Хэрэглэгчдээ басамжилсан Мобиком

1

Мобиком компанийн хэрэглэгчид хэрэглээгүй үйлчилгээнийх нь  төлбөр ярианы төлбөр дээр нь  нэмэгдэж орж байгааг ихээр шүүмжлэх болжээ.

Ямар сайндаа л "Мобикомын хэрэглэгчид нөхөртөө зодуулаад л суугаад байдаг эхнэртэй адил” гэсэн инээдтэй үг гарах вэ дээ.

 Тэгвэл тус компанийн 20 жилийн ой болж өөрсдийн сурталчилгаагаа хаа сайгүй цацаж байна. Ойгоо угтаж хэрэглэгчиддээ гайхалтай бэлэгүүдийг бэлдсэн юм байх. "Түүнийгээ гайхалтай бэлэг...” гэж ирээд л сурталчилах нь хэрэглэгчдийнхээ сонирхлыг татсан нь ойлгомжтой. Үргэлж "шулуулж байна” хэмээн гомдоллодог хэрэглэгчид ганц удаа аятайхан бэлэг авахад юуных нь буруу гэж. Иймээс гайхалтай бэлэг хүртэх гэсэн тус үүрэн холбооны үнэнч хэрэглэгчид 999 дугаарт "on” гэсэн мессежийг илгээгээд ирэх бэлгээ хүлээж ядна. Гэтэл хариуд нь танд "99 candy бэлэглэлээ” гэх.

 Гэтэл Мобикомын дийлэнх хэрэглэгчид олон жил тухайн дугаараа барьж буй үнэнч хэрэглэгчид нь. Ийн атал үнэнч хэрэглэгчиддээ "99 candy” зэрэг хэнд ч хэрэггүй "оноо” өгч байгаа нь таалагдсангүй.

Иймээс тус компанийн хэрэглэгчид "Том компани байж олон жилийн үнэнч хэрэглэгчдээ иймхэн юмаар хуурч, басамжиллаа. Нөгөө гайхалтай бэлэг нь ердөө л энэ. Гэтэл 10-20 жил хамт байж, үнэнчээр дугаарыг нь барьж байсан биднийг ингэж доромжилж байгаад дургүйцэж байна” гэх хүмүүс олон байна. Иймээс бүхэл бүтэн 20 жилийнхээ ойн босгон дээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг зүй ёсоор нь хүртэх байтал ийнхүү уур бухимдлыг төрүүлж байгаа Мобикомынхон юу бодож суугаа юм бол доо.

 Уул нь "Юнител”-ын хэрэгжүүлдэг GG үйлчилгээг дуурайн "99 candy” гэгчийг гаргасан шиг байгаа юм. Гэвч үүнээс ч том зүйл хүссэн хэрэглэгчдэд нь энэ "оноо” таалагдсангүй. Иймээс үйлчлүүлэгчдээ аар саархан зүйлсээр хуурахаа зогсоож, үнэхээр л бэлэг барих гээд байгаа бол олигтойхон шиг зүйл санаачлаасай хэмээн хүсэж байна.

Монголчууд бид чинь сэтгэлээрээ баян улс. Бас бэлэг гэгчийг сэтгэлээр мялаах дуртай хүмүүс шүү.

 

Эх сурвалж: www. bolod.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл