Хүүхдийн амины үнэтэй зэрлэг цэнгэлийг зогсоох аргагүй гэж үү!

0

 Хүүхдийн амины үнэтэй зэрлэг цэнгэлийг зогсоох аргагүй гэж үү!

Сар шинийн өмнө Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт болсон хурдан морины үсэргээний үеэр арван настай хүүхэд мориноос унаж амь насаа алдсаныг холбогдох нөхөд "Морины ажил хийж яваад унасан” гэсэн ойлгомжгүй, утгагүй тайлбараар аргалаад өнгөрөх гэж оролдлоо.

Гэтэл энэ хэрэг явдлын шил дараад өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр Говьсүмбэр аймагт дахиад л гурван насны морьд уралдуулсан явдал болжээ. 

Мөн сар шинийн өдрүүдэд Хэнтийн Биндэрт болсон дааганы албан бус гэх уралдаанд оролцоод хоёр гараа хөлдөөсөн гэх зургаан настай хүүгийн боолттой гарны зураг олон нийтийн сүлжээгээр нэг цацагдлаа.

Хачирхалтай нь, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэхүү мэдээллийг няцааж, "Гар чийдэн бариад саахалтын айл руугаа явах замдаа тэр хүүгийн гар хайрагдсан төдий байна” гэх мэдээллийг өглөө. Харин уг мэдээллийг анх олон нийтийн сүлжээгээр дамжуулж нийгэмд хүргэсэн эзэн, хүүхдийн "Өнөр бүл” төвийн дэд захирал асан С.Амгалан "Хүүхдээс өөрөөс нь асуухад морь унаж байгаад ийм болсон” гэж хэлснийг нь онцлов. Хүүхдийн төлөө гэсэн ав адил үүрэг зорилготой хоёр байгууллагын хэн нь худал ярьсныг мэдэхгүй ч, өвөл, хаврын хахир цагаар дур мэдэн зохион байгуулдаг хурдан морины уралдаанууддаа хэн, хэрхэн хариуцлага хүлээж, цаашид яаж хяналт тавих юм вэ? Байсхийгээд л хориглолоо хэмээн гаргадаг тогтоол, шийдвэрийг чинь дагаж мөрдөх баталгаа байна уу? гэдэг асуудал ямагт хариулт нэхсэн хэвээрээ үлддэг. Ер нь алив наадам, уралдаан тэмцээн сайхан ч, хүүхдийн амь насыг эрсдүүлэн байж ийнхүү зугаацан цэнгэх явдал дэндүү харгис биш гэж үү! 

Бид ийм зүйлийг эцэслэн шийдэж чадахгүй бол цаашид хүүхдийн төлөө гэж худал ярих шаардлага огт алга. Монголын морин спорт, уяачдын холбооны шинэ тэргүүн Ц.Батсайхан хаврын уралдааныг зохион байгуулахгүй бол уяачид мал маллах сонирхолгүй болж, хот хүрээ орох хандлагатай болсон талаар ярьсан байх юм. Дэндүү утгагүй, шал тэнэг сонсогдож байгаа биз.

Тэрбээр сар шинийн баярын өмнөхөн өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Сая болсон уяачдын VII их хурал дээр орон нутгийн төлөөлөгчид хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй бол хөдөө орон нутгийн залуу уяачдын идэвх буурч, малаа өсгөх эрмэлзэлгүй болж, хот хүрээ орох хандлагатай болж байгаа талаар санал хэлж байсан. Хаврын уралдаан зохион байгуулах талаар уяачдаас санал хураахад 100 хувийн дэмжлэг авсан. Уяачид битүүнд бөх барилддаг шиг сар шинээр морь уралдуулах санал ирсэн. Үүнийг бид дээш уламжлах үүрэгтэй” гэсэн байх юм. Уяачдын хүсэл сонирхлыг ихээр дээдэлж байгаа холбооны дарга харин унаач хүүхдүүдийн эрхийн талаар бүтэн нүүр ярилцлагадаа нэг ч дурдаагүй байна билээ. Тэр эрхэмд уяачдын хүсэл зориг хүүхдийн амь наснаас даанч агуу зүйл гэнэ дээ. Өөрөө морь уралдуулах асар дур сонирхолтой байж болох ч ийм хэрцгий хандаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар ч зугаацаж ханадаггүй уяачдаасаа ялгарах юм алга.

Өвөл хаврын морин уралдааныг зохион байгуулахыг хориглох талаар тогтоолын төслийг шадар сайд Ө.Энхтүвшин ноднин санаачлаад, бараагүй. Засгийн газрын хэд хэдэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг ч, яг хэлэлцэх болохоор хойшлуулчихдаг. Сүүлдээ санаачлагч Ө.Энхтүвшин өөрөө ч бууж өгөөд, энэ талаар хэвлэлд ярихаас бэргэх болсон юмдаг. Ойрын эх сурвалж нь "За ёстой барахгүй юм билээ. Хааны уурга нь урт, хуйв нь уужим гэдэг үг чинь одоо уяачдынх болсон байна” хэмээн толгой сэгсэрч байв.

Хүүхдийн амь эрсдэж байхад үл тоодог атлаа уяачид гэх эрхмүүд хүлэг морь нь бахардаж үхэхэд хэвлэл мэдээлийн хэрэгслээр бараг эмгэнэл зарлах шахдаг болсон. Ийм болохоор тэдэнд Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэр бол ёстой нохой хуцсан дайны биш. Цаашдаа ч өвөл, хаврын уралдаан ил далдаар зохион байгуулж, хийж л таарна гэж бичигч би итгэлтэй хэлж чадна.

Хүүхдийн эрхийг зөрчигчдөд тооцох хариуцлага нь инээдтэй гэмээр дэндүү бага байгаатай л энэ бүхэн холбоотой. өөрөөр хэлбэл их, бага ямар ч хэмжээний уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулагчдыг ердөө л 100 мянган төгрөгөөр торгодог гээд бод доо. Олом чангалж чадахгүй атлаа олон арван сая төгрөгөөр хурдан морь худалдаж авсан шинэ цагийн баячуудад 100 мянган төгрөгийн торгууль гэдэг дэндүү инээдтэй. Ийм хөгийн зохицуулалттай учраас уяачид 100 мянган төгрөгөө бариад, "Бид торгуулиа төлөөд уралдаанаа зохион байгуулъя” гэж Засаг даргынхаа гэрийг гороолсон явдал гарч байхав. Тодруулж хэлбэл, Увс аймагт. Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн төлөө газрын хуульчийн хэлснээр 2018 онд хууль бусаар хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхэд бэртэж, гэмтсэн, амь насаа алдсанаас болж зохион байгуулагч 12 уяачийг тус бүр 100 мянган төгрөгөөр л торгосон байна. (Зарим тохиолдлыг инфографикаар үзүүлэв)

Тэгвэл энэ хавар хэдэн уяач 100 "цаас” албаныхны өөдөөс шидчихээд, хэдэн хүүхдийн амь нас, эрүүл мэндээр цэнгэх бол? үүнд л чанга хяналт, хатуу хариуцлага хэрэгтэй байна. Тэгээд ч уяачдыг дийлээгүй Засгийн газар өвөл, хаврын цагт морин уралдааныг зохион байгуулахыг хориглож чадаагүй тул аргаа барахдаа "өвлийн тэргүүн сараас тавдугаар сарын 1 хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахыг хориглов” гэсэн арчаагүй шийдвэр гаргачихаад байгаа.

Аргаа барахдаа хүний эрхийн үндэсний комиссоос хүйтний улирал буюу өвөл хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлэхээс өөрийг хийж чадахгүй сууна.

Одооноос эхлээд Засгийн газар 12 настай хүүхэд морь унаж уралдахыг зөвшөөрсөн гээд болсон болоогүй баахан уралдаан, үсэргээн хийгээд унах вий. Тэгээд ч 12 той хүүхэд гэдэг биеэ даах нас биш. Мөнгөнд улайран бооцоо тавьсан өнөө цагийн баячуудын зэрлэг зугаа цэнгэлээс монголын балчир үрс, охид, хөвгүүдийн амь нас үрэгддэг явдлыг эцэслэн цэглэх аргагүй юм гэж үү! арай ч дээ! 

 

Б.Энхжаргал

Bolod.mn



 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex