “бэлэг тараалт”-ын ажиллагаа эхэллээ
Жил бүрийн цагаан сарыг угтаж төрийн түшээд сонгогчиддоо гарын бэлэг тараадаг. Энэ байдал нь авилгажсан төртэй, ядарсан Монголчуудад жишиг болоод удлаа. Тойргоо умартсан гишүүдийн ганц шил архи, ганц шуудай гурил барьж гэмшлээ цайруулж, гийгүүлдэг үндсэн арга нь энэ боллоо.
УИХ-ын гишүүдийн дотор энэ аргаараа сонгогчидоо тойлоод сурчихсан нилээдгүй хэдэн нөхөр бий. Тэдний бэлгийг ёс мэт хүлээдэг нэгэн үе ч байна. Өнөөдрийн байдлаар сонгогчиддоо бэлэг тарааж амиа хоохойлдог улс төрчдийг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлдэг. Харин түүний араас хуурай дүү нь болох Дундговийн Б.Наранхүү нарын улс төрчид, гишүүд шил дарна.
Энэ жилийн хувьд ээлжит бэлэг тараалт бас үргэлжлэх нь ээ. Учир нь сонгогчидоо шил архи, шуудай гурилаар хуураад сурчихсан гишүүд аль хэдийнэ бэлэг сэлтээ зэхчихсэн байна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн "бэлэг” ажиллагааны салхийг хагалж Дундговийн Б.Наранхүү бэлгээ тараахаар 10 шаланзаар гурил ачиж нутагтаа очжээ.
Ингэхдээ тэрбээр ноднин жилийн гурил тараалтаа үргэлжлүүлэн энэ жил 55-аас дээш насны эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэй хүн бүрт 25 кг-ын гурил хоёр уут, цаг тооны бичиг өгөхөөр болжээ.
А.Төмөр
АРДЧИЛАЛ.МН